Google Workspace

Хэрхэн iPhone утсан дээр Google Workspace Business суулгах вэ?

2014.01.29

Доорх зааварын дагуу iPhone,iPad,iPod Touch дээр Google Sync-ыг суулгах боломжтой. Шаардах зүйл ба мэдээллээ нөөцлөх 1.Google Sync нь Apple iOS 3.0 -оос дээш хувилбарыг дэмждэг.Хэрэв та хуучин хувилбарыг ашигладаг бол хувилбарыг шинэчилсэний дараагаар Google Sync суулгах хэрэгтэй. 2.Хэрэв "From Visited"буюу " Always " байгаа бол Safari-гийн тохиргоог харах шаардлагатай.Хэрэв тийм байгаа бол "Never" дээр тохируулна. 3.Өөрийн комьпютерт IOS төхөөрөмжөө хаяг болон календараа нөөцлөхийг хүсвэл iTunes -ыг ашиглах шаардлагатай. 4.Хэрэв танай байгууллага Google Workspace Business-ыг ашигладаг бол Google Sync-ыг ашиглахын өмнө танай админ Google Sync -ийг идэвхжүүлсэн байх шаардлагатай. Google Sync суулгах хийх 1. Төхөөрөмжийн дэлгэц дээрх "Settings application" дээр дарна. 2. Mail,Contacts,Calendars-ыг нээнэ. 3. Add Account дээр дарна. 4. Microsoft Exchange-ыг сонгоно. iOS 4.0 нь олон Exchange аккаунтуудыг зөвшөөрдөг.Хэрэв таньд хоёр дахь аккаунт шаардлагагүй бол та Gmail-ээс таталт хийхдээ IMAP, Google Calendar-аас таталт хийхдээ CalDAV,Contact-аас таталт хийхдээ CarDAV-ыг тус тус ашиглаж болно. 5. И-мэйлийн талбарт,бүтнээр нь Google аккаунт и-мэйл хаягаа оруулах хэрэгтэй.Хэрэв @googlemail.com хаягийг ашигладаг бол дараагийн шат дээр дарах үед "Unable to verify certificate" буюу "сертификатыг баталгаажуулах боломжгүй" гэсэн алдаа өгнө. iOS6 хэрэглэгчид дараах зааварын дагуу тохируулна. 6. Password хэсэгт Google Account-ынхаа нууц үгийг оруулна. 7. Дэлгэцийн дээд талд Next товчин дээр дарна. 8. Server талбар дээр m.google.com гэж оруулна. 9. Domain талбарыг орхино. 10. Username хэсэгт хэрэглэгчийн И-мэйл хаягийг оруулж өгнө. 11. Дэлгэцийн дээд талд Next товчин дээр дарна.Одоо та шууд 12 -р шатнаас эхлэнэ. 6. Domain гэсэн талбарыг орхино. 7. Username хэсэгт Google аккаунт и-мэйл хаягийг оруулна. 8. Password хэсэгт Google аккаунтын нууц үгээ оруулна. 9. Дэлгэцийн дээд талд Next товчин дээр дарна. 10. Хэрэв " Unable to Verify Certificate" талбар харагдвал "Cancel"-ыг сонгоно. · m.google.com-руу хандахдаа English буюу англи хэлийг сонгож суулгана. 11. Дэлгэцийн дээд талд "Next" товчин дээр дарна. Send Mail -ын боломжийг идэвхижүүлэх Gmail болон Google Workspace Business хэрэглэгчид iOS төхөөрөмж буюу комьпютер дээрх вэб хөтөчийг ашиглан " From" хаягнаас мэйл илгээж болно.Ингэхийн тулд дараах дараалалаар тохируулна. 1. Вэб хөтөчөө ашиглан Gmail-рүүгээ нэвтрэн орно. 2. Баруун дээд буланд байх арааны хэсэг дээр дарна. 3. Settings-ыг сонгоно. 4. Account tab-ыг сонгоно. 5. Send mail as -ын доор байх Add another emal address you own дээр дар. 6.Email address талбар дээр өөрийн хувийн холбоотой мэйл хаягаа тавьж өгнө.Хэрэв энэ хаяг нь Default буюу автомат горимдоо байгаа бол Treat as an alias -ын сонголтыг болиулна. 7. Өөрийн И-мэйлийг илгээхдээ Gmail-ыг серверий ашигла. 8. Next Step >> дээр дараад дараа нь Send Verification дээр дарна.Gmail нь баталгаажуулах мессежийг таны хувийн мэйл хаягруу илгээгдэнэ. 9. Нөгөө буюу хувийн мэйл аккаунтаа нээж Gmail -ийн илгээсэн мессеж буюу баталгаажуулалтын кодыг Gmail -ийн тохиргооныхоо Account хэсэгт баталгаажуулалтын кодоо оруулна. 10. Gmail-ийн тохиргооны хэсэгрүү буцах ба өөрийн автомат тохиргоогоор аккаунтыг тохируулна. Дээрх тохиргоонуудыг хийсний дараагаар,таны iOS мэйл app нь таны үндсэн аккаунтаас илгээсэн мессежийг харуулсаар байх ба энэ нь шинэ хаяг биш юм..Хэрэв хүлээн авагч мэйлийг хүлээн авсан тохиолдолд,таны хаяг "send mail as" хэсэгт тохируулсан шинэ хаягаар харагдах болно.Хэрэв та хүсвэл туршилтын мэйл илгээж таны мэйл бусдад хэрхэн харагдаж байгааг харж болно. Нэмэлтээр,Gmail болон Google Apps users " From" хаягийг тохируулж ашиглахдаа iOS mail app -аас мэйл илгээхдээ доорхын дагуу хийнэ. 1. iOS төхөөрөмжлүүгээ ороод http://m.google.com/sync/settings -рүү орно. 2. Enable " Send Mail As" for this device-ыг сонгоод чагтлаад сонгоно. Хэрэв та устгахыг хүсээгүй мэйлээ санамсаргүй байдлаар устгасан тохиолдолд Gmail буюу Google Workspace Business аккаунтаараа орж хогийн саван дотороосоо мэйлээ сэргээж болно.Устгасан мэйл нь Gmail дотор 30 хоногийн турш хадгалагддагийг анхаарах хэрэгтэй. И-мэйл устгах iOS -д зориулсан Google Sync нь default буюу хэвийн тохиргооны үеп мессеж архивлагдаж хадгалагдах ба устгалд ордоггүй. Хэрэв " Delete Email As Trash" -ийг идэвхжүүлвэл , Таны iOS төхөөрөмжийн мэйл программын "Delete" товчин дээр дарсан тохиолдолд и-мэйүүлд төхөөрөмжөөс устгагдсан таны Gmail -ын хогийн савруу илгээгддэг. Дээрх тохиргоог идэвхжүүлэхдээ өөрийн утасны хөтөч дээр http://m.google.com/sync/settings -ыг тавьж өгөн орно.Энэ нь зөвхөн English буюу англи хэл дээр тохируулсан тохиолдолдл боломжтой. Хэрэв та устгахыг хүсээгүй мэйлээ санамсаргүй байдлаар устгасан тохиолдолд Gmail буюу Google Apps аккаунтаараа орж хогийн саван дотороосоо мэйлээ сэргээж болно.Устгасан мэйл нь Gmail дотор 30 хоногийн турш хадгалагддагийг анхаарах хэрэгтэй. Мэйл,Календар,Контактуудыг идэвхжүүлэх 12. Таталт хийхийг хүсэж байгаа Google үйлчилгээнүүдээ сонгоно.Төхөөрөмж дээрээ хурал уулзалтын тов хүлээн авах болон хариулахын тулд Mail болон Calendar-ын аль альныг нь идэвхижүүлэх шаардлагатай.Мөн New evets -ийг Google Calendar-ын тохиргоон дээрээ идэвхижүүлэх шаардлагатай. "New evets"-ийг идэвхижүүлэхдээ,өөрийн комьпютер болон утсан дээрх вэб хөтөчөө ашиглан нэвтрэн орно.Calendar Settings > Calendars гэж ороод таталт хийх календартаа зориулж Notifications дээр дарна.Email доор байх "New events"-ыг чагтлаад хадгална. 13. Тэнд татан авалт хийсэн контактууд буюу хаягуудыг хадгалахад зориулсан 3 сонголт байгаа.Та өөрийн төхөөрөмж дээр хаягуудыг хадгалж болох ба өөрийн My Contocts group-рүү таталт хийх боломжтой.Та мөн Google хаягнуудыг татаж авах болон өөрийн төхөөрөмжөөс цэвэрлэх боломжтой.Мөн өөрийн хаягнуудаа iTunes ашиглан нэгтгэж болох ба зөвхөн өөрийн утсаар нь хаягнуудаа таталт хийх боломжтой байдаг. 13.a Хэрэв та одоо байгаа хаягнуудаа төхөөрөмж дээрээ хадгалахыг хүсвэл Keep on my iPhone сонголтыг сонгоно.Энэ нь iTunes ашиглан өөрийн комьпютерлуу татан авалт хийх боломжийг олгоно.Хэрэв хэрэв та одоогийн хаягнуудаа хадгалсан бол та My Contacts бүлэгийн мэдээлэлийг татан авна. 13.b Хэрэв Google дотор таны бүх хаягнууд байгаа бол мөн тэдгээрийг өөрийн төхөөрөмжрүү татан авалт хийхийг хүссэн бол, одоо байгаа бүх аккаунтуудаа утсан дээрээ хадгалахыг хүсэхгүй багйаа бол Delete Existing Contacts-ыг чагтлах хэрэгтэй.Хэрэв тэнд ямар нэг хаяг байхгүй бол таны All Contacts бүлэгийн бүх мэдээлэл татагдах болно. 13.с Хэрэв таны бүх хаягнууд төхөөрөмж дээр тань байгаа бол мөн Google -рүү эдгээр хаягууд оруулахыг хүсэж байгаа бол та iTunes-ийн тусламжтайгаар өөрийн Google хаягнуудаа оруулах боломжтой.Бүх хаяг болон календаруудаа iTunes ашиглан утсан дээрх Calendar groups болон On My iPhone Contacts-руугаа оруулах боломжтой.iOS нь одоогоор нь хаяг болон каледарын товуудыг On My iPhone groups -ээс Google Sync groups-рүү шижлүүлхэ боломжгүй байгаа. Та Google Sync-ийг суулгах хэрэгтэй.Хэрэв таны төхөөрөмж дээр тохиргоонууд нь бүгд идэвхитэй бол синхрончлол буюу мэйл татан авалт болон байршуулалтын процесс автоматаар ажиллаж эхлэх болно.Хэрэв та саяхан Google Apps -д бүртгүүлсэн бол процесс ажиллаж эхлэхийг хэдэн цаг хүлээх хэрэгтэй.

Google Workspace Business -ыг Android утсан дээр суулгах

2014.01.29

Google Workspace Business мэйл,календар,контактуудыг өөрийн Android утсан дээр ашиглахдаа эхлээд өөрийн Google Workspace Business аккаунтруу орох шаардлагатай.Доорх заавар нь Android 4.2 хувилбараас дээш системтэй утсанд зориулагдсан болно. 1. Settings > Add account > Google дээр дарж өөрийн Google Workspace Business аккаунтаа нэмнэ. 2. Existing дээр дараад Google Workspace Business аккаунтынхаа нэр болон нууц үгийг ашиглан талбарыг бүрэн бөглөнө. 3. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байгаа бол OK товчин дээр дарна.Төхөөрөмж таны аккаунтаар нэвтрэн холбогдоно.Энэ процесс нь хэдэн минут үргэлжлэнэ. Хоёр түвшиний баталгаажуулалт Та өөрийн нэр,нууц үгээ оруулсаны дараагаар, "Couldn't sign in" гэсэн анхааруулга гарч ирнэ.Энэ нь та өөрийн аккаунтад зориулан 2 шатны баталгаажуулалтыг идэвхижүүлсэн учираас гарч ирнэ. а. Өөрийн төхөөрөмж дээрх хөтөчөөр нэвтрэхдээ "Next" товчин дээр дарна. b. Нэр,нууц үгээ гарч ирэх цонхонд оруулна. c. 2 түвшинт баталгаажуулалтын кодоо оруулна уу. 4.Таньд магадгүй Google + болон Google Play сүлжээрүү холбогдох мөн Google Play media -гаас худалдан авалт хийхэд зориулсан картын мэдээлэл бөглөх талбар гарч ирж магадгүй юм.Та хүсвэл тэдэн дээр дарж суулгаж болох ба хүсэхгүй бол "Not now" товчин дээр дарна. 5.Дээрх шатуудыг гүйцэтгэсний дараагаар та "Account sign-in succesful" гэж харагдах болно.Та ямар үйлчилгээг утаснаасаа таталт хийхийг сонгох боломжтой. Одоо та Android утаснаасаа Google Apps-ыг ашиглаж болно.Зөвхөн Gmail,Google Calendar-аас гадна та өөр олон application-уудыг суулгах боломжтой.

Google Workspace Business-руу шилжсэнээр мэдээлэл хэрхэн хамгаалагдах вэ?

2013.04.15

Хүн бүр хүссэн газраа, хүссэн цагтаа ажиллаж чадахаар болсон гэдгийг санаж байгаа байх. Мэдээж тэд аппликейшний тусламжтайгаар мэдээллийг хүлээн авна. Оройн цагаар эсвэл амралтын өдөр ажиллахын тулд ажилчид өөрсдийн гэрийн төхөөрөмжид мэдээллийг суулгах болон CD/DVD - д мэдээллийг буулгах ажилчдын тоо ихсэх хандлагатай байдаг. Энэ нь аюултай хамгаалалтын нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Учир нь лаптоп болон суурин компьютерт байгаа мэдээлэл ихэссэнээс бид мэдээллээ байнга алдах төдийгүй мэдээлэл гадагш цацагдах нөхцөл байдал үүсэх болно. Тиймээс бид үйлчлүүлэгчдийн мэдээллийн Google Workspace Business – н аюулгүй болон хаалттай байдлыг маш чанд авч үзэж байгаа юм. Хамгаалалт гэдэг бол Google Workspace Business дэх бидний DNA – ийн гол цөм нь юм. Манай энэхүү бүтээгдэхүүн анхнаасаа хамгаалалтын дээд зэрэгтэйгээр шийдэгдсэн бөгөөд манай хамгаалалтын алба нь мэдээлэл, аппликейшн болон сүлжээний хамгаалалтанд мэргэшсэн дэлхийд тэргүүлэгч чадварлаг боловсон хүчнүүдээс бүрдсэн. Манай бүтэц нь маш олон төрлийн системүүдээс бүрдэнэ. Мөн бид техник хангамжийг захиалгаар үйлдвэрлэнэ. Манай төхөөрөмжүүд нь Linux програм хангамжинд суурилсан байх бөгөөд энэхүү програм хангамж нь маш чанартай төдийгүй бүхий л системийг шинэчлэхэд хялбар байх Google - ийн шаардлагыг хангасан үйлчилгээ болон бүрэлдэхүүн хэсгүүдтэй байдаг. Мэдээлэл бүр нь олон тооны мэдээллийн төвд хадгалагдана. Тиймээс таны Google Workspace Business – ын мэйл анхдагч болон нөөц хэлбэрээр тухайн цагт мэдээллийн хэсэгт хадгалагдана. Бид журмын дагуу гуравдагч тал, SAS 70 аудит болон хараат бус гуравдагч талаар өөрсдийн хамгаалалтын ажиллагааг шалгуулдаг. Бид өөрсдийн Google корпорацийн мэдээлэл яг ийм нөхцөлд хадгалдаг бөгөөд Google Workspace Business – н аюулгүй байдалд итгэл төгс байдаг. Мөн дараах зүйлсийг дурдъя: - Google таны мэдээллийн өмчийн эрхийг хэзээ ч зөрчихгүй. - Бид Нууцлалын бодлого дахь үндсэн зарчмаас бусад нөхцөлд таны мэдээллийг гадагшлуулахгүй. - Та л хүсвэл бид таны мэдээллийг хадгалах болно. - Та хэрвээ хүсвэл бид таны мэдээллийг устгах болно. - Хэрвээ та мэйлийн өөр хувилбарт өөрийн мэдээллээ шилжүүлэх, өөр системтэй бусад аппликейшнд өөрийн мэдээллээ хадгалуулахыг хүсвэл бид таныг манай системээс өөрийн мэдээллээ гаргах хүсэлтийг хүлээн авах болно.

Google Workspace Business нь үнэгүй @gmail.com үйлчилгээнээс юугаараа ялгаатай вэ?

2013.04.15

Google Workspace Business нь Google-ийн хамгийн шилдэг мэдээллийн болон хамтын ажиллагааны аппликейшнүүдийн цогц буюу GMail, Google Talk, Google Calendar, Google Docs, Google Sites болон Google Video зэргийг багтаасан цогц бүтээгдэхүүн юм. Магадгүй та user@gmail.com гэсэн өөрийн хаягийг ашиглан эдгээр аппликейшнүүдийн ихэнхийг хэрэглэж үзсэн байж болох юм. 1. Google Workspace Business Та өөрийн Google Workspace Business-д бүртгүүлэхдээ өөрийн компанийн домэйн нэрээр бүртгүүлнэ. Мөн user@gmail.com гэсэн е –мэйл хаягтай байхаас илүү user@company.mn гэсэн компанийн имэйл хаягтай байх хэрэгтэй. Таны Google Workspace Business-д суурилагдсан IT удирдлага Control Panel байна. Энэ нь танай компанийн домэйн дээрх бүхий л хэрэглэгчийн хаягуудыг хянаж зохицуулах боломжтой. 2. Өнөөгийн бизнесүүдэд чиглэгдсэн онцлог Google нь үнэгүй аппликейшн хэрэглэж буй үйлчлүүлэгчиддээ зориулан Google Workspace Business – ийг байнгын шинэчилдэг хэдий ч бизнес зорилгоор ашиглагдах Google Workspace Business дахь сайжирсан онцлог чанарууд нь тусдаа өөрөөр нэмэгддэг. Үнэгүй аппликейшн хэрэглэгчдэд ашиглах боломжгүй байгаа, таны Google Workspace Business-ийг хэрэглэх хэдэн зүйлсийг дурдъя. - Хандалтын хяналт: Танай домэйнээс гадна, таны мэдээлэл хэрхэн цацагдаж байгааг хянах болно. - Gmail: Мэйлийн хязгаарыг нэмэгдүүлж, мэйлийн хайрцгийн багтаамжийг сайжруулснаар өөрийн корпорацийн мэдээллийг хадгалах боломжтой. - Google Sites: Компанийн дотоод сүлжээ болон хуваалцсан баримт бичгүүд бол амжилттай ажиллахад хэтэрхий дутагдалтай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Гүүгл Календар: Өөрийн албан газартаа хурлын цаг товлох боломжтой - Google Video: Бусад үйлдлийн системийн нэмэлт зардалгүйгээр таны компанийн дотоод видеог түргэн хугацаанд түгээх, онлайн хурал зохион байгуулах боломж

Өөрийн домэйн нэрээрээ Google Workspace Business -т бүртгүүлж болох уу?

2013.04.15

Болно. Домэйн нэртэй хэрэглэгч бүр өөрийн домэйн нэрээрээ Google Workspace Business-т бүртгүүлэх боломжтой. Та өөрийн байгууллагынхаа домэйн нэр дээр ажилтнуудынхаа интернэтийн бүхий л хэрэгцээг хангах Google Workspace Business бизнесийн багцыг бүрэн ашиглах боломж нээгдэнэ. И-мэйл хаяг тань username@yourdomain.mn гэсэн хэлбэртэй байна.

Яагаад ажил хэргээ Google Workspace Business -д шилжүүлэх хэрэгтэй вэ?

2013.04.15

Бизнес эрхлэхэд бидэнд хамгийн шаардлагатай зүйл бол бизнесийн ашиг юм гэдгийг бид хэдийнээ мэддэг болсон. Бизнест үргэлж асуудал үүсгэхээс илүүтэйгээр, бизнесийг дэмждэг, бага зардалтай, найдвартай итгэлтэй мэдээлэл болон хамтын ажилгааны шийдэл шаардлагатай байдаг. Хэрвээ таны бизнес тэдгээр асуудлуудын аль нэгэнтэй тулгардаг бол Google Workspace Business танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Google Workspace Business-ийн давуу талууд: Бизнест тулгарч буй шийдвэрлэх асуудлууд: - Найдваргүй үйлчилгээ, засварын зардал, олон үйлдлийн систем ашиглах гэх мэт зардал болон нөөц их шаарддаг мэдээллийн технологийн асуудлууд - Цахим шуудангийн жижиг inbox-ууд - Вирус, спам болон фишинг - Дотоод гадаад тандалт - Дискний багтаамж - Үр ашиггүй хамтын ажиллагаа болон хамтрал Эдгээр бизнест тулгарч буй асуудлуудыг Google Workspace Business бүрэн шийднэ: - Таны нийт зардлыг бууруулна. Google Workspace Business таны мэдээллүүдийг хүлээн авснаас хойш засвар болон боловсруулалтын зардал гэж үгүй болно. - Хэрэглэгч бүрт 25GB - н багтаамжтай inbox-ыг бий болгосноор таны ажилчдын бүтээлч байдал ихсэх бөгөөд тэд цахим шуудангийн багтаамжаас илүү өөрийн үүрэгт ажилдаа анхаарч чадах юм. - Манай 99.9 хувийн баталгаатай аюулгүй ажиллагаатай үйлчилгээний тусламжтайгаар та өөрийн бизнесээ үргэлжүүлээрэй - Мэдээллийг илгээлгүйгээр хуваалцах боломжтой. Олон хэрэглэгч нэгэн зэрэг документ засварлах боломж нь цахим шуудангаар материал илгээхэд гарах хүндрэл болон эмх замбараагүй байдлыг арилгах болно. - Та Google Workspace Business – тай байхад найдвартай байна гэсэн үг юм. Таны мэдээлэл найдвартай, цомхон Google Workspace Business-ийн мэдээллийн төвд хадгалагдсанаар та найдваргүй хэрэгсэлд өөрийн мэдээллээ хадгалахаа болих бөгөөд мэдээллийн нууцыг алдагдуулж буй асуудлыг зогсоож чадах юм. - Google Workspace Business - ийн мэдээллийн хамгаалалт болон удирдлагын хяналтын тусламжтайгаар танай компанид ямар мэйл ирж байгааг мөн танай компанийн ямар мэдээлэл илгээгдэж байгааг мэдэхэд илүү хялбар болох юм. - Та олон төрлийн үйлдлийн системтэй ямар ч нөхцөлд /PC, MAC,LINUX/ утас, таблет, лаптоп эсвэл компьютерийн тусламжтайгаар интернетэд холбогдсон л бол хэдий ч, хаана ч нэвтрэх боломжтой.