Profile picture

Datacom Support

2013 оны 4-р сарын 15

Google Workspace Business нь үнэгүй @gmail.com үйлчилгээнээс юугаараа ялгаатай вэ?


Google Workspace Business нь Google-ийн хамгийн шилдэг мэдээллийн болон хамтын ажиллагааны аппликейшнүүдийн цогц буюу GMail, Google Talk, Google Calendar, Google Docs, Google Sites болон Google Video зэргийг багтаасан цогц бүтээгдэхүүн юм. Магадгүй та user@gmail.com гэсэн өөрийн хаягийг ашиглан эдгээр аппликейшнүүдийн ихэнхийг хэрэглэж үзсэн байж болох юм.

1. Google Workspace Business

Та өөрийн Google Workspace Business-д бүртгүүлэхдээ өөрийн компанийн домэйн нэрээр бүртгүүлнэ. Мөн user@gmail.com гэсэн е –мэйл хаягтай байхаас илүү user@company.mn гэсэн компанийн имэйл хаягтай байх хэрэгтэй. Таны Google Workspace Business-д суурилагдсан IT удирдлага Control Panel байна. Энэ нь танай компанийн домэйн дээрх бүхий л хэрэглэгчийн хаягуудыг хянаж зохицуулах боломжтой.


2. Өнөөгийн бизнесүүдэд чиглэгдсэн онцлог

Google нь үнэгүй аппликейшн хэрэглэж буй үйлчлүүлэгчиддээ зориулан Google Workspace Business – ийг байнгын шинэчилдэг хэдий ч бизнес зорилгоор ашиглагдах Google Workspace Business дахь сайжирсан онцлог чанарууд нь тусдаа өөрөөр нэмэгддэг. Үнэгүй аппликейшн хэрэглэгчдэд ашиглах боломжгүй байгаа, таны Google Workspace Business-ийг хэрэглэх хэдэн зүйлсийг дурдъя.

  • Хандалтын хяналт: Танай домэйнээс гадна, таны мэдээлэл хэрхэн цацагдаж байгааг хянах болно.
  • Gmail: Мэйлийн хязгаарыг нэмэгдүүлж, мэйлийн хайрцгийн багтаамжийг сайжруулснаар өөрийн корпорацийн мэдээллийг хадгалах боломжтой.
  • Google Sites: Компанийн дотоод сүлжээ болон хуваалцсан баримт бичгүүд бол амжилттай ажиллахад хэтэрхий дутагдалтай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Гүүгл Календар: Өөрийн албан газартаа хурлын цаг товлох боломжтой
  • Google Video: Бусад үйлдлийн системийн нэмэлт зардалгүйгээр таны компанийн дотоод видеог түргэн хугацаанд түгээх, онлайн хурал зохион байгуулах боломж