Монголын
Интернетийн Анхдагч
Компани
.МОН, .MN, ОRG.MN домэйн нэрийн бүртгэл, удирдлага, вэбийн бусад үйлчилгээ

Бид албан байгууллага, ажил хэрэгч хүн бүрт Интернэтээр үйл ажиллагаагаа цогцоор явуулах, шинэ дэвшилтэт технологийг ашиглан виртуаль ертөнцөд бизнес үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжыг олгохын төлөө зорин ажиллаж байна.

Датаком ХХК нь ICANN (International Corporation for Assigned Names and Numbers) олон улсын корпорацийн албан ёсны итгэмжлэлтэй .MN Домэйн нэрийн бүртгэгч байгууллага бөгөөд мөн Google компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг.

Вэбсайт
50+
Харилцагчид
5000+
Гэрээт борлуулагч
1000+
Эрхэм зорилго

Бид албан байгууллага, ажил хэрэгч хүн бүрт Интернэтээр үйл ажиллагаагаа цогцоор явуулах, шинэ дэвшилтэт технологийг ашиглан виртуаль ертөнцөд бизнес үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжыг олгохын төлөө зорин ажиллаж байна.

About 1
Үнэт зүйл

Хэрэглэгчдийн сэтгэл ханамж, бизнесийн амжилт нь бидний амжилтын хэмжүүр бөгөөд тэдний итгэл, хүндэтгэлийг хүлээх нь бидний хувьд үнэт зүйл.

About 2
Алсын хараа

Цахим харилцаа холбоо, онлайн орчинд хэрэглэгчид болон бизнесүүдэд найдвартай, хамгаалалттай, үр ашигтай шийдлүүдийг санал болгож, дижитал орчинд тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.

About 3
Хамтран ажиллагч
БАЙГУУЛЛАГУУД
About 4About 4About 4About 4About 4About 4About 4About 4About 4About 4About 4About 4About 4
Он цагийн
ТООЛОЛ

1994

Мэдээллийн харилцаа ББХК нэртэйгээр анх байгуулагдлаа
1994 онд Мэдээллийн харилцаа ББХК нэртэйгээр анх байгуулагдаж, Монголд анх удаа дотоодын сүлжээ болон Интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн.

1995

Газрын станц суурилуулан ашиглаж эхлэв
1995 оны 12-р сард газрын станц суурилуулан ашиглаж эхлэв.

1996

Интернэтийн бүрэн үйлчилгээний анхны төвийг нээлээ
1996 оны 01-р сарын 17-ны өдрөөс Монголчууд Интернэтэд онлайнаар холбогдох гарцтай болж, Интернэт хэрэглэгчдийн тоо 500 гаруй болсон байв.

1997

Пан Азийн сүлжээний Олон улсын хурал
1997 оны 06 сард "PAN Asia Networking" Пан Азийн сүлжээний Олон улсын хурлыг Улаанбаатар хотноо Чингис хаан зочид буудалд зохион байгуулав. Азийн орнуудын 100 гаруй төлөөлөгчид хуралд оролцлоо.

1998

Анхны охин компани болох Датанэт ХХК байгуулагдав
1998 онд Датакомын анхны охин компани болох Датанэт ХХК байгуулагдав. Энэ компани улс хоорондын болон орон нутгийн холбоо, Интернэт бусад төрлийн өгөгдлийн сүлжээний үр ашигтай, өндөр хурдын суваг түрээслэх, холболт хийх, сүлжээний нууцлал, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, байгууллага хоорондын виртуаль сүлжээ байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.

1999

Мэйжикнэт Интернэтийн үйлчилгээний төвийг байгуулав
1999 оны 10-р сарын 01-нд Мэйжикнэт буюу MagicNet гэсэн нэр нь Mongolian Acsess to Global Information and Communication гэсэн англи үгний товчилсон хэлбэр юм. Мэйжикнэт нь ХХК болон зохион байгуулагдсан.

2001

НэтФон-NetPhone үйлчилгээг амжилттай нэвтрүүлэв
2001 06-р сард Америкийн AT&T компанийн холбооны шугамаар АЙ-ПИ технологид суурилсан Олон улсын телефон ярианы НэтФон-NetPhone үйлчилгээг амжилттай нэвтрүүлэв.

2002

НэтБилл үйлчилгээ, Нэткарт дебит картыг нэвтрүүллээ
2002 онд Нэткарт ХХК анхны электрон төлбөр тооцооны НэтБилл үйлчилгээ, онлайн төлбөрийн Нэткарт дебит картыг үйлчилгээнд гаргалаа. Монголчууд Интернэт дэлгүүр, вэбэд суурилсан төрөл бүрийн үйлчилгээ эрхлэн, төлбөр тооцоогоо Интернэтээр шууд хүлээн авах анхны боломжийг олов.

2003

Мэйжикнэт ХХК нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулах болов
2003 оны 04-р сард "МэйжикНэт" болон "ДатаНэт" компаниуд нэгдэн Мэйжикнэт ХХК нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулах болов.

2004

WWW Express вэб салоныг нээн ажиллуулав
2004 оны 06-р сарын 01-нд Мэдээллийн Технологийн Yндэсний Парктай хамтран Интернэт хэрэглээг нэмэгдүүлэх, вэб хуудсыг нийтийн хүртээл болгох, вэбийн үйлчилгээ болон энэ чиглэлийн байгууллагуудын талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй, нэг цэгээс хүргэх цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор WWW Express вэб салоныг нээн ажиллуулав. Энэ нь Монголын зах зээл дээр маш амжилттай ажиллаж, вэб сайт боловсруулах өртгийг хямдруулахад гол үүрэг гүйцэтгэсэн.

2005

eLibrary.MN электрон номын сан
2005 оны 10-р сард Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны eLibrary.MN электрон номын сангийн програм хангамж, вэб сайтыг боловсруулан нээлтийг хийв.

2006

Тэргүүний ажилтнуудаа тодрууллаа
2006 оны 01-р сарын 17-нд Монгол Улсын Интернэт нэвтэрсний 10 жилийн ойн өдөр тохиов. Датаком компаниас санаачлан Мэдээлэл Технологийн Газар, ISP-үүдтэй хамтран, төр захиргааны удирдлага, DNS админстраторууд, инженер техникийн ажилтнууд, Интернэт хэрэглэгчдээ оролцуулсан Үндэсний семинарыг Чингис Зочид буудалд амжилттай зохион байгуулж, тэргүүний ажилтнуудаа тодрууллаа.

2007

Ресэллэрийн системийг бүрэн автоматжууллаа
2007 оны 04-р сард .MN домэйн нэрийн бүх Ресэллэрүүдийг домэйн нэр болон түүний дагалдах үйлчилгээ вэб байршуулах, и-мэйл, вэб болон и-мэйл, вэб болон и-мэйл форвардинг зэрэг үйлчилгээнүүдийг түгээх нэгдсэн удирдлагын панелаар хангаж, онлайнаар төлбөр тооцоо авах бололцоогоор бүрэн хангав.

2008

(ICANN)-ийн үйл ажиллагааны талаар санал илгээж, байр сууриа илэрхийлэв
2008 оны 02-р сарын 12-нд АНУ-ын Мэдээлэл Харилцааны Яаманд 200 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Интернэт домэйн нэрийн удирдах байгууллага (ICANN)-ийн үйл ажиллагааны талаар санал илгээж, байр сууриа илэрхийлэв.

2009

DREAM IT судалгааны төслийг хэрэгжүүлж эхэллээ
2009 оны 01-р сард Канадын Интернэт судалгааны төв IDRC-ийн санхүүжилттэйгээр DREAM IT судалгааны төслийг 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ.

2010

Онлайн сэтгүүлүүд гарч эхэллээ
2010 оны 09-р сард "Цааснаас цахим руу" уриатай Онлайн сэтгүүлүүд гарч эхэллээ.

2011

Интернэт нэвтэрсний 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв
2011 оны 01-р сарын 17-нд Датокомчууд Монгол улсад Интернэт нэвтэрсний 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Төрийн шагналтууд, Салбарын тэргүүний ажилтнууд, шилдэг залуусаа алдаршууллаа.

2012

@mail.mn нь Google компанийн албан ёсны системд шилжив
2012 оны 01-р сард Монголын хамгийн олон хэрэглэгчтэй үнэгүй и-мэйлийн үйлчилгээ @mail.mn нь Google компанийн албан ёсны илүү найдвартай системд шилжив.
Кирилл үсгээр интернэт хаяг ашиглах технологийг нэвтрүүлэх ажлын эхний шат амжилттай хийгдэв
2012 оны 06-р сард кирилл үсгээр интернэт хаяг ашиглах технологийг нэвтрүүлэх ажлын эхний шат амжилттай хийгдэж, ICANN-д манай IDN хаягийг .МОН нэрээр албан ёсоор бүртгэв.
Google Education боловсролын хөтөлбөр болон Gsuite бизнесийн багцыг түгээх борлуулах эрхийг авав
Google Education боловсролын хөтөлбөр болон Gsuite бизнесийн багцыг түгээх борлуулах эрхийг авч, 2012 онд Google корпорацын албан ёсны партнер боллоо.

2013

Хэрэглэгчийн шинэ системийг Үйлчилгээний албандаа нэвтрүүллээ
2013 оны 04-р сарын 01-нд хэрэглэгчидтэйгээ хурдан шуурхай харилцаж SUPPORT үзүүлж байхын тулд Хэрэглэгчийн шинэ системийг Үйлчилгээний албандаа нэвтрүүллээ.

2014

Мон кирилл үсгээрх домэйн нэрийн үйлчилгээг нэвтрүүлэв
2014 оны 10-р сарын 15-наас нээлттэй бүртгэл эхлэв. Монгол домэйн нэрийг нэвтрүүлэх талаар Оюуны өмчийн газар, Үндэсний Дата төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
Хэрэглэгчдийн үйлчилгээний системийг нэвтрүүлж, ажлын 2 цагт багтаан хэрэглэгчийн асуудлыг шийддэг болов
2014 оноос хэрэглэгчдийн үйлчилгээний системийг нэвтрүүлж, ажлын 2 цагт багтаан хэрэглэгчийн асуудлыг шийддэг болж үйлчлүүлэгч, хэрэглэгчид танхимд ирэлгүйгээр бүх үйлчилгээг онлайнаар авдаг болов.

2016

Бизнес 2.0 Академийг байгуулав
2016 оны 09-р сараас Бизнес 2.0 Академийг нээж, Learn.one.mn онлайн сургалтын талбарыг нэвтрүүлэн нийт хэрэглэгч байгууллага хувь хүмүүст танхимын болон онлайн сургалт хийх, техникийн шийдэл боловсруулан зөвлөх үйлчилгээг нэвтрүүлсэн.

2018

Ask.one.mn хэрэглэгчийн асуулт хариултын талбарыг нэвтрүүлэв
2018 оны 02-р сараас Ask.one.mn хэрэглэгчийн асуулт хариултын талбарыг нэвтрүүлэв.
Судалгаа хийдэг боллоо
2018 оны 03-р сараас Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд бичлэг хийж, судалгаа хийдэг боллоо.
Датаком хэрэглэгчийн панел шинэчлэгдлээ
2018 оны 05-р сараас Датакомын хэрэглэгчийн панел шинэчлэгдэж datacom.mn сайтаар бүртгэл үүсгэн 100% онлайнаар үйлчилгээ авах боломжтой боллоо.

2019

И-Баримттай холбогдлоо
2019 оны 01-р сараас Хэрэглэгчид төлбөр төлсөн НӨАТ-ийн баримтаа онлайнаар авч, байгууллагын төлбөрийн систем автоматаар НӨАТ шивэх боломжтой болсон.
Шинэ Wordpress хост, Multidomain хост танилцууллаа
2019 оны 05-р сараас Шинэ Wordpress хост, Multidomain хост танилцууллаа. Wordpress вэб байршуулах үйлчилгээ: Компанийн вэбсайт Wordpress платформ дээр хийгдсэн бол энэхүү хостингийн үйлчилгээг санал болгож байна. Multidomain вэб байршуулах үйлчилгээ: Бага зардлаар олон сайтыг нэг доор байршуулан бизнесийн зардлаа хэмнэх боломжтой SHARED MULTI DOMAIN HOSTING үйлчилгээг танилцуулж байна.

2020

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын цахим систем
Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia төслийн хүрээнд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын цахим системийг 2020 онд хийж гүйцэтгэв.
Шинэ дэвшилтэт Оффис имэйл
2020 оны 04-р сард Бизнес эрхлэгчдэд цахим шуудан болон файл хадгалах функцийг агуулсан OFFICE MAIL хэмээх шинэ, иж бүрэн шийдлийг танилцууллаа.
Төрийн үйлчилгээний ДАН системтэй холбогдов
Датаком компанийн хэрэглэгчийн систем Төрийн үйлчилгээний ДАН системтэй холбогдож, домэйн нэр эзэмшигчдийн болон нийт хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв мэдээллээр танин баталгаажуулдаг болсон.

2021

Датаком ХХК нь Microsoft компанийн албан ёсны партнер боллоо
2021 оны 03-р сараас Датаком ХХК нь Microsoft-ийн албан ёсны гэрээт борлуулагч болж, Microsoft Office 365 үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ санал болголоо.
ТLDCON2021 арга хэмжээнд оролцлоо
.RU ccTLD (ОХУ)-с зохион байгуулж буй #TLDCON олон улсын ccTLD домэйн нэр БҮРТГЭГЧ нарын хуралд Монгол улсаас Датаком ХХК-ийн CTO Ц.Анхзаяа "Verified WHOIS" сэдвээр илтгэл тавилаа
Шинэ VPS сервер (Linode - SSD) танилцууллаа
2021 оны 11 сард Сингапурт байрлах Шинэ дэвшилтэт VPS сервер БАГА ӨРТГӨӨР ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ СЕРВЕР ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ хэрэглэгчдэдээ танилцууллаа.

2022

.io домэйн нэрийг албан ёсоор бүртгэх боломжтой боллоо
Хэрэглэгчдийн хүсэл сонирхол дээр үндэслэн гарааны бизнесүүдийн тренд домэйн нэр .IO албан ёсоор datacom.mn бүртгэлийн систем дээр 2022 оны 02-р сараас бүртгэх боломжтой боллоо.
Business.mn цахим сэтгүүлийн сайтыг ажиллагаанд орууллаа
Датаком ХХК-ийн вэб хөгжүүлэлтийн баг business.mn цахим сэтгүүлийн вэб сайтыг бүрэн шинэчилж, шинэ өнгө төрхтэйгөөр ажиллагаанд орууллаа.
Domain.mn шинэчлэгдэв
Гадаад хэрэглэгчдэд зориулсан domain.mn-ийг 2022 оны 10-р сард бүрэн шинэчиллээ. Бид үүн дээр үндсэн төлбөрийн систем болон хэрэглэгчийн UX-ийг өөрчилсөн. Шинэчлэлтүүд нь таны домэйн нэрийг хялбархан удирдахад шаардлагатай бүх функцийг багтаасан.

2023

Датаком Системс ХХК, Датаком Клауд ХХК, эМэН Режистри ХХК компани байгуулав
2023 оны 01-р сард Датаком ХХК нь үйл ажиллагааны чиглэлээр Датаком Системс ХХК, Датаком Клауд ХХК, эМэН Режистри ХХК компани байгуулж өргөжлөө.
Дотоодын Shared хост үйлчилгээг нэвтрүүллээ
Дотоодод байрлах, Монголдоо хурдны хязгааргүй Single Domain Linux - Shared Host үйлчилгээг 2023 оноос хэрэглэгчдэдээ хүргэж эхлэв.
Дотоодод байрлах Node.js APP хост, Wordpress хостын үйлчилгээг нэвтрүүллээ
Хэрэглэгчдэдээ илүү олон сонголт олгохоор Датаком ХХК нь Node.js APP хост болон WordPress хостуудыг Монгол улсад байршуулан үйлчилгээнд нэвтрүүллээ.

Танд тусламж хэрэгтэй юу?

Манай үйлчилгээний болон техникийн албатай холбогдон асуудлаа түргэн шуурхай шийдүүлэх боломжтой бөгөөд манай тусламжийн хуудаснаас ерөнхий заавраа аваарай.

Түгээмэл
Асуулт хариулт