Profile picture

Datacom Support

2013 оны 4-р сарын 15

Google Workspace Business-руу шилжсэнээр мэдээлэл хэрхэн хамгаалагдах вэ?


Хүн бүр хүссэн газраа, хүссэн цагтаа ажиллаж чадахаар болсон гэдгийг санаж байгаа байх. Мэдээж тэд аппликейшний тусламжтайгаар мэдээллийг хүлээн авна. Оройн цагаар эсвэл амралтын өдөр ажиллахын тулд ажилчид өөрсдийн гэрийн төхөөрөмжид мэдээллийг суулгах болон CD/DVD - д мэдээллийг буулгах ажилчдын тоо ихсэх хандлагатай байдаг. Энэ нь аюултай хамгаалалтын нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Учир нь лаптоп болон суурин компьютерт байгаа мэдээлэл ихэссэнээс бид мэдээллээ байнга алдах төдийгүй мэдээлэл гадагш цацагдах нөхцөл байдал үүсэх болно.
Тиймээс бид үйлчлүүлэгчдийн мэдээллийн Google Workspace Business – н аюулгүй болон хаалттай байдлыг маш чанд авч үзэж байгаа юм. Хамгаалалт гэдэг бол Google Workspace Business дэх бидний DNA – ийн гол цөм нь юм. Манай энэхүү бүтээгдэхүүн анхнаасаа хамгаалалтын дээд зэрэгтэйгээр шийдэгдсэн бөгөөд манай хамгаалалтын алба нь мэдээлэл, аппликейшн болон сүлжээний хамгаалалтанд мэргэшсэн дэлхийд тэргүүлэгч чадварлаг боловсон хүчнүүдээс бүрдсэн. Манай бүтэц нь маш олон төрлийн системүүдээс бүрдэнэ. Мөн бид техник хангамжийг захиалгаар үйлдвэрлэнэ. Манай төхөөрөмжүүд нь Linux програм хангамжинд суурилсан байх бөгөөд энэхүү програм хангамж нь маш чанартай төдийгүй бүхий л системийг шинэчлэхэд хялбар байх Google - ийн шаардлагыг хангасан үйлчилгээ болон бүрэлдэхүүн хэсгүүдтэй байдаг. Мэдээлэл бүр нь олон тооны мэдээллийн төвд хадгалагдана. Тиймээс таны Google Workspace Business – ын мэйл анхдагч болон нөөц хэлбэрээр тухайн цагт мэдээллийн хэсэгт хадгалагдана. Бид журмын дагуу гуравдагч тал, SAS 70 аудит болон хараат бус гуравдагч талаар өөрсдийн хамгаалалтын ажиллагааг шалгуулдаг.

Бид өөрсдийн Google корпорацийн мэдээлэл яг ийм нөхцөлд хадгалдаг бөгөөд Google Workspace Business – н аюулгүй байдалд итгэл төгс байдаг. Мөн дараах зүйлсийг дурдъя:

  • Google таны мэдээллийн өмчийн эрхийг хэзээ ч зөрчихгүй.
  • Бид Нууцлалын бодлого дахь үндсэн зарчмаас бусад нөхцөлд таны мэдээллийг гадагшлуулахгүй.
  • Та л хүсвэл бид таны мэдээллийг хадгалах болно.
  • Та хэрвээ хүсвэл бид таны мэдээллийг устгах болно.
  • Хэрвээ та мэйлийн өөр хувилбарт (жишээ нь Microsoft Exchange-д) өөрийн мэдээллээ шилжүүлэх, өөр системтэй бусад аппликейшнд өөрийн мэдээллээ хадгалуулахыг хүсвэл бид таныг манай системээс өөрийн мэдээллээ гаргах хүсэлтийг хүлээн авах болно.