Түгээмэл Тавигддаг Асуултууд

Байгууллага бүртгэл үүсгэх

2022.02.21

datacom.mn сайтад шинээр Байгууллагын бүртгэл үүсгэх заавар хүргэе. 1. datacom.mn сайтад хандан Баруун дээд буланд байрлах Нэвтрэх товчлуурыг дарна. 2. Нэвтрэх хэсэгт хандахад дараах цонх гарч ирэх ба шинээр бүртгэл үүсгэх учир Бүртгүүлэх товчлуурыг дарна. 3. Бүртгэл нь хувь хүн болон байгууллагаар үүсэх боломжтой ба байгууллагын бүртгэл үүсгэхийн тулд дараах байдлаар сонголт хийж байгууллагын регистерийн дугаарыг оруулаад Бүртгүүлэх товчлуурыг дарна /Бүртгэл үүсгэхдээ Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрөхийг анхаарна уу/ 4. Үүний дараа ДАН системийн нэвтрэх хэсэг ажиллах ба үүнээс Тоон гарын үсгээр нэвтрэх хэсэгт - Регистерийн дугаар оруулах хэсгийн дээр байрлах Тоон гарын үсгийн клиент програм татах гэсэн холбоос дээр дарж eSign програмыг өөрийн бүртгэл үүсгэх төхөөрмж дээр суулгана. - Тоон гарын үсгийг унших програм систем дээр бүрэн сууж дууссаны дараа эзэмшигчийн регистерийн дугаарыг оруулж Нэвтрэх товчлуур дарна. 5. eSign клиент програм автоматаар ажиллаж таны тоон гарын үсгийн төхөөрөмжийн нууц үг оруулах цонх ажиллана. Нууц үгийг оруулаад Үргэлжлүүлэх товчлуур дарна. 6. Тоон гарын үсгийг уншиж бүртгэлтэй байгууллагын мэдээлэл, тоон гарын үсэг олгогч байгууллагын мэдээлэл болон идэвхтэй он сар өдөр харагдана. Ok дарж үргэлжлүүлнэ. 7. Ok товчлуур дарсны дараа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг авахыг зөвшөөрч байна уу гэсэн цонх гарч ирнэ. Зөвшөөрөх товчлуурыг дарна. 8. Үүний дараа улсын бүртгэлийн сангаас байгууллагын мэдээллийг татах үйл явц эхлэнэ. 9. Ачааллаж дууссаны дараа datacom.mn сайтын бүртгэлийн хуудас гарч ирнэ. Цаашид бүтгээгдэхүүн болон үйлчилгээг удирдах админ имэйл хаяг, утасны дугаар болон нэвтрэх нууц үгийг оруулж Бүртгүүлэх товчлуурыг дарна. 10. Бүртгэлийн мэдээллийг оруулснаар байгууллагын мэдээллийг улсын бүртгэлийн сангаас оруулж дэлгэцэнд харуулна. Та өөрийн имэйл хаяг, утасны дугаар болон бусад мэдээллийг сайтар шалган алдаагүй тохиолдолд Хадгал товчлуурыг дарснаар хэрэглэгчийн бүртгэл үүснэ. 11. Хадгал товчлуурыг дарснаар дараах үр дүн харагдана.

Хувь хэрэглэгч бүртгэл үүсгэх

2021.12.07

datacom.mn сайтад шинээр Хувь хэрэглэгчийн бүртгэл үүсгэх заавар хүргэе. 1. datacom.mn сайтад хандан Баруун дээд буланд байрлах Нэвтрэх товчлуурыг дарна. 2. Нэвтрэх хэсэгт хандахад дараах цонх гарч ирэх ба шинээр бүртгэл үүсгэх учир Бүртгүүлэх товчлуурыг дарна. 3. Бүртгэл нь хувь хүн болон байгууллагаар үүсэх боломжтой ба хувь хэрэглэгчийн бүртгэл үүсгэхийн тулд дараах байдлаар сонголт хийж Бүртгүүлэх товчлуурыг дарна /Бүртгэл үүсгэхдээ Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрөхийг анхаарна уу/ 4.1. Үүний дараа ДАН системийн нэвтрэх хэсэг ажиллах ба үүнээс Нэг удаагийн кодоор нэвтрэх хэсэгт өөрийн регистерийн дугаар болон ДАН системд нэвтрэх нууц үгийг оруулж Нэвтрэх товчлуур дарна /Мөн та сонголтоор өөрийн онлайн банкны эрхээр болон хувь хэрэглэгч дээр бүртгэлтэй тоон гарын үсгээр нэвтрэх боломжтой/ 5. Регистрийн дугаар болон нэвтрэх нууц үг зөв тохиолдолд дараах системээс үүссэн 6 оронтой тоог өөрийн нэр дээрх бүртгэлтэй дугаараас 130092 дугаарт илгээнэ /Энэхүү мессежийг 180сек -ийн дотор илгээж баталгаажуулах боломжтойг анхаарна уу/ 6. ДАН системд өөрийн бүртгэлээр нэвтэрсний дараа таны улсын бүртгэлийн мэдээллийг авахыг зөвшөөрч байна уу гэсэн цонх гарч ирнэ. Зөвшөөрөх товчлуурыг дарна. 7. Үүний дараа улсын бүртгэлийн сангаас таны мэдээллийг татах үйл явц эхлэнэ. 8. Ачааллаж дууссаны дараа datacom.mn сайтын бүртгэлийн хуудас гарч ирнэ. Цаашид бүтгээгдэхүүн болон үйлчилгээг удирдах админ имэйл хаяг, утасны дугаар болон нэвтрэх нууц үгийг оруулж Бүртгүүлэх товчлуурыг дарна /Хэрэглэгчийн нэвтрэх нууц үг нь шаардалага хангахуйц байхыг анхаарна уу/ 9. Бүртгэлийн мэдээллийг оруулснаар таны хувийн мэдээллийг улсын бүртгэлийн сангаас оруулж дэлгэцэнд харуулна. Та өөрийн имэйл хаяг, утасны дугаар болон бусад мэдээллийг сайтар шалган алдаагүй тохиолдолд Хадгал товчлуурыг дарснаар хэрэглэгчийн бүртгэл үүснэ. 10. Хадгал товчлуурыг дарснаар дараах үр дүн харагдана.

Домэйн нэр шилжүүлэх, бүртгэлтэй мэдээлэл өөрчлөх хүсэлтийн утга

2021.11.29

Домэйн нэрийн бүртгэл нь хувь хүн болон байгууллага гэсэн 2 төрөл байдаг. Шилжүүлж авах гэж байгаа тал болон домэйн шилжүүлж өгөх гэж байгаа талын бүртгэлүүд ХУР системээр баталгаажсан байх ёстой. 1. Хувь хүн дээр бүртгэлтэй домэйн нэрийг өөр бүртгэлрүү шилжүүлэх эсвэл бүртгэлийн мэдээлэл солих бол дараах утгатай имэйл хүсэлт support@datacom.mn -руу илгээнэ. Домэйн нэрийн одоогийн эзэмшигч нь иргэний үнэмлэхний ар тал, урд талын зургийг хавсаргана. 1.1 Өөр бүртгэлрүү шилжүүлэх хүсэлт: ……….. нэртэй, ………… имэйл хаяг дээрх ………. домэйн нэрийг ................ /хувь хүн, байгууллага/ ийн ............ имэйл хаягтай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү. ......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно. 1.2 Бүртгэлийн мэдээлэл солих хүсэлт: ……….. нэр дээрх ………. домэйн нэрийн хэрэглэгчийн бүртгэлийн админ имэйл хаяг болох ........ имэйл хаяг, ..... утасны дугаарыг ........ имэйл хаяг болон ...... дугаараар сольж өгнө үү. 1.3 Дотоод борлуулагч хооронд домэйн нэр шилжүүлэх хүсэлтийн утга: ...... компанийн ..... имэйл хаягтай бүртгэл дээрх ..... домэйн нэрийг …………… борлуулагч дээрх .... ...... имэйл хаягтай ..... хэрэглэгчийн ID тай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү. ......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно. 2. Байгууллага дээр бүртгэлтэй бол байгууллагын захирлын гарын үсэг, тамгатай албан бичиг эх хувиар нь авч хүсэлтийг шийдвэрлэнэ. 2.1 Домэйн нэр шилжүүлэх буюу эзэмшигч солих албан бичгийн утга : ......... байгууллагын ........ имэйл хаягтай бүртгэл дээрх ......... домэйн нэрийг ................ /хувь хүн, байгууллага/ ийн ............ имэйл хаягтай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү. ......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно. 2.2 Бүртгэлтэй мэдээлэл солиулах албан бичгийн утга : ......... байгууллагын ..... домэйн нэрийн хэрэглэгчийн бүртгэлийн админ имэйл хаяг болох ........ имэйл хаяг, ..... утасны дугаарыг ........ имэйл хаяг болон ...... дугаараар сольж өгнө үү. Яагаад бүртгэлийн мэдээллээ солиулж байгаа тайлбараа бичээрэй. Мөн тухайн бүртгэл дээр олон домэйн нэр байдаг бол бүх домэйн нэрийг бичнэ. 2.3 Дотоод борлуулагч хооронд домэйн нэр шилжүүлэх албан бичгийн утга: ...... компанийн ..... имэйл хаягтай бүртгэл дээрх ..... домэйн нэрийг …………… борлуулагч дээрх .... ...... имэйл хаягтай ..... хэрэглэгчийн ID тай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү. ......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно. Дээрх мэдээллийг үнэ зөв бичих хэрэгтэй. Буруу бичсэн тохиолдол албан тоот буцдаг тул та сайтар шалгаарай. Жич : Байгууллагын захиралын гарын үсэг нь дардас байж болохгүйг анхаарна уу. Байгууллагын захирлын гарын үсэг, тамгатай албан бичиг эх хувийг хүргүүлэх хаяг : ДАТАКОМ ХХК, Галакси Тауэр, 4005 тоот, Хан уул дүүрэг Махатма Гандигийн гудамж, Улаанбаатар 17011

Bitdefender Internet Security суулгах заавар

2021.05.12

Central - дээр бүртгэл үүсгэх > Bitdefender Central places your local and network cybersecurity at your fingertips. Use it to control security for all your Bitdefender-protected devices, and to set up and manage Bitdefender BOX, the revolutionary smart home hub that secures your entire Wi-Fi network. Лицэнз идэвхжүүлэх Хэрэглэгч лицензээ худалдан авсныхаа дараа - сайтаар орон мэйл хаягаа ашиглан хандах эрхээ үүсгэнэ. Хэрвээ та имэйл хаягаа ашиглан бүртгүүлэх бол формыг дараах байдлаар бөглөнө - FullName - Бүтэн нэр - Email address - Мэйл хаяг - Password : Нууц үг - Agree with the Terms and Use - ийг чаглтана - Create Account > Та бүртгэлээ дээр оруулсан нууц үгээ мартахгүйн тулд тэмдэглэж авна уу. Бүртгэл үүсгэсний дараа дараах цонх гарж ирэх бөгөөд Get Started, Activate a Subscription - дээр дарна Activate Code буюу худалдаж авсан лиценз түлхүүрээ оруулна Таны оруулсан лиценз түлхүүрт харгалзах бүтээгдэхүүн цэсэн дээр дарахад дараах байдлаар харагдана Лиценз идэвхжүүлсэнийхээ дараа та үргэлжлүүлэн дараах зааврын дагуу ямар төхөөрөмж дээр суулгахаас шалтгаалан зааврыг дагана уу Онлайн - р татаж суулгах > Online - суулгах дараалал нь та өмнө үүсгэсэн central account - аараа дамжуулан суулгагч програм татаж авах бөгөөд энэ нь интернетээс ойролцоогоор ~500MB хэмжээтэй үндсэн Bitdefender - ийн суулгац татдаг болно. Таны интернет хурдаас шалтгаалан энэ нь ойролцоогоор 10-30 мин зарцуулна Бүтээгдэхүүнээ сонгоно Аль нэг сонголтыг дарах үед Интернет хөтөчийн зүүн доод хэсэгт bitdefender_windows* файл татагдана. Таталт 100% дууссаны дараа I read and accepted Subscription Agreement буюу үйлчилгээний нөхцөлийг урд чагтлаад INSTALL. > таны компьютер дээр одоогоор суусан вирусны эсрэг программ Байвал эхлээд UNINSTALL хийхийг санал болгоно. Програм алдаа гаралгүй бүрэн суусны дараа доорх төлөвтэй харагдана.

Мэдээлэл шинэчлэх

2020.05.18

Хэрэглэгчийн мэдээлэл шинэчлэх заавар. ээр нэвтэрнэ. 1. Хувь хүн дээр дарна. 2. Шилжих цонх буюу ДАН танилтын системээр "Нэг удаагийн нууц кодоор" нэвтэрнэ. Өөрийн регистерийн дугаарыг оруулна. 3. Иргэний мэдээлэл татах эрхийг зөвшөөрнө. 4. Одоогийн мэдээлэл болон ДАН системээр дамжиж ирсэн УБЕГ-н мэдээллийг харуулсан цонхонд шилжинэ түүнийг тулгаж үзээд мэдээлэл шинэчлнэ. 1. Байгууллага дээр дарна. Гарч ирэх нүдэн компаний регистерийн дугаар оруулна. Мэдээлэл шинэчлэх товч дарна. 2. Шилжих цонх буюу ДАН танилтын системээр "Тоон гарын үсгээр" нэвтэрнэ. Жич:Захирлын регситерийн дугаараар нэвтэрнэ. ээс авах боломжтой.) 3. Аж ахуйн нэгжийг мэдээллийг татахыг зөвшөөрнө. 4. Одоогийн мэдээлэл болон ДАН системээр дамжиж ирсэн УБЕГ-н мэдээллийг харуулсан цонхонд шилжинэ түүнийг тулгаж үзээд мэдээлэл шинэчилнэ.

Хэрхэн Google Search Console-д домэйн нэрээ баталгаажуулах вэ?

2020.01.17

Энэ заавраар хэрхэн Google - ийн хайлтын системд домэйн нэрийн эзэмшигчийн эрхээ баталгаажуулах талаар харуулъя Та https://search.google.com/search-console холбоосоор ороод өөрийн домэйн нэрээ Domain хэсэгт оруулаад Continue дарна Танд дараах ТЕКСТ төрлийн бичилтийг домэйн нэрнийхээ DNS удирдах хэсэгт Google - с санал болгоно. Үүний дараа Датаком Хэрэглэгчийн панель - аар ороод Домэйн нэр цэснээс Миний домэйн нэр лүү ороод баталгаажуулах домэйн нэрнийхээ ард Тохиргооны удирдлага товч дээр дарна. Дараагийн хуудасны зүүн хэсэгт байрлах цэснээс товч дээр дарах үед зүүн доод хэсэг домэйн нэрний бичилтүүдийн төрөл харагдах бөгөөд Manage TXT Records - руу ороод баруун дээд хэсэг дэх Add A New TXT Record ногоон товч Google - ийн бичилтийг оруулна Дараагийн хуудас дээр доорх байдлаар бичилтээ оруулаад Add Record товч дээр дарна Hostname - Хоосон Value - Google - с өгсөн TXT утгыг оруулна Энэ жишээ дээр : google-site-verification=_Nro2Gvn7KMyinPAJyzTqSOVd94xG3FGZQuBYKUD3v4 TTL : 7200 Домэйн нэр дэрэээ ямар нэг байдлаар өөрчлөлт хийж байгаа үед энэ хийсэн өөрчлөлт дэлхий даяар дунджаар 1-6 цаашлаад 24 цаг хүртэлх хугацаанд бүрэн тархдаг, Энэ нөхцөлд та 1 цаг хүлээгээд Google - талдаа Verify товч дээр дарахад болно. Google таны домэйн нэр дээр TXT бичилт орсон эсэхийг шалгаж баталгуужуулсан бол дараах хуудас харагдана

cPanel хост дээр өгөдлийн сан үүсгэх заавар

2019.12.25

Та эхлээд cPanel-руу хандсан байх хэрэгтэй. Хэрхэн хандах зааварыг линк дээр дарж үзнэ үү. cPanel үндсэн цонхны "DATABASES" хэсгийн "Mysql Databases" товч дээр дарна. "Create New Database" хэсгийн "New Database" цонхонд үүсгэх гэж байгаа өгөгдлийн сангийн нэрээ өгөөд "Create Database" товч дээр дарна. Өгөгдлийн сан хэрэглэгч үүсгэхдээ "Mysql Users Add New User" хэсгийн "Username" цонхонд хэрэглэгчийн нэрээ өгнө. "Password" болон "Password Again" цонхонд нууц үгээ оруулана. Нууц үг үүсгэхдээ тоо, тусгай тэмдэгт, том жижиг үсэг холилдсон 6 дээш тэмдэгт оруулах хэрэгтэй. "Password Generator" товч дээр дараад тоо үсэг тусгай тэмдэгт холилдсон нууц үг автоматаар үүсдэг байгаа. "I have copied this password in a safe place." сонгоод "Use Password" товч дээр дараах нууц автоматаар хуулагдана. "Create" товч дээр дарна. Өгөдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгчээ хооронд холбох хэрэгтэй. "Add User to Database" хэсгээс тухайн "User" хэсгээс өгөгдлийн сангийн хэрэглэгч "Database" хэсгээс тухайн хэрэглэгчтэй холбох өгөдлийн сангаа сонгоод "ADD" товч дээр дарна. Гарч ирэх цонхноос тухайн өгөгдлийн санд хэрэглэгчийн хандах эрхийг тохируулж өгнө. "ALL PRIVILEGES" сонгоод "Make Changes" товч дээр дарна. Өгөгдлийн сан болон хэрэглэгчийг холбогдсон шалгахдаа "Current Databases" хэсгээс харах боломжтой.

Домэйн нэр хэрхэн бүртгүүлэх вэ?

2019.12.24

Та домэйн нэр бүртгүүлэхийн тулд 1. datacom.mn сайтад хандан хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ. 2. Нэвтэрч орсноор, хэрэглэгчийн удирдлагын талбар дараах байдлаар харагдана. Та дараах 3 сонголтоор домэйн нэрээ хайлт хийх талбарт оруулан боломжтой байгаа эсэхийг шалгана. 3. Таны хайсан домэйн нэр бүртгэх боломжтой бол дараах байдлаар харагдана. Хэрэв бүртгүүлэх боломжгүй байвал та ахин өөр хэлбэрээр хайгаад үзээрэй. Домэйн нэрээ бүртгүүлэхийн өмнө, үг үсгийн алдаагаа хянаж, нэрийн сонголтоо баталгаажуулсан байх шаардлагатай. Буруу бүртгүүлсэн бол домэйн нэрийг солих, өөрчлөх, төлбөр буцаах боломжгүй байдгийг анхаарна уу. 4. Захиалгаа эхлүүлэхийн тулд Бүтээгдэхүүн нэмэх товчийг дарна. Энэ товчийг дарснаар таны үйчилгээний захиалга хийгдсэн гэсэн үг биш бөгөөд цааш үргэлжлүүлж үйлчилгээн дээрээ нэхэмжлэл үүсгэсний дараа таны захиалга амжилттай хийгдэх болно. Үргэлжлүүлэх товчийг дарна. 5. Гарч ирэх цонхонд нэмэлт домэйн нэр дээр дагалдах үйлчилгээнүүд харагдах бөгөөд DNS удирдлага, Имэйл форвард нэмэлтүүд нь автоматаар сонгогдсон байна. Эдгээр нь үнэгүй авах боломжтой нэмэлт үйлчилгээнүүд юм. Харин ID хамгаалалт нэмэлт үйлчилгээ нь таны домэйн нэрний WHOIS буюу эзэмшигчийн мэдээллийг бусдад харагдуулахгүй байх үйлчилгээ бөгөөд та энэ үйлчилгээг нэмэлт төлбөртэйгөөр авах боломжтой. Домэйн нэрийн нэмэлт тохиргоог хийсний дараа Үргэлжлүүлэх товчлуур дарна /Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээ заавал сонгоно уу/ 6. Энэ хэсэгт та домэйн нэр бүртгүүлэх жилийн сонголтоо хийнэ /5 ба түүнээс дээш жилээр төлбөр төлөх тохиолдолд домэйн нэрийн төлбөр хөнгөлөгдөнө/ Жишээ болгон 1 жилийг сонгоё. 7. Та төлбөрийн хэлбэрээ дараах төрлүүдээс сонгох боломжтой ба хэрэв Дансаар шилжүүлэх төрлийг сонгож захиалгыг баталгаажуулсан тохиолдолд таны хэрэглэгчийн талбарт үйлчилгээний нэхэмжлэл үүсэх ба бүртгэлтэй админ имэйл хаягт мөн .pdf өргөтгөлтэй нэхэмжлэл системээс автоматаар үүсч илгээгдэнэ. Картаар төлөх, QPay болон SocialPay ашиглан төлбөр төлөх сонголт хийж захиалгыг баталгаажуулсан тохиолдолд банкны картын бөглөх хэсэг болон QR код зэрэг тухайн хэлбэрт тохирох талбарт шилжинэ. Төлбөр амжилттай төлөгдсөнөөр таны захиалсан домэйн нэр тань идэвхжих болно. Төлбөрөө шилжүүлэхдээ нэхэмжлэл дээрх зааврын дагуу Гүйлгээний утга -г ЗӨВ бичээрэй. Гүйлгээний утгаа зөв бичсэнээр, таны үйлчилгээ автоматаар идэвхижинэ. Хэрэгтэй бол нэхэмжлэлээ татаж эсвэл хэвлэж авч болно. Хэрэглэгчийн удирдлагын талбар луу буцах товч дээр дарж үндсэн панель руугаа шилжихэд Төлбөр тооцоо цэсний --> Нэхэмжлэх, НӨАТ хэсэгт байгаа таны бүртгэл дээрх нэхэмжлэлийн жагсаалт харагдана. Та уг талбараас төлбөрийн түүх болон НӨАТ баримтаа авах боломжтой.

Хувь хүн НӨАТ-ын баримт авах заавар

2019.12.24

Сайн байна уу? Танд НӨАТ-ын баримтыг хувь хүн дээр хэрхэн авах заавар хүргэе. 1. datacom.mn сайтад хандан Хэрэглэгчийн панель руугаа нэвтэрч орно. 2. Нэвтэрч орсны дараа дэлгэцийн дээд хэсэгт байрлах Төлбөр тооцоо хэсгийн Нэхэмжлэх, НӨАТ дээр дарна. Энд таны бүртгэл дээр үүссэн нэхэмжлэлүүд харагдана. Эндээс НӨАТ баримт авах гэж байгаа нэхэмжлэл дээр байрлах НӨАТ баримт товч дээр дарна. Хувь хүн болон Байгууллага гэсэн сонголтууд гарч ирсэн байна. Хувь хүнээр ибаримт үүсгэсний дараа буцаалт хийн цуцлах боломжгүйг анхаараарай. НӨАТ-ын баримтаа хувь хүн дээр үүсгэх гэж байгаа учир Хувь хүн сонголт дээр дараад Баримт авах товчийг дарна. Дэлгэцэнд QR код болон сугалааны дугаар харагдаж байна. Үүнийг та ebarimt аппликейшнаар уншуулна. Анхаарал тавьсанд баярлалаа.

Домэйн нэрийн танилцуулга

2019.12.24

Таныг болон Танай байгууллагыг Интернэтийн сүлжээнд төлөөлөх нэр буюу хаягийг домэйн нэр гэж нэрлэдэг. Таны сайн мэдэх zar.mn, yahoo.com, cnn.com зэрэг нь бүгд домэйн нэрүүд бөгөөд өөрөөр хэлбэл Таны вэбийн хаяг юм. Домэйн нэр нь зөвхөн Интернэттэй холбоотой асуудал төдий биш Таны болон Танай байгууллагын нэр хүнд, цаашдын өсөлт хөгжилт, амжилттай ихээхэн холбоотой асуудал. Интернэт бол орчин цагийн байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагааны чухал хэрэгсэл, байнгын хэрэглээ хэдийнээ болсон. Байгууллага, хувь хүн өөрийн домэйн нэртэй болсноор зах зээл дээр бусдаас давуу байр суурьтай байх бас нэг боломж нээгдэх юм. Интернэт хэрэглэгчид таныг домэйн нэрээр тань таньж, харилцаа холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг тань авах болно. Та хүмүүст ойлгомжтой, тогтооход хялбар, Интернэтийн хайлтанд өргөн хэрэглэгддэг үгийг тусгасан домэйн нэрийг сонгож чадвал, илүү олон хүн Таны вэбийг өрсөлдөгчийнхөөс тань түрүүлэн олж үзэх болно. Домэйн нэр нь Интернэтэд цорын ганц байх учир Таны сонирхож буй нэрийг хэн нэгэн Танаас түрүүлээд бүртгүүлчихвэл Та тухайн домэйн нэрийг авах боломжгүй. Иймээс хойш тавьсан өдөр бүр Таны боломжит сонголт, давуу талыг багасгасаар байхыг санаж, хором ч алдалгүй домэйн нэрийн оновчтой сонголтоо хийх нь зүйтэй. Та домэйн нэрээ сонгохдоо хаягаар орж, "Домэйн нэр хайх" гэсэн цонхонд авахыг хүссэн домэйн нэрээ бичээд уг нэрийг авах боломжтой эсэхийг шалгаж болно. ДОМЭЙН НЭРИЙГ ХЭН ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН НЬ ТҮРҮҮЛЖ АВДАГ. Датаком нь домэйн нэрийг зөвхөн бүртгэх үүрэгтэй бөгөөд тухайн нэрийг хэн авахыг шийдэхгүй. Бүртгүүлэх эрх бүгдэд тэгш эрхтэйгээр нээлттэй байх ба өөрийн тодорхой хаягтай аль ч улсын 18 насанд хүрсэн иргэн эсвэл байгууллага байж болно.

Имэйл луйвраас урьдчилан сэргийлэх аргууд

2014.01.10

1. Имэйлийг шифрлэх замаар сэргийлэх Илгээсэн имэйл хүлээн авагчдаа хүрэлгүй замаасаа алга болох тохиолдлууд байдаг. Энэ нь үнэндээ алга болсон хэрэг бус өөр хүмүүс дундаас нь авчихсан байдаг. Үүнээс сэргийлэх хэд хэдэн арга бий. Та имэйлээ илгээхээсээ өмнө шифрлэж болдог. Шифрлэж илгээхийн тулд танд хүлээн авагчийн вэбийн хамгаалалтын дижитал сертификат хэрэгтэй болно. Үүнийг нэмэлт програм хангамжийн тусламжтай хялбархан шийдэж болно. Хамгийн гол нь та имэйлийн ямар серверээр дамжин орж ашиглаж байгаа эсвэл ямар програм хангамж дээр тохируулан ашиглаж байгаагаас шалтгаалж имэйл шифрлэн илгээдэг дараах нэмэлт програмуудаас сонгоорой: Startmail Send2.0 VaporStream Enlocked PrivateSky Voltage HPE SecureMail Gpg4winDigitalGuardianҮүнээс гадна хүмүүсийн түгээмэл ашигладаг имэйл үйлчилгээнүүдийн нэг GMAIL өөр дээрээ имэйл шифрлэж илгээх, хүлээн авахдаа шифрлэх тохиргоог идэвхижүүлэх боломжтой байдаг. Ингэхдээ Chrome -ээс encryptemail эсвэл PGP гэсэн түлхүүр үгүүдээр хайлт хийж, дурын нэг нэмэлтийг сонгон Chrome-д нэмэх товчийг дарж Gmail тэйгээ холбоорой. 2. Вирусээс сэргийлэхВирус болон бусад төрлийн хортой кодууд ихэнх тохиолдолд аттач буюу хавсралт хэлбэрээр имэйлээр тархдаг. Имэйлд аттач буюу хавсралтаар файл ирсэн тохиололд хэнээс илгээснийг сайн нягтлах хэрэгтэй. Илгээгчээс энэ юун тухай файл болохыг асууж лавлахад илүүдэхгүй. Үл мэдэх этгээдээс ирсэн хавсаралттай имэйлийг зайлшгүй нээж үзэх шаардлага гарсан нөхцөлд та тусгаарласан орчинд буюу өөрийн ажлын болон хувийн компьютерээс өөр төхөөрөмж дээр нээж үзэх нь учирч болох эрсдлээс сэргийлнэ. Хэн илгээснээс үл хамааран эх үүсвэр нь тодорхойгүй програмуудыг бүү ажиллуулаарай. Өөрсдийн имэйл сервертэй олон ажилтантай байгууллагууд ажилтан болон харилцагч дээр имэйл очихоос өмнө нь спам болон вирусуудыг шүүдэг тусгай антивирус програм хангамжийг имэйл сервер дээр суулгасан байхаас гадна интернэт сүлжээний гарц дээрээ Firewall ажиллуулж шийдсэн байдаг. Лицензтэй антивирус/програм хангамж ашиглах Вирус, хортой программууд нь дан ганц имэйлийн хавсралтаар ирдэггүй. Лицензгүй программ хангамж ашиглах буюу төлбөртэй программ хангамжийг үнэгүй хэлбэрээр өөрийн компьютерт суулган ажиллуулах нь том эрсдлийг дагуулж байдаг. Учир нь үнэгүй ашиглахаар байршуулсан програм хангамжийн дийлэнх нь хортой код, вирус агуулсан байдаг.Жишээ нь та имэйл хаягаа Outlook дээр тохирууллаа гэж бодоход таны имэйл дата компьютерт хадгалагдана гэсэн үг. Лицензгүй программууд ашигласнаас болж таны компьютер вирустсэн эсвэл компьютер дээр алсын зайнаас удирдах боломжтой хортой код суусан байвал имэйлийн датаг тань хадгалж буй outlook.pst файлаас Billing, payment, bank account, invoice эсвэл бүр монгол кирилл үсэглэлээр бичигдсэн түлхүүр үгүүдээр хайлт хийж тусгай серверт тухайн хайлтаар илэрсэн имэйлийн датаг цуглуулж таны өмнөөс эсвэл бүр таны харилцагчийн өмнөөс хуурамч имэйл илгээж луйвар хийдэг. Энэ тохиолдолд хуурамч имэйл нь харилцагч талуудын хэн нэгэнд ирэхдээ өмнөх харилцаж байсан имэйлийг үргэлжлүүлэн хариу өгч буй байдлаар ирэхээс гадна харилцагчийн яг жинхэнэ хаягаас ирсэн мэт харагдана. Жишээ нь та ankhzaya@academy.mn-тэй нэхэмжлэл авах талаар харилцаж байлаа гэж бодоход, хэсэг хугацааны дараа ankhzaya@academy.mn хаягаас өмнөх имэйлдээ reply буюу хариу өгч байгаа мэт [ “Сайн байна уу. Манай охин компани энэхүү үйл ажиллагааг хариуцах болсонтой холбоотойгоор шинэчилсэн нэхэмжлэх илгээж байна. Төлбөрийг яаралтай шилжүүлнэ үү. Хүндэтгэсэн Анхзаяа,” ] имэйл ирэх ба нэхэмжлэлийн дансны дугаар болон бусад мэдээллүүд нь өөрчлөгдсөн байна. Тэгвэл энэ мэт төлбөр тооцооны хуурамч имэйл болон phishing имэйлийг яаж таних вэ ? Имэйлийн Internet Header-ийг тулгаж хуурамч имэйлийг таних боломжтой. Жишээ нь: Gmail-д ирсэн имэйлийн Internet header дотроос from гэсэн түлхүүр үгээр хайлт хийж түлхүүр үгт харгалзах утгыг харцгаая. ankhzaya@datacom.mn гэж байна. Энэ from хэсгийг луйвар хийх гэж буй этгээд хүссэн нэр, имэйл хаягаар солих боломжтой байдаг. Тиймээс буцах хаяг буюу яг жинхэнэ илгээгч хаягийг шалгах хэрэгтэй. Үүнийг return-path гэсэн түлхүүр үгээр хайлт хийж харгалзах имэйл хаягийг from хэсэгтэй ижил байгаа эсэхийг тулгаж шалгацгаая. Энэ тохиолдолд from болон return-path дээр байгаа имэйл хаягууд яг таарч байна. Тиймээс энэ бол хуурамч имэйл биш юм. Клиент программ болох Outlook дээр ирсэн имэйлийн Internet header ийг харахдаа ирсэн имэйлээ 2 удаа товшиж дэлгээд, дээр байрлах талбаруудаас option хэсгийг дарж Message options-оос Internet header-ийг олж болно. Харин энэ жишээнээс Phishing имэйл болохыг хялбархан таньж болно. - Илгээгчийн хаяг зөрж байна - Захидал дотор байх вэб хуудсын холбоос цаанаа өөр вэб хуудас руу дамжуулахаар байна - Мөн та өөрөө хүсээгүй байхад таны хувийн мэдээллийг агуулдаг вэбсайтууд хэзээ ч имэйлээр баталгаажуулах захидал илгээдэггүйг санах юм бол энэ имэйл залилангийн шинж чанартай phishing имэйл гэдгийг хялбархан таньж болох байна. 3. SPF тохируулахДараагийн санал болгох хамгаалалт бол домэйн нэрэндээ зориулж SPF бичлэг үүсгэх юм. SPF бичлэг нь таны домэйн нэрийн өмнөөс имэйл илгээх эрхтэй имэйл серверүүдийг баталгаажуулдаг Домэйн Нэрийн Сервис юм. Энэхүү бичлэг нь танай домэйн нэр дээр суурилсан хуурамч хаягаас имэйл илгээдэг спам илгээгчдээс урьдчилан сэргийлэх зорилготой. Өөрөөр хэлбэл имэйл хүлээн авагч өөрт ирсэн имэйлийг SPF бичлэгээр нь баталгаатай имэйл серверээс ирсэн болохыг таньдаг. Жишээ нь: Бидний ашигладаг biz20academy.mn дээр SPF бичлэгийг нэмэхэд 192.168.0.1 гэсэн IP хаягаас biz20academy.mn домэйн нэрийн өмнөөс имэйл илгээх эрхтэй гэдгийг зааж өгч байна. training@biz20academy.mn ээс имэйл хүлээн авахад хүлээн авагчийн имэйл сервер SPF бичлэгийг шалгаж ирсэн имэйл баталгаатай эсэхийг таньдаг. Хэрвээ SPF бичлэгт бичэгдээгүй IP хаягаас имэйл ирвэл хүлээн авагч тал дээр спамаар тэмдэглэгдэж блоклогддог. SPF бичлэгдээ та өөрийн имэйл серверийн IP хаягийг оруулаад домэйн нэрийн үйлчилгээ авсан байгууллагтаа хандан текст өргөтлөөр домэйн нэр дээр нэмж заалгуулаарай. SPF бичлэгийн талаар дэлгэрэнгүйг энэ холбоосоор http://www.openspf.org/SPF_Record_Syntax хандан уншиж болно. 4. DKIM тохируулахDKIM нь хуурамч имэйлийг илрүүлэх нэг төрлийн имэйл баталгаажуулалтын төрөл бөгөөд үүнийг тохируулахын тулд тухайн имэйл сервер дээр тусгай DKIM электрон гарын үсэг нууцлалын алгоритм ашиглан гаргаж түүнийгээ Домэйн нэр дээр текст бичлэгээр нэмэлтээр зааж өгснөөр идэвхждэг байна. Үүнийг энгийн хэрэглэгч гэхээсээ илүү мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд хандаж хийлгэх боломжто

Хувийн имэйл датаг хэрхэн Google Aккаунтруугаа шилжүүлэх вэ?

2015.11.26

1.вХэрэглэгч та Google Workspace Business аккаунтаараа өөрийн имэйлрүү ороод баруун дээд буланд байх арааны зурган дээр дарж “Settings” цэсийг сонгоно. 2.Гарч ирэх талбараас “Accounts” цэсийг сонгон доод талд нь байх Add a POP3 mail account you own дээр дарна. 3.Товчийг дарангуут шар талбар бүхийн цонх гарч ирэх ба өөрийн татах мэйлийг оруулж өгнө. 4. “Next Step” товчин дээр дараад доорх талбарыг бөглөж өгнө. Доод талд нь байх “Leave a copy of retrieved message on the server” –ийг сонгон идэвхжүүлнэ.Ингэснээр мэйлийг цаад сервер дээр үлдээн хуулбарлан татах боломжтой болно. Хамгийн сүүлд нь Add Account хийх таны Google Workspace Business аккаунт шууд таталт хийж эхлэх болно.

Google Workspace Business-руу шилжсэнээр мэдээлэл хэрхэн хамгаалагдах вэ?

2013.04.15

Хүн бүр хүссэн газраа, хүссэн цагтаа ажиллаж чадахаар болсон гэдгийг санаж байгаа байх. Мэдээж тэд аппликейшний тусламжтайгаар мэдээллийг хүлээн авна. Оройн цагаар эсвэл амралтын өдөр ажиллахын тулд ажилчид өөрсдийн гэрийн төхөөрөмжид мэдээллийг суулгах болон CD/DVD - д мэдээллийг буулгах ажилчдын тоо ихсэх хандлагатай байдаг. Энэ нь аюултай хамгаалалтын нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Учир нь лаптоп болон суурин компьютерт байгаа мэдээлэл ихэссэнээс бид мэдээллээ байнга алдах төдийгүй мэдээлэл гадагш цацагдах нөхцөл байдал үүсэх болно. Тиймээс бид үйлчлүүлэгчдийн мэдээллийн Google Workspace Business – н аюулгүй болон хаалттай байдлыг маш чанд авч үзэж байгаа юм. Хамгаалалт гэдэг бол Google Workspace Business дэх бидний DNA – ийн гол цөм нь юм. Манай энэхүү бүтээгдэхүүн анхнаасаа хамгаалалтын дээд зэрэгтэйгээр шийдэгдсэн бөгөөд манай хамгаалалтын алба нь мэдээлэл, аппликейшн болон сүлжээний хамгаалалтанд мэргэшсэн дэлхийд тэргүүлэгч чадварлаг боловсон хүчнүүдээс бүрдсэн. Манай бүтэц нь маш олон төрлийн системүүдээс бүрдэнэ. Мөн бид техник хангамжийг захиалгаар үйлдвэрлэнэ. Манай төхөөрөмжүүд нь Linux програм хангамжинд суурилсан байх бөгөөд энэхүү програм хангамж нь маш чанартай төдийгүй бүхий л системийг шинэчлэхэд хялбар байх Google - ийн шаардлагыг хангасан үйлчилгээ болон бүрэлдэхүүн хэсгүүдтэй байдаг. Мэдээлэл бүр нь олон тооны мэдээллийн төвд хадгалагдана. Тиймээс таны Google Workspace Business – ын мэйл анхдагч болон нөөц хэлбэрээр тухайн цагт мэдээллийн хэсэгт хадгалагдана. Бид журмын дагуу гуравдагч тал, SAS 70 аудит болон хараат бус гуравдагч талаар өөрсдийн хамгаалалтын ажиллагааг шалгуулдаг. Бид өөрсдийн Google корпорацийн мэдээлэл яг ийм нөхцөлд хадгалдаг бөгөөд Google Workspace Business – н аюулгүй байдалд итгэл төгс байдаг. Мөн дараах зүйлсийг дурдъя: - Google таны мэдээллийн өмчийн эрхийг хэзээ ч зөрчихгүй. - Бид Нууцлалын бодлого дахь үндсэн зарчмаас бусад нөхцөлд таны мэдээллийг гадагшлуулахгүй. - Та л хүсвэл бид таны мэдээллийг хадгалах болно. - Та хэрвээ хүсвэл бид таны мэдээллийг устгах болно. - Хэрвээ та мэйлийн өөр хувилбарт өөрийн мэдээллээ шилжүүлэх, өөр системтэй бусад аппликейшнд өөрийн мэдээллээ хадгалуулахыг хүсвэл бид таныг манай системээс өөрийн мэдээллээ гаргах хүсэлтийг хүлээн авах болно.

Яагаад имэйлүүд спам хавтасд ордог вэ ?

2018.05.17

Илгээсэн имэйл ирээгүй гэв үү? Таны илгээсэн имэйл, эсвэл бизнесийн түншээс тань ирсэн имэйл спам хавтасд орж байсан уу? Статистикийн дагуу интернэт орчинд дамжиж буй имэйлийн 80% нь спам буюу зарын чанартай хэрэггүй мэйл байдаг байна. Үүний үр дүнд, спам сервер талын шүүлт хийдэг программ хангамж, төхөөрөмж илүү сайжирч, тэр ч байтугай бодит жинхэнэ имэйлийг хүртэл заримдаа спам шинжтэй гэж ялгагдсан байдаг. Бүх имэйлээ хүлээн авагч талын inbox хавтасд хүргэхийн тулд хийх зарим нэг алхмууд байдаг. Гэхдээ эхлээд спам шүүгч гэж юу болох, энэ нь хэрхэн ажилладаг талаар хуваалцъя. Спам филтер гэж юу вэ ? Спам филтер нь хайлтын системтэй төстэй бөгөөд гаднаас орж ирж байгаа болон гадагш илгээгдэж байгаа бүх мэйлийг шинж тэмдэгээр нь шүүгээд хэрвээ сэжигтэй зүйл олдвол тухайн мэйлийг блок хийх, спам эсвэл junk хавтсанд хуваарилах үйлдлүүдийг хийдэг. Спам филтер хэрхэн ажилладаг вэ ? Шүүлт хийгддэг мэдээллийг дараах гурван төрөлд хувааж болно. - Мэйл хаанаас ирж байгаа Спамын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад тусгай сүлжээ байдаг бөгөөд үүнийг RBL гэж нэрлэдэг. Спам филтер нь мэйл ирж байгаа серверийн болон мэйл илгээж байгаа хэрэглэгчийн IP - хаягийг тухайн сүлжээнд байгаа зөрчилтэй жагсаалттай тулгаад үнэлгээ өгдөг. - Мэйл хэнээс ирж байгаа Спам филтер нь и-мэйлийн толгой хэсэгт агуулагдсан мэдэээллийн дагуу жинхэнэ эсвэл хуурамч мэйл эсэхийг шүүдэг. Мэйл бүрт өөрийн гэсэн давтагдашгүй дугаар байдаг бөгөөд энэ дугаар нь спам их хэмжээний масс илгээх үед мэйл бүрт ижилхэн дугаартай агуулагдаж ирдэг байна. - Мэйл ямар шинжтэй байгаа Спам филтер нь мэйлийн толгой хэсэг , эх бие хэсэг буюу мэйлийн агуулга, тэр дундаа үгний сонголт зэргийг шүүдэг. Жишээ нь , “buy now”, “lowest price”, “click here”, Мөн чамин HTML мэйлүүд жишээ нь том фонт, анивчдаг текст, тод өнгө гэх мэт үргэлжилнэ. Ихэнх нь spam филтерүүд мэйл агуулагдаж буй бүх үгийг сэжигтэй үгийн толь бичигтэй харьцуулалт хийдэг. Иймээс Та илгээж байгаа имэйлээ найдвартай хүргэх үүднээс дараах арга хэмжээг авж болно: - Мэйлийн толгой хэсэг дээрээ буруу ташаа мэдээлэл хэрэглэхгүй байх - Зар сурталчилгааны агуулга бүхий мэйл - Хүлээн авагч таны байршлын талаар мэдээлэл авах естой - Unsubscribe холбоостой байх - Хэт их тусгай тэмдэгт агуулаагүй байх, ялангуяа мэйлийн эхний өгүүлбэрт - Бичлэгт олон төрлийн өнгө, фонт ашиглахаас зайлсхийх - shortened URL ашиглахгүй байх, жишээ нь : goo.gl, bit.ly, t.co гэх мэт. Эдгээр сайтууд нь таны жинхэнэ холбоосыг нуудаг учраас спам гэж ялгагдах магадлалыг өсгөнө. - Хэрвээ та HTML хэлбэрт оруулсан мэйл илгээж байгаа бол энгийн текст хувилбарыг мөн цуг илгээх - Интернэт үйлчилгээ үзүүлэгч газраас танд түр зуурын эсвэл өөрчлөгдөхгүй статик IP хаяглалт өгдөг, Энэхүү IP хаяг нь дээр дурдсан RBL жагсаалтанд байвал таны мэйл спам хавтсанд орох болно. Дараах холбоосоор ороод IP хаягийнхаа ямар төлөвт байгааг шалгаарай. URL : https://whatismyipaddress.com/blacklist-check - Хэрвээ та дан мэйл илгээж байгаа бол дор хаяж хоёр үг оруулсан байх хэрэгтэй - .exe, .zip, .swf өргөтгөл бүхий хавсралтуудыг илгээхгүй байх. Харин .jpg, .png, .gif, болон .pdf өргөтгөлтэй файлууд спам фильтрт өртөх нь бага - Мэйл илгээхээсээ өмнө Google, Yahoo зэрэг түгээмээл ашиглагддаг газруудын мэйл хаягруу эхлээд илгээж тест хийх - SPF, DKIM бичлэг хийгдсэн эсэхийг шалгах SPF бичлэг нь тухайн домэйн нэрийг ашиглан мэйл илгээж болох серверүүдийн IP хаягуудыг тодорхойлдог. Хэрвээ хэн нэгэн этгээд таны домэйн нэрийг ашиглан хуурамч мэйл илгээсэн тохиолдолд хүлээн авагч тал нь шалгаад SPF бичлэг хэрхэн бичигдсэнээс шалтгааж блоклох, эсвэл спам хавтсанд хуваарилдаг. DKIM бичлэг нь криптографийн түлхүүр ашиглан таны домэйн нэрийн өмнөөс спам болон фишинг мэйл илгээхээс урьдчилан сэргийлдэг. Датакомын биенес имэйл, GSuite авч байгаа хэрэглэгчдийн хувьд энэ бичлэгүүд автоматаар хийгдсэн байдаг.

Хэрхэн имэйл header-ээ харах вэ?

2015.03.26

Хэрвээ таньд имэйл илгээх, хүлээн авахад асуудал гарж байгаа бол тухайн алдааны имэйлийнхээ header - bqu дараах алхамаар харах боломжтой. Шинэ бизнес имэйл дээр header харах. 1. Webmail - ээрээ нэвтрэх 2. Inbox - руугаа орох 3. Header харах email - ээ сонгох 4. Cонгосон мэйлийн баруун дээд байрлах тохиргооны тэмдэг дээр "View Source" дээр дарахаад дараах цонх гарж ирнэ. 5. Цонхонд гарж ирэсэн текстийг хуулаад notepad эсвэл word дээр хадгалаад бидэнрүү илгээх илгээх. Microsoft Outlook дээр email header харах 1. MS Outlook программаа нээх 2. Тухайн алдааны имэйл сонгоод mouse - ныхаа баруун товчыг дарах 3. Гарж ирсэн цонхны доод хэсэгт байрлах "Internet Headers" дотор байгаа текст мэдээллийг хуулаад notepad эсвэл word дээр хадгалаад бидэнрүү илгээх илгээх.

Домэйн нэрийн хугацаа дууссанаас хойш хэдий хугацааны дараа дахин бүртгэх боломжтой вэ?

2014.12.18

Домэйн нэрийн үйлчилгээний хугацаа дууссанаас хойш устгагдах хүртэл хүлээлтийн горимд шилждэг. Үүнд: - "Үйлчилгээний хугацааг сунгаж болох" хүлээлтийн горимд 40 хоног, - үүний дараагаар "Домэйн нэрийг сэргээж болох" хүлээлтийн горимд 30 хоног, - үүний дараа домэйн нэр "устгалын" хүлээлтийн горимд 3-7 хоног Нийт 73-77 хоногийн дараагаар домэйн нэр нь бүрэн устгагдан, олон нийтэд нээлттэйгээр шинээр худалдаанд гарч ирдэг.

Домэйн нэрээ сонгохуй - нийтлэл

2013.04.08

Интернэт хэмээх далай мэт зах хязгааргүй мэдээллийн ертөнцөд хэн хаана хэрхэн оршин буйг олоход бэрх. Интернэтэд байрласан олон вэб сайтуудыг олж үзэхийн тулд бид тэдний хаяг нэрүүдийг мэдэж авах хэрэгтэй болдог. Иймээс вэбтэй болж бизнесийн цар хүрээгээ тэлэн, Интернэтээр алдаршихыг хүссэн хэн бүхэнд вэбийнхээ нэрийг сонгох асуудал тулгардаг. Хүн болж төрөөд ээж аавын өгсөн нэрээр дуудуулж, дуурсах алдраа олж авдгийн адилаар Интернэтэд вэб хуудсаа байрлуулж, олонд таниулахад тухайн вэбийн нэр чухал үүрэгтэй. Вэбийн нэрийг домэйн нэр гэж нэрлэнэ. Дэлхий дахинаа домэйн нэрийн удирдлага, зохион байгуулалтыг ICANN хэмээх олон улсын корпораци хариуцан ажилладаг. Энэ нь интернэтийн үй түмэн мэдээллийг цэгцэлж, хялбар нэрээр вэбийг үзэх боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа хэрэг юм. Вэбийн хаяг буюу домэйн нэр дахин давтагдахгүй ганцхан ширхэг байдаг. Иймээс оновчтой домэйн нэрээ хамгийн түрүүнд сонгож авна гэдэг маш чухал юм. Домэйн нэр нь сонгосон нэр ба өргөтгөлөөс бүрддэг. Вэбдээ зориулан домэйн нэрийг сонгохдоо, өргөтгөлөөс нь эхлэх нь маш зөв арга юм. Өргөтгөл гэдэг нь домэйн нэрийн арын хэсэг бөгөөд энэ нь вэб ямар чиглэлийнх вэ гэдгийг тодотгож өгдөг. Тухайлбал, .com - худалдааны, .edu - боловсролын, .org - ашгийн бус байгууллагын, .info - мэдээллийн, .biz - бизнесийн. .gov - төрийн байгууллагын гэх мэт. Мөн улсын код бүхий өргөтгэлтэй домэйн нэрүүдийг тухайн улс орны төлөөлөл болгох хэрэглэдэг. Монгол улс .mn товчлол бүхий домэйн нэрийг албан ёсоор ашигладаг. Бусад улсыг төлөөлсөн домэйн нэрүүдээс жишээ татвал, Япон .jp, Орос .ru, Хятад .cn, Солонгос .kr гэх мэт өргөтгөлтэй байна. Дээрх хоёр өргөтгөлийг хоёуланг агуулсан байдлаар ч домэйн нэрийн өргөтгөлийг сонгож болно. Жишээлбэл, .gov.mn, .edu.mn гэх мэт. Энэ нь хэрэглэгч вэб сайтын хаягийг хараад л аль орны, ямар чиглэлийн вэб байна вэ гэдгийг мэдэж болдгоороо давуу талтай. Эндээс, домэйн нэрийг сонгохдоо нэр болон өргөтгөлийг тусад нь бодож сонгох шаардлагатай нь харагдаж байна. Өргөтгөлийн хувьд, ямар хэлээр, хэнд зориулж вэб хийж байгаагаас шалтгаалан өөр өөр сонголттой байж болох юм. Монгол хэлээр, Монгол хүмүүст зориулсан вэб хийж байгаа тохиолдолд өргөтгөлийн сонголт нь улсаа төлөөлсөн байх нь илүү тохиромжтой. .mn өргөтгөл бол Монгол улсын төрийн соёмбот далбаа адил эх орноо төлөөлөн Интернэтэд мандуулах та бидний “брэнд” нэр билээ. Иймээс Монгол агуулгатай вэб бүхэн Монгол нэрээрээ алдарших нь хамгийн бахархалтай. Домэйн нэрийнхээ өргөтгөлийг ийнхүү сонгосны дараа танд вэбдээ зохицсон нэрийг сонгох шаардлага гарна. Байгууллага эсвэл өөрийн нэрээр болон бизнесийн үйл ажиллагаандаа тохирсон нэрийг англиар, эсвэл монголоор галигчлан сонгож болох юм. Жишээ нь: bataa.mn, mashin.mn, car.mn гэх мэт. Нэрийг сонгохдоо юуны түрүүнд зорилтот хэрэглэгчиддээ хамгийн хялбар тогтоогдох үгийг бодож олох хэрэгтэй. Кирилл үсгээр домэйн нэр бүртгэх боломж хараахан нээгдээгүй байгаа тул монгол үгийг латин үсгээр галигчлан бичих эсвэл англи үг сонгох хоёр арга байна. Гэтэл англи хэл мэдэхгүй хүнд таны домэйн нэрийг цээжлэхэд бэрхшээл учирч магадгүй учраас монгол хүний оюун санаанд хамгийн ойр домэйн нэрийг сонгохыг эрмэлзэх хэрэгтэй. Эдүгээ цагт Интернэт нийтийн хүртээл болж, хүн бүхэн вэб хуудастай болсноор домэйн нэрийн нийтлэг нэрүүд хэдийнээ эзэнтэй болж сонголт улам л нарийсч, хүмүүсийн хийсвэр сэтгэлгээг ч шаардах болсон байна. Вэб хуудасны нэрийг оновчтой сонгож чадсан нэгэн жишээг энд дурдъя. Автомашин сонирхогч Монгол залуус вэб сайтаа хийжээ. Энэхүү вэбсайтдаа автомашины талаар бүх төрлийн мэдээлэл, түүний эргэн тойрны бүх мэдээллийг монгол хэлээр оруулсан ба өдөр тутам шинэ мэдээ, мэдээллээр баяжуулж ажилладаг байна. Тэд домэйн нэрээ асаа.mn гэж сонгосон. Монголоор “асаа” гэдэг үгээр хөдөлгүүрт машиныг асааж л хөдөлгөөнд оролцдог гэсэн утгыг нь гаргасан байна. Монгол өргөтгөлтэй домэйн нэр төдийгүй дэлхий дахинаа англи хэлээрх товч, тодорхой, хялбар тогтоогдох нэрүүд хэдийнээ эзэнтэй болсон одоо үед энэ сонголт бол Монгол вэбийг алдаршуулах замыг нь нээж чадсан домэйн нэрийн оновчтой сонголтын жишээ болж байгаа юм. Интернэтийн томоохон вэб сайтуудыг дууриан, ижил төстэй нэр сонгон ижил үйлчилгээ явуулах замаар хэрэглэгчдийг будлиулж дундаас нь ашиг олдог вэб сайтууд алдартай вэбүүдийг даган гарч байдаг. Ийм байдлаас сэргийлэхийн тулд өөрийн сонгосон нэртэйгээ адил төстэй нэрүүдийг ч мөн адил өөрийн эзэмшилд байлгах нь чухал. Жишээ нь, Ta Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө вэб сайт хийхээр төлөвлөн huuhed.mn гэж нэр сонголоо гэж бодоход галигчлан бичих стандартыг бодолцон xuuxed.mn, khuukhed.mn, хyyxed.mn гэж, улмаар англи хэл дээрх ойролцоо утгатай үгсээр нь kids.mn, сhildren.mn зэрэг нэрүүдийг ч өөрийн нэр дээр бүртгүүлэн авах хэрэгтэй. Энэ нь оюуны өмчийн маргаанаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Домэйн нэр сонгоход заавал утга учиртай үг сонгох албагүй бөгөөд bbb.mn гэх мэтээр дурын нэг нэрийг сонгож аваад, вэбээ найдвартай ажиллуулснаар таны бизнес энэ нэрээрээ брэнд болж алдаршиж ч бас болох юм. Дэлхийн талыг эзэлж явсан Монгол улс даяарчлалын ертөнцөд өөрийн мөрөө гарган хөгжиж, ажил хэрэгч залуус, шилдэг пүүс, компаниуд цахим ертөнцөд цахиур хагалан .mn нэрээ дуурсгасаар яваа. Интернэтээр алдаршихаар зэхэж буй эрхэм Та ч бас вэб хуудсандаа Монгол домэйн нэрийг сонгож, “Монголоороо гоёорой”. Бичсэн: Б.Үнэнбат, 2012 он

Яагаад домэйн нэр, бизнес и-мэйлийг сонгох хэрэгтэй вэ?

2013.04.09

Байгууллага, компани өөрийн албан ёсны вэб, и-мэйл хаягтай байх нь ажил хэргээ үр ашигтай хөтлөх, бизнесийн харилцаагаа өргөтгөхөд чухал ач холбогдолтой. - Хэрэглэгчид, түншүүд тань ажилтны хувийн и-мэйл хаягаар бус байгууллагын албан хаягаар харьцахыг найдвартай гэж үздэг. Тэд байгууллагын тодорхой албанд ханддаг учир хувь хүний цаашид солигдох хаягаар харилцахыг хүсдэггүй. - Ажилтан бүрт албаны и-мэйл хаяг олгосноор ажлыг эмх цэгцтэй болгож, мэдээллийн нууцлалыг нэмэгдүүлнэ. Ажилтан халагдахад и-мэйл хайрцгийг байгууллага буцаан эзэмшдэг учраас албаны и-мэйлээр ирсэн мэдээлэл байгууллагын өмч хэвээрээ үлддэг. - Ажилтныхаа хувийн и-мэйл хаягаар ажил хэргээ хөтлөн явуулдаг байгууллагын ажилтан халагдахад тэд бүх харилцаа холбоо, хэрэглэгчээ, магадгүй бизнесээ ч хамт алдах эрсдэлтэй тулгардаг. - Зар сурталчилгааны зориулалттай үнэгүй, нийтийн и-мэйл хаягийг ажил хэргийн харилцаанд хэрэглэх нь зохимжгүй байдаг. Ийм нэр, хаягийг зөвхөн хувийн харилцаанд ашигладаг учир ийм и-мэйл хаягаар албан хэргээ хөтлөх нь таныг бизнес, албаны харилцаандаа хайнга ханддаг мэт бусдад харагдуулах аюултай. - Танай вэб хуудас танд бус харин танай үйлчлүүлэгч, түншүүдэд илүү хэрэгтэй. Хэрэв та олон хэрэглэгчтэй, түнштэй болъё гэвэл тэдэндээ эхэлж үйлчил. Байгууллага, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуул. Интернэтийн вэб хуудас л үүнийг хамгийн сайнаар, хямдаар хийж чадна. Та вэбсайтаа албан ёсоор ажиллуулахын тулд юуны өмнө: - Домэйн нэр - Бизнес и-мэйл - Чанар, үзүүлэлт сайтай

Домэйн нэр эзэмшигчийн мэдвэл зохих зүйлс

2018.04.19

Домэйн нэр эзэмшигчийн хамгийн түрүүнд анхаарах 3 асуудлыг танд танилцуулж байна. - Домэйн нэрийн эзэмшигчийн мэдээлэл Таны домэйн нэр өөрийн тань имэйл дээр бүртгэлтэй байгаа юу? Энэхүү эзэмшигчийн мэдээлэлд тоомжиргүй хандсанаар домэйн нэрийн маргаан үүсэх, улмаар домэйн нэрээ бусдад алдах асуудал гардаг. Анх домэйн нэр бүртгүүлж авахдаа онлайнаар буюу танхимд ирж үйлчлүүлэхдээ өгсөн хэрэглэгчийн мэдээлэл таны домэйн нэрийн эзэмшигчийн мэдээлэл болно. Энэхүү мэдээллийг үнэн зөв байлгаснаар та үйлчилгээнийхээ мэдээллийг өөрийн и-мэйлээр цаг тухайд нь шуурхай авах, төлбөр тооцоо, хугацааг хянах зэргээр домэйн нэрээ бусдад алдахгүйгээр найдвартай эзэмших боломжоор бүрэн хангагдана. Мөн эзэмшигчийн бүртгүүлсэн мэйлээр хэрэглэгчийн удирдлагын системд нэвтэрч, домэйн нэрээ вэб сервэррүү заах, имэйл үүсгэх, мэйл сервер болон бусад тохиргоог хийх зэргээр өөрийн үйлчилгээгээ удирдаж чадна. Энэ мэдээлэл нь Эзэмшигчийн мэдээллийн сан буюу WHOIS мэдээллийн сан дээр нээлттэй гарч ирэх бөгөөд хэрэв мэдээлэл буруу, шинэчлэх шаардлагатай байвал домэйн нэр бүртгэгч байгууллагадаа хандаж мэдээллээ тухай бүрт нь шинэчлэх хэрэгтэй. Ингэснээр, домэйн нэрийн эзэмшигчтэй холбоотой маргаанаас сэргийлж чадна. - Брэнд нэрээ хамгаалах Олонд танигдсан вэб сайтуудыг дуурайн, ижил төстэй нэр сонгон ижил үйлчилгээ явуулах замаар хэрэглэгчдийг будлиулж дундаас нь ашиг олдог вэб сайтууд мэр сэр гарч байдаг. Таны домэйн нэртэй ижил кирилл нэр, эсвэл зөвхөн өргөтгөл өөр домэйн нэрийг Интернэтээр сонгож бүртгүүлээд, вэб сайт хийх боломж нээлттэй юм. Ингэснээр танай хэрэглэгчид төөрөлдөн аль нь жинхэнэ вэб гэдгийг мэдэхгүй болох асуудал ч гарна. Иймэрхүү байдлаас зайлсхийхийн тулд өөрийн сонгосон нэртэйгээ адил төстэй нэрүүдийг өөрийн эзэмшилд байлгах замаар сэргийлж болдог. Домэйн нэр нь интернэтээр хаанаас ч бүртгэх боломжтой, хэн түрүүлсэн нь бүртгүүлэх зарчим мөрддөг ч хэрвээ хэн нэгний брэнд нэрийг зөвшөөрөлгүйгээр түрүүлэн бүртгүүлсэн бол Домэйн нэрийн бүртгэлийн журам, болон Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн гэрчилгээг үндэслээд өмчийн маргаан шийдэх зарчмаар Иргэний хуулийн дагуу Брэнд нэр эзэмшигч нэрээ буцаан авах боломж байдаг. Иймээс олон улсын домэйн нэрийн журамд бусдын алдартай брэнд, барааны тэмдэгтийн нэрийг сонгохгүй байх талаар дурдсан байдаг. - Домэйн нэрийн сунгалт, устгагдах хугацаа Та домэйн нэр эзэмшигчийн имэйл хаягаа үнэн зөв байлган, мэйлээр сануулга авч, хугацаанд нь үйлчилгээгээ сунгаснаар домэйн нэрээ алдах аюулаас сэргийлнэ. Домэйн нэрийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнөөс сануулгын захиа эзэмшигчийн мэйл рүү ирж эхэлнэ. Энэ хугацаанд сунгаагүй бол хугацаа дууссанаас хойш 30 хоног домэйн нэр ажиллахгүй ч, сэргээгдэх боломжтой suspend төлөвт байна. Ингээд устгалын ангилалд шилжинэ, үүнээс барагцаалбал 30 хоногийн дараагаар системийн бүртгэлээс гарч, хэд хоногийн дараа бүрэн устгагдана. Ингэж хугацаа нь дуусч устгагдсан домэйн нэр нийтэд нээлттэй болж дараагийн хэрэглэгч худалдаж авах боломжтой болох бөгөөд хуучин эзэмшигчийн мэдээлэл мөн устгагдаж, домэйн нэрийг шинээр худалдан авч одоо эзэмшиж буй хэрэглэгчийн мэдээлэл Whois мэдээллийн санд тавигддаг.

Фишинг имэйлээс сэргийлэх 3 арга

2018.02.21

Та имэйлээ гүйлгэн уншиж байх явцдаа ямар нэгэн холбоос дээр санамсаргүй дарчихсан байх үе тохиолддог. Хүн бүр ийм алдаа гаргадаг. Үүнээс болж та хувийн мэдээллээ хэн нэгэнд алдаж, их хэмжээний мөнгөн хохирол амсах эрсдэлд ч орж болно. Ингээд хувийн болон байгууллагын чухал мэдээллээ алдахгүй байхын тулд мэдэж байвал зохих мэдээллийг хүргэе. Фишинг луйвар нь таны итгэл дээр үндэслэж цахим шуудан, олон нийтийн сүлжээгээр дамжуулж анхаарал татахуйц мэдээлэл бүхий хуурамч холбоос дээр даруулан жинхэнэ юм шиг харагдах сайт руу хөтөлж таны хувийн мэдээллийг хулгайлдаг. Олон улсын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Фишингийн эсрэг ажлын хэсэг -ийн мэдээлсний дагуу сар бүр 100,000 шинэ төрлийн луйврын гэмт хэрэг бүртгэгдэж үүнээс олон мянган хүмүүс хохирогч болсон байдаг гэжээ. Дараах алхмуудыг дагаж мөрдсөнөөр Та фишинг залилангаас сэргийлэх боломжтой юм. 1. Ажилтан бүр цахим аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх - From хаягт битгий итгэ, баталгаажуулалт хий Ямар ч мэйлийг уншихдаа илгээгч тал тухайн мэйлийг явуулах ёстой байсан үгүйг бодож үзэх нь зүйтэй. Ихэнх нэр хүндтэй байгууллагууд, банкны систем танаас хувийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг мэйлээр тодруулдаггүй. Хэрвээ танд эргэлзээ төрвөл шууд тухайн байгууллагын сайт руу зочилоод чат, утас гэх мэт шууд холбогдох хэрэгслээр холбогдон үнэн бодит эсэхийг баталгаажуулах шаардлагатай. Та өөрийн танил, найз нөхөд,бизнесийн түншүүдээсээ ирсэн мэйлд ч мөн адил сэрэмжтэй хандах нь зүйтэй. Ихэнх халдлага үйлдэгчид нь ойролцоо ижил төстэй харагдах домэйн нэр, мэйл хаягаар дамжуулж фишинг мэйл илгээдэг. Жишээ нь та өөрийн санхүүгийн албаны finance@spacemedia.mn гэсэн хаягнаас мэйл хүлээж авах естой бол хуурамч мэйл нь “spacernedia.mn” домэйнтэй ирж болдог. “r” болон “n” хоер үсэг нийлээд “m” тэй төстэй харагдаж байгааг хальт гүйлгээд харсан хүлээн авагч бараг л анзаарахгүй. Мөн 10 хүлээн авагч бүхий мэйлийн харилцаа өрнөж байхад дунд finance.spacemedia.mn@outlook.com гэсэн хаяг орчихсон явж байхад хүмүүс анзаарахгүй байх тохиолдол ч гардаг. - Хавсралт болон холбоосыг шалга Мэйлд агуулагдаж байгаа товч, зурагны линк дээр курсороо гүйлгэх үед интернэт хөтчийн зүүн доод буланд гарч байгаа статусыг харж болно. Ингэснээс тухайн елемент дээр дарахад яг хаашаа үсрэх, хөтлөх гэж байгаа жинхэнэ URL хаяг харагдана. Хэрвээ мэйл дээр харагдаж байгаагаас ялгаатай харагдаж байгаа бол хуурамч, луйврын мэйл байна гэсэн үг. Ихэнх мэйл системүүд гаднаас ирж байгаа болон тухайн хэрэглэгчээс гадагшаа гарж байгаа мэйлийн агуулгыг хортой файл, холбоос агуулагдсан шинжтэй эсэхийг шалгадаг нэмэлт программын тусламжтай шүүдэг. Гэвч архивласан файлуудыг та давхар шалгаж үзэхэд гэмгүй. Ялангуяа .EXE, .JS, .BAT гэх мэт өргөтгөл бүхий файлууд таны комьпютерыг удирдах зайнаас удирдах, гараас оруулсан тэмдэгтийн тухайлбал нууц үг, кредит карт болон банкны мэдээлэл бүртгэх, дотоод сүлжээнд хортой файлууд тараах, таны өмнөөс спам цацах зэрэг үйлдэл хийх чадвартай байдаг. 2. Нууц үгийн аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх Байгууллагын дотоод мэдээллээ алдахгүй аюулгүй байлгахын тулд хэрэглэгч бүрт дараах бодлогыг баримтлах хэрэгтэй. - Нууц үг найдвартай давтагдашгүй байх Мөн нэг нууц үгийг бусад олон нийтийн сүлжээ, хувийн мэйл хаяг, сайт аппликэйшн бүртгэл дээр дахин ашиглахгүй байх хэрэгтэй. Нэг төрлийн нууц үг олон бүртгэл дээр ашиглахгүй байснаар тухайн бүртгэл хакердуулсан ч бусад бүртгэлүүдээ хамгаалах боломжтой болгоно. Найдвартай нууц үг нь таахад хэцүү том жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт агуулагдсан аль болох толь бичигт байхааргүй шаардлагыг хангасан, давтагдашгүй байх ёстой. - Нэвтрэх мэдээлэл удирдах программ ашиглах Мэдээжийн хэрэг хэрэглэгчид давтагдашгүй нууц үгүүдийг 63#Isb97uKf0 цээжлэхэд амаргүй, тиймээс нэвтрэх мэдээллүүдээ хялбар байдлаар зохицуулахын тулд түгээмэл сонголтууд болох KeepPass, Bitwarden зэрэг нээлттэй эхийн нууц үг удирдах програм компьютер дээрээ суулган ашиглаж хэвших хэрэгтэй. 3. Найдваргүй интернэт сүлжээнээс хувийн болон ажлын бүртгэл рүүгээ орохгүй байх Интернэт кафе болон найдвартай бус олон нийтийн үнэгүй Wi-Fi сүлжээнүүд таны нууц үгийг илгээх үед замаас нь буюу сүлжээн дотор чагнаад олж мэдэх боломжтой байдаг. Хэрвээ та webmail ашиглаж мэйлрүүгээ ордог бол webmail.domain.tld дээр суулгуулах хэрэгтэй. Ингэснээр таны интернэт хөтөч сервер хоёрын хоорондох мэдээлэл нууцлагдана. Outlook ашигладаг бол мөн ялгаагүй мэйл татах болон, илгээх серверийн тохиргоогоо нууцлалтай байгаа эсэхийг шалгаад үзэхэд илүүдэхгүй.

Домэйныг IP хаягаар чиглүүлэх

2013.12.02

1. Та хэрэглэгчийн панельд өөрийн нэрээр нэвтэрнэ. - Хандах хаяг: - Эзэмшигчийн имэйл хаяг: Таны анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг - Нууц үг: Шинээр хэрэглэгч болох үед танд илгээгдсэн нууц үг - Та нууц үгээ мартсан бол : 2. Нэвтэрсний дараа доорх зураг дээрх "Домэйн нэр" цэсрүү орж өөр дээр бүртгэлтэй байгаа домэйн нэрийн жагсаалтаа гаргана. 3. Тохиргоо хийх гэж байгаа домэйн нэрийн "Удирдах" - руу орно. 4.Дэлгэцийн зүүн талд байгаа байгаа "DNS удирдлага" - хэсэгт дарна. 5. IP хаягаар нь чиглүүлэх бол "DNS Удирдлага" хэсгээс "Шинээр нэмэх A Record" - дарна. Чиглүүлэх IP хаягийг гараас оруулж өгөөд "Add Record" товчийг дарна. "хост нэр" хэсэг дээр www-г оруулж болон оруулалгүйгээр 2 удаа бичилт хийнэ. Жишээ нь: test.mn домэйнийг чиглүүлэхдээ Host name талбарт эхлээд www.test.mn гэсэн бичилт оруулаад, 2 дахь удаад www-г оруулалгүй талбарыг хоосон орхиж, test.mn гэсэн хэлбэрээр бичилт оруулна. Ингэснээр Вэб броузерт www.test.mn болон test.mn гэж аль алинаар нь бичихэд тухайн IP руу чиглүүлэгдэнэ гэсэн үг юм. TTL хэсэгт хамгийн багадаа 7200 утга оруулана. Жич: DNS -ийг сольсноос хойш 3 -аас 24 цагийн дараа шинэчлэлт бүрэн хийгдэнэ. Энэ хооронд хугацаанд ISP-үүдийн DNS мэдээллээ шинэчлэх хугацаа зарцуулагддаг болно.

DNS-ээ хэрхэн солих вэ?

2013.09.18

1. Та хэрэглэгчийн панельд өөрийн нэрээр нэвтэрнэ. - Хандах хаяг: - Эзэмшигчийн и-мэйл хаяг: Таны анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг - Нууц үг: Шинээр хэрэглэгч болох үед танд илгээгдсэн нууц үг - Та нууц үгээ мартсан бол : 2. Нэвтэрсний дараа та зүүн дээд буланд байрлах "Миний домэйн" цэсрүү орж өөр дээр бүртгэлтэй байгаа домэйн нэрийн жагсаалтаа гаргана. 3. Тохиргоо хийх гэж байгаа домэйн нэрийн "Тохиргооны удирдлага" - руу орно. 4.Nameserver - ээр нь чиглүүлэх бол "DNS Удирдлага" хэсгээс "Нэрийн серверүүд" ыг дарна. 5. Гарч ирсэн цонхонд хамгийн багадаа хоёр nameserver - ийн хаяг бичиж өгөх естой. Нэрийн сервер өөрчлөх товчийг дарж хадгална. Жич: DNS ийг солиноос 3 аас 24 цагийн дотор өөрчлөлт мэдэгдэх болно. Энэ хооронд хугацаанд ISP-үүдийн DNS мэдээллээ шинэчлэх хугацаа зарцуулагддаг болно.

Яагаад ажил хэргээ Google Workspace Business -д шилжүүлэх хэрэгтэй вэ?

2013.04.15

Бизнес эрхлэхэд бидэнд хамгийн шаардлагатай зүйл бол бизнесийн ашиг юм гэдгийг бид хэдийнээ мэддэг болсон. Бизнест үргэлж асуудал үүсгэхээс илүүтэйгээр, бизнесийг дэмждэг, бага зардалтай, найдвартай итгэлтэй мэдээлэл болон хамтын ажилгааны шийдэл шаардлагатай байдаг. Хэрвээ таны бизнес тэдгээр асуудлуудын аль нэгэнтэй тулгардаг бол Google Workspace Business танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Google Workspace Business-ийн давуу талууд: Бизнест тулгарч буй шийдвэрлэх асуудлууд: - Найдваргүй үйлчилгээ, засварын зардал, олон үйлдлийн систем ашиглах гэх мэт зардал болон нөөц их шаарддаг мэдээллийн технологийн асуудлууд - Цахим шуудангийн жижиг inbox-ууд - Вирус, спам болон фишинг - Дотоод гадаад тандалт - Дискний багтаамж - Үр ашиггүй хамтын ажиллагаа болон хамтрал Эдгээр бизнест тулгарч буй асуудлуудыг Google Workspace Business бүрэн шийднэ: - Таны нийт зардлыг бууруулна. Google Workspace Business таны мэдээллүүдийг хүлээн авснаас хойш засвар болон боловсруулалтын зардал гэж үгүй болно. - Хэрэглэгч бүрт 25GB - н багтаамжтай inbox-ыг бий болгосноор таны ажилчдын бүтээлч байдал ихсэх бөгөөд тэд цахим шуудангийн багтаамжаас илүү өөрийн үүрэгт ажилдаа анхаарч чадах юм. - Манай 99.9 хувийн баталгаатай аюулгүй ажиллагаатай үйлчилгээний тусламжтайгаар та өөрийн бизнесээ үргэлжүүлээрэй - Мэдээллийг илгээлгүйгээр хуваалцах боломжтой. Олон хэрэглэгч нэгэн зэрэг документ засварлах боломж нь цахим шуудангаар материал илгээхэд гарах хүндрэл болон эмх замбараагүй байдлыг арилгах болно. - Та Google Workspace Business – тай байхад найдвартай байна гэсэн үг юм. Таны мэдээлэл найдвартай, цомхон Google Workspace Business-ийн мэдээллийн төвд хадгалагдсанаар та найдваргүй хэрэгсэлд өөрийн мэдээллээ хадгалахаа болих бөгөөд мэдээллийн нууцыг алдагдуулж буй асуудлыг зогсоож чадах юм. - Google Workspace Business - ийн мэдээллийн хамгаалалт болон удирдлагын хяналтын тусламжтайгаар танай компанид ямар мэйл ирж байгааг мөн танай компанийн ямар мэдээлэл илгээгдэж байгааг мэдэхэд илүү хялбар болох юм. - Та олон төрлийн үйлдлийн системтэй ямар ч нөхцөлд /PC, MAC,LINUX/ утас, таблет, лаптоп эсвэл компьютерийн тусламжтайгаар интернетэд холбогдсон л бол хэдий ч, хаана ч нэвтрэх боломжтой.

Домэйн эзэмшигчийн мэдээллээ хэрхэн шинэчлэх вэ?

2013.04.08

Та домэйн нэр бүртгүүлэх үедээ оруулсан эзэмшигчийн хаягийн мэдээллийг өөрчлөгдсөн тохиолдол бүрт нь байнга шинэчилж байх шаардлагатай. Энэхүү мэдээллийг үнэн зөв байлгаснаар та үйлчилгээнийхээ мэдээллийг өөрийн и-мэйлээр цаг тухайд нь шуурхай авах, төлбөр тооцоо, хугацааг хянах зэргээр домэйн нэрээ бусдад алдахгүйгээр найдвартай эзэмших боломжоо бүрэн хангана. Байгууллага дээр бүртгэлтэй мэдээлэл шинэчлэх бол одоо бүртгэлтэй байгаа байгууллага албан хүсэлт бүртгэлтэй мэйл хаягаасаа илгээж, утга агуулга зөв бол үйлчилгээний төв дээр эх хувийг нь авчирч өгнө. Хувь хүн дээрх бүртгэл шинэчлэх бол одоо бүртгэлтэй байгаа хүн өөрийн иргэний үнэмлэхний ар, өвөр хуулбарыг бүртгэлтэй мэйл хаягаасаа илгээнэ.

MN домэйн нэр хэрхэн авах вэ?

2013.04.08

Юуны өмнө Та өөрийн сонгосон нэрээ авах боломжтой эсэхийг www.datacom.mn сайтаар шалгаарай. Үүний тулд datacom.mn сайтад хандан Домэйн нэр шалгах хэсэгт авах гэж буй домэйн нэрээ оруулаад хайлт хийнэ. Хайлтын үр дүн Боломжтой гэж байвал та энэ нэрийг худалдан авч болно. Интернэтээр үргэлжлүүлэн худалдан авалтаа хийх буюу Үйлчилгээний төвд ирж үйлчилгээгээ авч болно. Онлайнаар худалдан авалт хийх бол Дансаар шилжүүлэх, ХХБ, ХААН банкны карт, QPay, SocialPay төлбөрийн системүүдийг ашиглах болон StorePay, PocketZero зээлийн апп -уудыг ашиглан төлбөр төлөх боломжтой. Үйлчилгээний төв дээр ирж үйлчлүүлэх бол Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Галакси Тауэр, 4005 тоотод Датакомын Үйлчилгээний Төв ажиллаж байна. Домэйн нэрийн жилийн төлбөр 165.000 /НӨАТ орсон/ төг.