Mac mail app / POP  Хэвлэх

вэб байршуулах үйлчилгээний email хаяг дахь мэйлийг MAC ийн Mail app дээр татаж авах заавар хүргэж байна. Таны мэйлбоксийн хэмжээ буюу имэйлийн багтаамж дүүрсэн үед энэ тохиргоог ашиглана.
 
1. Та эхлээд mail app наа нээнэ.
2. mail цэс дээр дарна
add account товч дээр дарна.
3. mail account provider хэсгийн other email account ийг сонгоод continue товийг дарна.
4. нэр хэсэгт өөрийн нэрээ бичнэ. Name хэсэгт бичсэн нэр таны илгээж байгаа имэйл дээр харагдах болно. 
имэйл хаяг хэсэгт тохируулах гэж байгаа имэйл хаягаа бичнэ
нууц үг хэсэгт имэйл хаягынхаа нууц үгийг бичнэ.
нэвтрэх товчийг дарна
5. Дэлгэцэнд мэйл хаяг тохируулах дэлгэрэнгүй тохиргооны хэсэг харагдаж байна.
username хэсэгт имэйл хаягаа бичнэ
 
Account ийн төрөл дээр POP болон IMAP гэсэн 2 cонголт байгаа.
POP тохиргоотой үед mail app нь серверийн зөвхөн inbox хавтастай харицаж, inbox хавтас дахь мэйлүүдийг компьютер дээр татаж аваад сервер дээрээс устгадаг. mail app аас илгээсэн бүх имэйл компьютер  дээр хадгалагдаж байдаг. Сервер дээр хадгалагддаггүй. Таны мэйлбоксийн хэмжээ буюу имэйлийн багтаамж дүүрсэн үед энэ тохиргоог ашиглана.
 
Харин IMAP тохиргоотой үед mail app нь серверийн бүх хавтастай харилцдаг.  mail app дээр имэйл унших, зөөх, илгээх, утсгах зэрэг бүх үйлдэлүүд вэбмэйл болон сервер дээр давхар хийгдэж байдаг. Хэрэв та имэйл хаягаа гар утас,  таблет. компьютер гэх мэт хэд хэдэн төхөөрөмжөөс зэрэг шалгадаг бол эдгээр төхөөрөмж дээр мэйл хаягаа  IMAP  аар тохируулж ашиглаарай.
 
mail app дээр мэйл хаягыг POP оор тохируулж үзүүлэе
аккаунтын төрл дээр POPийг сонгоно. 
 
Incoming mail cервер хэсэгт таны хувьд таны хэрэглэж байгаа вэб серверийн үндсэн нэр бичигдэнэ.
outgoing mail server нь Incoming mail cервер тэй ижил байна.
Энэ тохиолдолд жишээ болгон дараах нэрийг ашиглалаа. 
 
Хэрэв та өөрийн ашиглаж байгаа вэб серверийн үндсэн нэрийг мэдэхгүй бол доорх зааврын дагуу Cpanel аасаа хараарай.
 
6. нэвтрэх товчийг дарна.
Тохиргооны дараагийн хэсэг рүү орье.
7. mail цэсний preference дээр дарна.
8. Таны имэйл хаягын дэлгэрэнгүй тохиргоо харагдаж байна.
9. Advanced дээр дарна.
10. Хүлээн авсан имэйлийн хуулбарыг сервер дээрээс устгана гэсэн хэсгийг чагтлана.
11. Save товчийг дарж тохиргоогоо хадгална.
 

Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?

Унших

Thunderbird имэйлийн програм дээр POP-р тохируулах
Та бүхэнд вэб байршуулах үйлчилгээний имэйл хаяг дах имэйлүүдийг Thunderbird програм дээр татаж...
iPhone
Хостод дагалдах имэйлийг IPhone утсан дээр тохируулах заавар. Утасныхаа Settings буюу ерөнхий...
Android үйлдлийн системтэй утсан дээр имэйл тохируулах
Энэхүү заавраар Android үйлдлийн системтэй утсан дээр вэб байршуулах үйлчилгээний имэйл хаягыг...
Mac Mail App / IMAP
вэб байршуулах үйлчилгээний email хаягыг MAC ийн Mail app дээр тохируулах заавар хүргэж байна....
Outlook / IMAP SSL-тэй тохируулах
Вэб байршуулах үйлчилгээний имэйл хаягийг Outlook програм дээр тохируулах зааврыг танд хүргэе....