Домэйн эзэмшигчийн мэдээллээ хэрхэн шинэчлэх вэ?


Та домэйн нэр бүртгүүлэх үедээ оруулсан эзэмшигчийн хаягийн мэдээллийг өөрчлөгдсөн тохиолдол бүрт нь байнга шинэчилж байх шаардлагатай. Энэхүү мэдээллийг үнэн зөв байлгаснаар та үйлчилгээнийхээ мэдээллийг өөрийн и-мэйлээр цаг тухайд нь шуурхай авах, төлбөр тооцоо, хугацааг хянах зэргээр домэйн нэрээ бусдад алдахгүйгээр найдвартай эзэмших боломжоо бүрэн хангана.
Байгууллага дээр бүртгэлтэй мэдээлэл шинэчлэх бол одоо бүртгэлтэй байгаа байгууллага албан хүсэлт бүртгэлтэй мэйл хаягаасаа илгээж, утга агуулга зөв бол үйлчилгээний төв дээр эх хувийг нь авчирч өгнө.
Хувь хүн дээрх бүртгэл шинэчлэх бол одоо бүртгэлтэй байгаа хүн өөрийн иргэний үнэмлэхний ар, өвөр хуулбарыг бүртгэлтэй мэйл хаягаасаа илгээнэ.


  Хэвлэх