Домэйн нэрээ өөрийн сервер лүү чиглүүлэх
- 2015-07-23 9:28 AM
1. Та хэрэглэгчийн панельд өөрийн нэрээр нэвтэрнэ.
- Хандах хаяг: datacom.mn
- Эзэмшигчийн и-мэйл хаяг: Таны анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг
- Нууц үг: Шинээр хэрэглэгч болох үед танд илгээгдсэн нууц үг
- Та нууц үгээ мартсан бол : Энд дарж нууц үг сэргээнэ.
2. Нэвтэрсний дараа та зүүн дээд буланд байрлах "Миний домэйн" цэсрүү орж өөр дээр бүртгэлтэй байгаа домэйн нэрийн жагсаалтаа гаргана.
3. Тохиргоо хийх гэж байгаа домэйн нэрийн "Тохиргооны удирдлага" - руу орно.
4.Дэлгэцийн баруун талд байгаа Тохиргооны удирлага талбарт байгаа "DNS удирдлага" - хэсэгт дарна.
5. Домэйн нэрээ сервер лүү чиглүүлэхдээ Nameserver-ээр болон IP хаягаар чиглүүлж болно.
-
Nameserver - ээр нь чиглүүлэх бол "DNS Удирдлага" хэсгээс "Нэрийн серверүүд" ыг дарна.
Гарч ирсэн цонхонд хамгийн багадаа хоёр nameserver - ийн хаяг бичиж өгөх естой. Нэрийн сервер өөрчлөх товчийг дарж хадгална. - IP хаягаар нь чиглүүлэх бол "DNS Удирдлага" хэсгээс "Шинээр нэмэх A Record" - дарна.
Чиглүүлэх IP хаягийг гараас оруулж өгөөд "Add Record" товчийг дарна. "хост нэр" хэсэг дээр www-г оруулж болон оруулалгүйгээр 2 удаа бичилт хийнэ. Жишээ нь: test.mn домэйнийг чиглүүлэхдээ Host name талбарт эхлээд www.test.mn гэсэн бичилт оруулаад, 2 дахь удаад www-г оруулалгүй талбарыг хоосон орхиж, test.mn гэсэн хэлбэрээр бичилт оруулна. Ингэснээр Вэб броузерт www.test.mn болон test.mn гэж аль алинаар нь бичихэд тухайн IP руу чиглүүлэгдэнэ гэсэн үг юм.
Жич: DNS management - ийг ашиглан аль нэг бичлэгээр серве лүүгээ чиглүүлэлт хийж байгаа нөхцөлд Nameserver нь манай үндсэн 4 NS - лүү буюу
NS1.DNS.MN, NS2.DNS.MN, NS3.DNS.MN, NS4.DNS.MN рүү заагдсан байх ёстой.
NS1.DNS.MN, NS2.DNS.MN, NS3.DNS.MN, NS4.DNS.MN рүү заагдсан байх ёстой.