Домэйн нэр хэрхэн бүртгүүлэх вэ?
- 2019-12-24 1:20 PM
Та домэйн нэр бүртгүүлэхийн тулд datacom.mn сайтад хандан хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ.
Нэвтэрч орсноор, хэрэглэгчийн удирдлагын талбар дараах байдлаар харагдана.
Эндээс домэйн нэр цэсний домэйн нэр бүртгүүлэх гэсэн холбоосыг дарна.
Эхлээд бүртгүүлэх гэж сонгосон домэйн нэрээ хайлт хийх талбарт оруулан боломжтой байгаа эсэхийг шалгана.
Үүний тулд Хайх талбарт домэйн нэрээ оруулаад хайх товчийг дарна.
Таны хайсан домэйн нэр бүртгэх боломжтой байвал ийм байдлаар харагдана.
Хэрэв бүртгүүлэх боломжгүй байвал та ахин өөр хэлбэрээр хайгаад үзээрэй.
Домэйн нэрээ бүртгүүлэхийн өмнө, үг үсгийн алдаагаа хянаж, нэрийн сонголтоо баталгаажуулсан байх шаардлагатай. Буруу бүртгүүлсэн бол домэйн нэрийг өөрчлөх, төлбөр буцаах боломжгүй байдгийг анхаарна уу.
Захиалгаа эхлүүлэхийн тулд Сагсанд нэмэх товчийг дарна.
Энэ товчийг дарснаар таны үйчилгээний захиалга хийгдсэн гэсэн үг биш бөгөөд цааш үргэлжлүүлж үйлчилгээн дээрээ нэхэмжлэл үүсгэж байж таны захиалга амжилттай хийгдэх болно.
Төлөх товчийг дарна.
Гарч ирэх цонхонд нэмэлт үйлчилгээнүүд харагдах бөгөөд Домэйн нэрний тохируулга хэсэг дэх dns удирдлага, имэйл форвард нэмэлтүүд автоматаар чагтлагдсан байна.
Эдгээр нь үнэгүй авах боломжтой нэмэлт үйлчилгээнүүд юм. Харин id protection нэмэлт үйлчилгээ нь таны домэйн нэрний whois буюу эзэмшигчийн мэдээллийг бусдад харагдуулахгүй байх үйлчилгээ бөгөөд та энэ үйлчилгээг авах бол нэмэлт төлбөр төлөх болно.
Үргэлжлүүлэх товчийг дарна.
Энэ хэсэгт та домэйн нэрээ хэдэн жилээр авахаа сонгоно.
1жил гэсэн товчийг дарж бүртгэж болох жилүүд тэдний үнэтэй танилцана.
3-4 жил, 5-10 жилээр бүртгүүлэх бол нэг жилд төлөгдөх төлбөр нь багасах болно.
Жишээ болгон 1 жилийг сонгоё.
Төлөх товчийг дарна.
Та онлайн төлөлт хийх бол Банкны картуудаас сонголтоо хийгээд Захиалгыг дуусгах товчийг дарж картны мэдээллээ оруулан төлбөрөө төлөх боломжтой.
Ингэснээр таны домэйн нэр автоматаар идэвхижиж, нийт үнийн дүнгээс 5 хувийн хөнгөлөлт авах болно.
Эсвэл
Дансаар төлбөрөө төлөх бол дансаар шилжүүлэх гэдгийг сонгоод.
Захиалгыг дуусгах товчийг дарна.
Ингэснээр, дэлгэцэнд захиалгын нэхэмжлэл үүссэн байна.
Нэхэмжлэл үүссэнээр үйлчилгээний захиалга систем дээр төлбөрийн хүлээлттэй хэлбэрээр амжилттай бүртгэгдсэн гэсэн үг.
Харин төлбөрөө төлснөөр, домэйн нэр тань идэвхжих болно. Төлбөрөө шилжүүлэхдээ нэхэмжлэл дээрх зааврын дагуу гүйлгээний утгаа бичээрэй.
Гүйлгээний утгаа зөв бичсэнээр, таны үйлчилгээ автоматаар идэвхижинэ. Хэрэгтэй бол нэхэмжлэлээ татаж эсвэл хэвлэж авч болно.
Хэрэглэгчийн удирдлагын талбар луу буцах товч дээр дарж үндсэн панель руугаа шилжихэд Төлбөр тооцоо цэсний Нэхэмжлэл НӨАТ хэсэгт байгаа таны бүртгэл дээрх нэхэмжлэлийн жагсаалт харагдана.
Хэрэгтэй үедээ энэ хэсгээс нэхэмжлэлээ харж болно.