[] Хувь хүн НӨАТ-ын баримт авах заавар - ДАТАКОМ ХХК

Хувь хүн НӨАТ-ын баримт авах заавар



Сайн байна уу?

Танд НӨАТ-ын баримтыг хувь хүн дээр хэрхэн авах заавар хүргэе.
Үүний тулд эхлээд datacom.mn сайтад хандан Хэрэглэгчийн панель руугаа нэвтэрч орно.

304598b166d5808e7f3e3ef972d41090edb0ff91?t=6a0c43284550990021d5c860ee960584


Нэвтэрч орсны дараа дэлгэцийн зүүн талд Төлбөр тооцоо хэсгийн Нэхэмжлэл, НӨАТ дээр дарна.

285df538f9f9c92e0aaffd4763ba737a75e4a9b9?t=b9c144d8c58ab8129de3483d61331f8e

Энд таны бүртгэл дээр үүссэн нэхэмжлэлүүд харагдана.
Эндээс НӨАТ баримт авах гэж байгаа нэхэмжлэл дээр байрлах НӨАТ баримт товч дээр дарна.

b220d833adc5752dc56f0be8b7d58097fdcbb98b?t=b2fa16d08bf5ffdafc39dc6e6b2b5cd9

Хувь хүн болон Байгууллага гэсэн сонголтууд гарч ирсэн байна.

a4b8229f96a67a2397cce1165804870d1478277a?t=c8cca44bf7eb8810a3fcc1ab165c9f5a


Хувь хүнээр ибаримт үүсгэсний дараа буцаалт хийн цуцлах боломжгүйг анхаараарай.
НӨАТ-ын баримтаа хувь хүн дээр үүсгэх гэж байгаа учир Хувь хүн сонголт дээр дараад Баримт авах товчийг дарна.

da5f775152a1736a07aeddd3c7314e642404bd55?t=ace10e15f9c4f924cfff9d8f76f31a60


Дэлгэцэнд QR код болон сугалааны дугаар харагдаж байна. Үүнийг та ebarimt аппликейшнаар уншуулна.

4a70d9d6ee21fd824b820a08f174e2d527481d1b?t=a8a2c23a113c2220f658731c2bd98545


Анхаарал тавьсанд баярлалаа.