Mac Mail App / IMAP  Хэвлэх

вэб байршуулах үйлчилгээний email хаягыг MAC ийн Mail app дээр тохируулах заавар хүргэж байна.
 
1. эхлээд mail app наа нээнэ.
2. mail цэс дээр дарна
3. add account товч дээр дарна.
4. mail account provider хэсгийн other email account ийг сонгоно
үргэлжлүүлэх товчийг дарна.
4. name хэсэгт өөрийн нэрээ бичнэ. Энэ нэр таны илгээж байгаа имэйл дээр харагдах болно.
email хэсэгт тохируулах гэж байгаа имэйл хаягаа бичнэ
password хэсэгт имэйл хаягынхаа нууц үгийг бичнэ.
нэвтрэх товчийг дарна. 
5. Дэлгэцэнд мэйл хаяг тохируулах дэлгэрэнгүй тохиргооны хэсэг харагдаж байна.
 
username хэсэгт имэйл хаягаа бичнэ.
 
Account ийн төрөл дээр POP болон IMAP гэсэн 2 cонголт байгаа.
POP тохиргоотой үед mail app нь серверийн зөвхөн inbox хавтастай харицаж, inbox хавтас дахь мэйлүүдийг компьютер дээр татаж аваад сервер дээрээс устгадаг. mail app аас илгээсэн бүх имэйл компьютер  дээр хадгалагдаж байдаг. Сервер дээр хадгалагддаггүй. Таны мэйлбоксийн хэмжээ буюу имэйлийн багтаамж дүүрсэн үед энэ тохиргоог ашиглана.
 
Харин IMAP тохиргоотой үед mail app нь серверийн бүх хавтастай харилцдаг.  maill дээр имэйл унших, зөөх, илгээх, утсгах зэрэг бүх үйлдэлүүд вэбмэйл болон сервер дээр давхар хийгдэж байдаг. Хэрэв та имэйл хаягаа гар утас,  таблет. компьютер гэх мэт хэд хэдэн төхөөрөмжөөс зэрэг шалгадаг бол эдгээр төхөөрөмж дээр мэйл хаягаа  IMAP  аар тохируулж ашиглаарай.
 
mail app дээр имэйл хаягыг IMAP аар тохируулаж үзэцгээе.
аккаунтын төрөл хэсэгт IMAP ийг сонгоно.
 
Incoming mail cервер хэсэгт хэрэглэж байгаа вэб серверийн нэрийн бичнэ.
жишээ болгон дараах нэрийг ашиглалаа. 
outgoing mail server нь incoming mail cервер тэй ижил байна.
 
Хэрэв та өөрийн ашиглаж байгаа вэб серверийн нэрийг мэдэхгүй бол дараах заавартай танилцана уу.
 
Ингээд нэвтрэх товчийг дарна.
6. mail app автоматаар сонгогдсон байна.
Done товчийг дарж тохиргоогоо дуусгана.
 

Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?

Холбоотой нийтлэлүүд

Outlook POP / Мэйлээ хэрхэн компьютер дээрээ татаж авах вэ?/
Вэб байршуулах үйлчилгээний имэйл хаяг дахь мэйлүүдийг Outlook програм дээр татаж авах зааврыг...
Outlook / IMAP SSL-тэй тохируулах
Вэб байршуулах үйлчилгээний имэйл хаягийг Outlook програм дээр тохируулах зааврыг танд хүргэе....
Mac mail app / POP
вэб байршуулах үйлчилгээний email хаяг дахь мэйлийг MAC ийн Mail app дээр татаж авах заавар...
Thunderbird имэйлийн програм дээр POP-р тохируулах
Та бүхэнд вэб байршуулах үйлчилгээний имэйл хаяг дах имэйлүүдийг Thunderbird програм дээр татаж...
Android үйлдлийн системтэй утсан дээр имэйл тохируулах
Энэхүү заавраар Android үйлдлийн системтэй утсан дээр вэб байршуулах үйлчилгээний имэйл хаягыг...