Loading ...

Үйлчилгээний нөхцөл

.MN Домэйн нэрийн

Бүртгэлийн журам

НЭГ. ДОМЭЙН НЭР БҮРТГЭХ

1.1 Домэйн нэрийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр болон олон улсад интернэт сүлжээний цахим орчинд ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers)-ын онцгой итгэмжит гэрээний дагуу болон олон улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт журмын дагуу .MN домэйн нэрийн албан ёсны бүртгэгч Датаком ХХК болон Датаком ХХК-тай хүчин төгөлдөр гэрээ байгуулсан Итгэмжит борлуулагч нар, эдгээр Итгэмжит борлуулагч нарын албан ёсны цахим бүртгэлийн үйлчилгээний вэб цахим хуудсаар дамжуулан бүртгэнэ.

1.2 Домэйн нэр бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, шилжүүлэх болон домэйн нэрийн маргаантай холбогдолтой үйлдлүүд нь олон улсын ICANN-ны гаргасан заавар журам болон Монгол улсын Засгийн газрын харьяа Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос батласан Домэйн нэр бүртгэлийн журамд тодорхойлогдсон зохицуулалтын дагуу, мөн Mонгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийгдэнэ.

1.3 Домэйн нэрийн бүртгэл үйлчилгээ нь нийтэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр адил тэгш эрхтэйгээр, “түрүүлж бүртгүүлсэн нь, эхэлж эзэмших” зарчмаар явагдана. Домэйн нэрийг Бүртгүүлэгчийн хүсэлтээр онлайнаар болон аль нэг албан ёсны эрх бүхий Бүртгэгч, Итгэмжит борлуулагч нарт хандан бүртгүүлж болно. Цаашид энэ журамд хамтад нь Бүртгэгч гэнэ.

1.4 Бүртгүүлэгч нь домэйн нэр эзэмшигчийн бүртгэлийн овог нэр, хаяг байршил, холбоо барих утас, и-мэйл хаяг зэрэг мэдээллийг нууцлалын бодлогын хүрээнд интернэт дэх олон нийтэд нээлттэй WHOIS мэдээллийн санд байршуулахыг зөвшөөрнө.

1.5 MN домэйн нэр нь .МОН -кирил домэйн нэртэй холбогдолгүй бөгөөд эдгээр нь тус тусдаа бие даасан үйлчилгээ болно. МОН домэйн нэрийн бүртгэлийг нэмэлт журмаар зохицуулна.

ХОЁР. MN ДОМЭЙН НЭР СОНГОХ

2.1 MN домэйн нэр бүртгүүлэх үйлчилгээ нь бүгдэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр тэгш эрхтэйгээр, эхэлж бүртгүүлсэн нь эзэмших зарчмаар явагдана.

2.2 Бүртгүүлэгч нь домэйн нэрээ нэгэнт бүртгүүлсэн бол тухайн домэйн нэрийн тэмдэгтийг өөрчлөх, засах боломжгүй.

2.3 Домэйн нэр нь аливаа бусад тусгай тэмдэгт ороогүй, хоосон зай (пробель)-гүй, зураас (-)-р эхлээгүй мөн төгсөөгүй 3 буюу түүнээс дээш 63 хүртэлх тэмдэгтээс бүрдсэн байна.

2.4 Бүртгүүлэгч нь бүртгэлийн системээр дамжуулан нэгээс дээш хэдэн ч домэйн нэр бүртгүүлэх мөн эзэмших эрхтэй байна.

2.5 Бүртгүүлэгч нь олон улсад болон Монгол улсын хууль журамд заагдсан барааны тэмдэг, оюуны өмч эзэмшигчдийн албан ёсны бүртгэлтэй нийтэд түгсэн нэр, барааны тэмдгийн нэрийг хуулбарлах, ашиглах болон хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах зорилгоор, эсхүл бусдын эрх ашгийг хохироох, хөндөгдөх утга агуулга бүхий домэйн нэр бүртгүүлэхгүй, эзэмшихгүй байх, хууль, эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдөж, хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдахгүй, хууль журам зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө.

2.6 Бүртгүүлэгч нь олон улсад болон Монгол улсын хууль журамд заагдсан барааны тэмдэг, оюуны өмч эзэмшигчдийн албан ёсны бүртгэлтэй нийтэд түгсэн нэр, барааны тэмдгийн нэр болон хуулиар хориглосон аливаа нэг үйл ажиллагаа явуулах зорилгоор эсхүл бусдын эрх ашиг хохирох, хөндөгдөх утга агуулга бүхий домэйн нэр бүртгүүлэхгүй, эзэмшихгүй байх, эрх зүйн хэм хэмжээг чандлан дагаж, хувь хүний ёс зүйг эрхэмлэж ажиллахаа энэхүү бүртгэл үйлчилгээний журам, гэрээгээр баталгаажуулна. Хэрвээ дээрх заалтыг зөрчиж аливаа иргэн, хуулийн этгээдийн нэр хүндэд санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас хохирол учруулбал түүнтэй холбогдон үүсэх хариуцлагыг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж журмын дагуу бүртгүүлэгч бүрэн хариуцна.

2.7 Бүртгүүлэгчийн домэйн нэр эзэмших бүртгэлийн мэдээллийг Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан баталгаажуулна. Иймд хувь хүний нэр дээр бүртгүүлэх эсхүл хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн татвар төлөгчийн мэдээллээр дамжуулан бүртгүүлэх аль нь болохыг урьдчилан сонгосон байна. Бүртгүүлэгчийн өгсөн мэдээллийн дагуу бүртгэл үүсгэгдсэн тохиолдолд шинээр засварлах, өөрчлөх нь домэйн нэрээ бусдад шилжүүлэх (энэ журмын 4-р зүйл) заалтын дагуу төлбөртэй хийгдэнэ.

2.8 Домэйн нэрийг ашиглах үйл ажиллагааг дараах салбарын чиглэлээр ангилж бүртгэнэ.

2.8.1 цахим худалдаа;

2.8.2 цахим үйлчилгээ;

2.8.2 цахим үйлчилгээ;

2.8.3 цахим тоглоом;

2.8.4 санхүүгийн үйлчилгээ;

2.8.5 мэдээ мэдээлэл;

2.8.6 танин мэдэхүй;

2.8.7 мультимедиа;

2.8.8 төрийн байгууллага;

2.8.9 төрийн бус байгууллага;

2.8.10 олон улсын байгууллага;

2.8.11 хувийн байгууллага;

2.8.12 мэргэжлийн холбоо;

2.8.13 бусад.

ГУРАВ. ДОМЭЙН НЭРИЙН ХУГАЦАА ДУУСАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ СУНГАХ

3.1 Домэйн нэр эзэмшигч гэдэг нь сонгосон домэйн нэр нь бүртгэлийн системд өөр этгээд бүртгүүлээгүй, давхцаагүй, бусдаас түрүүлж бүртгүүлж, сонгосон жилээр төлбөрөө бүрэн төлж бүртгэлээ баталгаажуулсан Монгол улсын иргэн (+18 -с дээш насанд хүрсэн), Монгол улсад бүртгэлтэй иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг төлбөр төлсөн хугацаандаа эзэмшиж буй домэйн нэрээ удирдах, захиран зарцуулах эрх үүссэнийг “домэйн нэр эзэмшигч” гэнэ.

3.2 Бүх домэйн нэр тодорхой хугацаатай бүртгэгдэнэ. Хамгийн багадаа 1 жил байна.

3.2 Домэйн нэрийн үйлчилгээний хугацаа дуусахаас 45 хоногийн өмнөөс эзэмшигчийн бүртгүүлсэн имэйл хаяг руу үйлчилгээ дуусах гэж байгаа тухай сануулга захиа 4-5 удаа автоматаар илгээгдэнэ. Бүртгүүлэгч нь энэ мэдээллийн дагуу домэйн нэрээ үргэлжлүүлэн ашиглах бол хүчинтэй хугацаа дуусахаас өмнө домэйн нэрийн хугацааг сунгаж, үйлчилгээний төлбөрөө урьдчилан төлөх шаардлагатай.

3.3 Домэйн нэрийн хугацаа дууссаны дараа домэйн нэр болон түүнтэй холбоотой бусад үйлчилгээнүүд ажиллахгүй болно. Энэ тохиолдолд домэйн нэр нь сэргээгдэх боломжтойгоор 35 хоног хүлээгдэнэ. Энэ хугацаанд бүртгүүлэгч домэйн нэрийн төлбөрөө төлснөөр тухайн домэйн нэр сэргээгдэх боломжтой болно. Үүнээс хойш хугацаанд тус домэйн нэр нь устгалын ангилалд шилжих ба энэ хугацаанд домэйн нэрээ сэргээх бол домэйн нэрийн жилийн төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр нэмж төлнө. Сэргээгдэх хугацаа нь уг домэйн нэр устсанаас хойш 30 хоног байна. Эдгээр хугацаа өнгөрсний дараа домэйн нэрийг сэргээх боломжгүй болж, хэсэг хугацааны дараа нийтэд нээлттэйгээр бүртгүүлэн авах боломжтой болно.

3.4 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө төлбөрөө бүрэн төлж үйлчилгээгээ сунгаагүй тохиолдолд уг домэйн нэрийг эзэмших эрх болон хэрэглэгчийн гэрээ автоматаар цуцлагдаж, өөр бусад Бүртгүүлэгч бүртгүүлж, эзэмших эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

3.5 Бүртгүүлэгчийн тухайн домэйн нэрийг эзэмших эрхийн хугацаа нь уг домэйн нэрийн бүртгэл үйлчилгээний төлбөрийн хүчинтэй хугацаагаар хязгаарлагдана. Үйлчилгээний сунгалтын төлбөр төлөгдсөнөөр тухайн домэйн нэр эзэмших эрх нь төлбөрийн сонгосон хугацаагаар сунгагдсанд тооцно.

3.6 ББүртгүүлэгч нь өөрийн бүртгэлтэй домэйн нэрийн үйлчилгээний сунгалтын төлбөрөө төлөөгүй, заасан хугацаанаас хоцорч төлсөн, төлбөрөө төлсөн ч төлбөрийн баримт дээрээ өөрийн домэйн нэр, утсаа бичээгүй, гүйлгээний утга тодорхойгүй банкны төлбөрийн гүйлгээний баримт ирүүлсэн зэргээс үүдэн домэйн нэрийн эзэмших эрх цуцлагдах, үйлчилгээ хаагдах, мөн өөр бүртгүүлэгчид уг домэйн нэрийн эзэмших эрх нь шилжсэн зэрэг шалтгаанаар уг домэйн нэр дээр ашиглагдаж байсан имэйл хайрцаг дахь хувийн мэдээллүүд устгагдсан, уг домэйн нэр дээр ашиглагдаж байсан вэб цахим хуудасны мэдээллүүд нь сэргээгдэхээргүй устгагдсан болон уг домэйн нэртэй холбоотой цахим мэдээлэл, дата, контентын алдагдалд Бүртгэгч аливаа хэлбэрээр хариуцлага хүлээхгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

3.7 Бүртгүүлэгч нь өөрийн эзэмшиж буй домэйн нэр дээр ашиглаж буй систем, программ хангамжийн аюулгүй ажиллагаа, гуравдагч этгээдээр дамжуулан ашиглаж байгаа программ хангамжийн нууцлал, хамгаалалт, нууц үгийн мэдээллийн алдагдал, санхүүгийн луйвар, харилцагч этгээдийнхээ и-мэйл хаягийн үнэн зөвийг баталгаажуулаагүйгээс санхүүгийн алдагдал хүлээх, интернэт орчинд тархсан программ хангамжийн дутагдал, вирус, цахим халдлага, харилцагчийнхаа худал мэдээлэл зэргээс үүдэн бүртгүүлэгчид учирсан аливаа санхүүгийн эрсдэлд домэйн нэрийн Бүртгэгч хариуцлага хүлээхгүй болно.

3.8 Бүртгүүлэгч нь бүртгэлийн мэдээллээ Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан баталгаажуулаагүй, дутуу, буруу ташаа мэдээллэснээс Улсын бүртгэлийн системийн бүртгэлтэй таарахгүй байх, өөр хүний нэр дээр худал мэдээлэл бүртгүүлсэн зэрэг нь илэрсэн тохиолдолд бүртгэлийг түдгэлзүүлж улмаар домэйн нэрийг түгжих бөгөөд бүртгүүлэгч үнэн зөв мэдээллээ оруулж баталгаажуулах хүртэл идэвхгүй болгон, цаашлаад бүртгэлтэй домэйн нэрийг хааж болохыг хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд Бүртгүүлэгчид учирч болох санхүүгийн бодит, бодит бус аливаа эрсдэл, хохиролд Бүртгэгч ямар ч байдлаар хариуцлага хүлээхгүй болохыг хүлээн зөвшөөрнө.

ДӨРӨВ. ДОМЭЙН НЭР ШИЛЖҮҮЛЭХ

4.1 Бүртгүүлэгч домэйн нэрийг шинээр бүртгүүлсэн болон бусдаас шилжүүлэн авснаас хойш 60 хоногийн дараагаас өөр хүнд болон өөр Бүртгэгчид шилжүүлж болох бөгөөд энэ шилжүүлэхтэй холбоотой нэг удаагийн 55’000 төгрөгийн (НӨАТ орсон үнэ) үйлчилгээний хураамжийг төлсөн байна.

4.2 Бүртгүүлэгч домэйн нэр шилжүүлэх хүсэлтээ Бүртгэгчид и-мэйлээр ирүүлэх ба Бүртгэгч домэйн нэр шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ.

4.3 Домэйн нэрийг шилжүүлэхдээ бүртгүүлэгч болон домэйн нэр хүлээн авч буй хэрэглэгч хамтдаа бүртгэгчийн төвд өөрийн биеэр ирж Улсын бүртгэлийн цахим системд хурууны хээ болон иргэний үнэмлэхээ ашиглан (хувь хүн бол хурууны хээ болон иргэний үнэмлэхийн мэдээлээр дамжуулан, хуулийн этгээд бол ерөнхий захирал эсвэл орлогч захирал өөрийн биеэр хүлээн авч буй хэрэглэгчтэй хамт) бүртгэл мэдээллээ баталгаажуулан эзэмшигчийн мэдээллийг шинэчилнэ. Төлбөрөө төлж, мэдээллээ баталгаажуулж шинэчилсэн өдрөөс эхлэн домэйн нэрийг шилжсэнд тооцно.

4.4 Домэйн нэрээ бусдад шилжүүлж байгаа хэрэглэгчийн мэдээлэл үнэн зөвийг Улсын бүртгэлийн цахим системээр дамжуулан шалгах бөгөөд хэрэв мэдээлэл бодит бус, зөрүүтэй байгаа нөхцөлд домэйн нэр бусдад шилжихгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

4.5 Бүртгэгч байгууллагуудын хооронд домэйн нэр шилжихэд Итгэмжит борлуулагчийн гэрээний заалтын дагуу хэрэгжүүлнэ. Итгэмжит борлуулагч хооронд хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр домэйн нэр шилжүүлэхийг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд Итгэмжит борлуулагчийн эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

ТАВ. ДОМЭЙН НЭРИЙН ТӨЛБӨР, ТООЦОО

5.1 Бүртгүүлэгч нь тухайн домэйн нэрийн үйлчилгээ үзүүлж буй Бүртгэгчид үйлчилгээний төлбөрөө төлнө.

5.2 Домэйн нэрийн төлбөрийг төлж, нэгэнт идэвхжүүлсэн бол үйлчилгээг буцааж болохгүй бөгөөд төлбөр буцааж олгогдохгүй.

5.3 Домэйн нэрийг Итгэмжит борлуулагчаар дамжуулан авсан тохиолдолд үнэ өөр байж болох ч Бүртгэгчийн үйлчилгээ адил байна.

5.4 Домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийг 1-10 жилээр тооцно. Домэйн нэрийн үйлчилгээний жилийн төлбөрийн хэмжээг Датаком ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар батлана.

5.5 Домэйн нэр устсан бол түүнийг дахин сэргээж, цаашид үйлчилгээний хугацааг үргэлжлүүлэн сунгах тохиолдолд домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр 100 тооцох нэгжийг төгрөгөөр тооцож төлнө.

ЗУРГАА. ДОМЭЙН НЭР БҮРТГҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

6.1 Бүртгэгч нь бүртгүүлэгчийн мэдээлсэн хаягаар нь бүртгэнэ. Бүртгүүлэгч нь домэйн нэрийг өөрийн нэр дээр бүртгүүлэхдээ онлайнаар эсхүл өөрийн биеэр ирж доорх мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй.

6.1.1 Овог, нэр;

6.1.2 Төрсөн он сар өдөр (нийтэд харагдахгүй);

6.1.3 Регистрийн дугаар (нийтэд харагдахгүй);

6.1.4 Оршин суугаа хаяг:

6.1.5 Шуудангийн хаяг;

6.1.6 Телефон утас, факсын дугаар;

6.1.7 И-мэйл хаяг

6.1.8 Бүртгүүлэгч хэрэв бусдыг төлөөлж байгаа тохиолдолд хувь хүн эсхүл хуулийн этгээдийн аль нь болохыг заавал мэдэгдэх үүрэгтэй.

6.1.9 Бүртгүүлэгчийн албан ёсны утас, факсын дугаар (улсын код, бүсийн код, тохирох өргөтгөлийг агуулах ёстой)

6.2 Байгууллагын хэрэглэгч нь домэйн нэрийн үйлчилгээний гэрээг байгуулахдаа бүртгэгчид дараах мэдээллийг бүрдүүлж өгнө:

6.2.1 Байгууллагын нэр

6.2.2 Захирлын овог, нэр

6.2.3 Байгууллагын албан ёсны хаяг, байршил

6.2.4 Байгуулагын улсын бүртгэлийн дугаар

6.2.5 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

6.2.6 Утас, факсын дугаар

6.2.7 И-мэйл хаяг

6.2.8 Монгол Улс дахь гадаадын хуулийн этгээдийн бие даасан салбарыг магадлан итгэмжлэлийг баталгаажуулсан баримт бичгийн хуулбар

ДОЛОО. ДОМЭЙН БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАХ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЦУЦЛАХ

7.1 Бүртгүүлэгч нь бүртгэлийн үйлчилгээний явцад энэ журмын 5 дугаар зүйлд заасан мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд Бүртгэгчийн цахим хуудсаар дамжуулан үйлчилгээгээ удридахдаа заавал шинэчлэх засаж оруулах үүрэгтэй.

7.2 Бүртгүүлэгчийн мэдээлэл худал эсхүл зөрүүтэй алдаатай, дутуу тохиолдолд Бүртгэгч нь Бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй тухайн домэйн нэрийг түдгэлзүүлэх, дангаар цуцлах бүрэн эрхтэй ба бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.

7.3 Бүртгүүлэгчийн эзэмшдэг домэйн нэр нь өөр нэг гуравдагч этгээдийн эрхлэн явуулдаг үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний нэр шошго, барааны тэмдгийн гэрчилгээ, оюуны өмчийн патентын нэрийг адил төстэй байдлаар даган дуурайх, санаатай болон санамсаргүйгээр төөрөгдүүлэх замаар бусдын эрх ашгийг хохироосон нь хожим илэрч тогтоогдсон бол Бүртгэгч нь хууль шүүхийн эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэрийг үндэслэн уг домэйн нэрийн бүртгэл үйлчилгээг нэн даруй зогсоож, эзэмшлийг цуцлахаас гадна шинээр бүртгэх болон сунгалт хийхээс татгалзана.

7.4 Бүртгэгч нь домэйн нэрийн бүртгэлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсвэл дангаар шууд цуцлах бүрэн эрхтэй:

7.4.1. Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь Шүүх эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол;

7.4.2. Зайлшгүй шаардлагатай эзэмшигчийн үнэн зөв мэдээллийг өгөхдөө хэрэглэгч дутуу буюу бүрэн бус, худал мэдээллээр хангасан бол;

7.4.3. Төлбөр тооцооны асуудалтай бол;

7.4.4 Домэйн нэрийн эзэмшигчийн талаар маргаан үүссэн тохиолдолд;

7.4.5. Шүүхийн хүчин төгөлдөр актын (шийдвэрийн) дагуу;

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны домэйн нэр ашиглах журмын дагуу маргаан үүссэн тохиолдолд, мэдээ мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахим сайтын контентын зөрчилтэй холбоотой маргаан, гомдолын дагуу шалгалт хийгдэж байгаа үед домэйн нэр эзэмшигчийн хаяг утас, бүртгэлийн мэдээлэл нь буруу, дутуу, хуурамч мэдээллээр хангагдсан талаарх ХХЗХ-ны Зохицуулалтын албаны даргын албан бичгийг үндэслэж түдгэлзүүлэх эсхүл цуцлах эрхтэй.

Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх, мөн сонгуулийн үеэр цахим орчинд тавих хяналтыг сайжруулах талаар хийх ажлын хүрээнд, Бүртгүүлэгч нь домэйн нэрээ ашиглахдаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь баримтаар нотлогдсон тухай улсын байцаагчийн дүгнэлт, ХХЗХ-ны Зохицуулалтын албаны даргын албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авсан тухай харъяа дүүргийн цагдаагийн газрын даргын албан тоот зэргийг шууд үндэслэж тухайн домэйн нэр дээрх цахим сайт, вэб хуудас руу хандах хандалтыг зөрчлөө арилгах хүртэл нь түр хязгаарлах, домэйн нэрийн DNS бичлэгт хязгаарлалт хийх бүрэн эрхтэй.

Дээрх 7.4.1 - 7.4.7 дахь заалтын хүрээнд домэйн нэрийн бүртгэл үйлчилгээний хязгаарлалтаас үүдэн гарч болох санхүүгийн болон санхүүгийн бус аливаа эрсдлийг Бүртгэгч хариуцахгүй бөгөөд энэ төрлийн маргаанд Бүртгэгч оролцохгүй, зөвхөн мэдээллээр хангаж, ХХЗХ-ноос өгөгдсөн чиглэлийг хангаж ажиллах болно. Үүнтэй холбоотой гомдол маргааныг ХХЗХ-ны Бодлого Зохицуулалтын албанд хандан шийдвэрлүүлж болно.

НАЙМ. ГЭРЭЭ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

8.1 Бүртгэгч нь .MN домэйн нэр бүртгэлийн гэрээ, журамд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн гэрээ, журам нь бүртгэгч байгууллагын албан ёсны вэб сайтад тавигдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Журамд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар тухай бүр Бүртгүүлэгчид и-мэйлээр мэдэгдэнэ.

8.2 Хэрэв бүртгүүлэгч Датакомын гэрээ, журмуудын өөрчлөлтийн талаар хариуг бичгээр мэдэгдээгүй бол гэрээ, журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

ЕС. ДОМЭЙН НЭРИЙН ТАЛААР МАРГААН

9.1 Домэйн нэрийг эзэмших эрхийн маргаантай холбоотой асуудлаар талууд Монгол улсын холбогдох хууль журмын дагуу өмчийн маргаан шийдэх журмаар, харьяа дүүргийн шүүх эрх бүхий байгууллагад нотлох баримт, гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ. Домэйн нэр бүртгэлийн үйлчилгээ үзүүлэгч Бүртгэгч нь энэ төрлийн маргаанд оролцохгүй ба хариуцлага хүлээхгүй.

9.2 Домэйн нэрийн эзэмшигчийн эрхийн талаар гарсан аливаа маргаанд Бүртгэгчийн талаас WHOIS эзэмшигчийн мэдээллийн санд бүртгүүлсэн мэдээллээр хангахаас өөр үүргийг хүлээхгүй.

9.3 Домэйн нэр бүртгүүлэгч нь домэйн нэрийг зохих журмын дагуу ашиглаагүй мөн буруугаар болон таны эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэж үзвэл энэ талаар тухайн хэрэглэгчид шууд хандаж болно.

9.4 Маргалдагч талууд Монгол улсын шүүхийн шийдвэр гаргах шатны эрх бүхий байгууллагаар маргаанаа хянан хэлэлцүүлж, шүүхийн эцсийн шатнаас гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг ирүүлсэн тохиолдолд тухайн домэйн нэрийн эзэмшлийг шүүхийн шийдвэрт дурдсан этгээдэд шилжүүлнэ.

9.5 Домэйн нэрийн маргааныг шийдвэрлэхэд гол баримтлал, аргачлал нь тухайн домэйн нэрийг одоогийн албан ёсны эзэмшигч болон маргалдагч талуудын хоорондын дараах ерөнхий үндэслэлийг харгалзан үзнэ:

1. Домэйн нэр эзэмших эрхийн маргаан нь тухайн домэйн нэр дээрх вэб, и-мэйл болон бусад хэлбэрийн контент агуулгатай огт холбоогүй тусдаа маргаан юм. Тодруулбал: тухайн домэйн нэр нь уг домэйн нэр дээр хэвлэгдсэн цахим нийтлэл, дуу, дүрс, имэйл, текстэн мэдээлэл доторх мэдээлэл, агуулгатай огт холбоогүй бөгөөд зөвхөн домэйн нэр, түүнийг бүрдүүлсэн англи цагаан толгойн үсэг болон 0-9 тоон нийлэмжээр бүрдсэн энэхүү “домэйн нэр” нь өөрөө ижил төстэй утга агуулгаараа бусдын эрх ашиг хөндсөн эсэх, уг домэйн нэр нь оюуны өмчөөр баталгаажсан бусдын нэрийг ашигласан эсэх, хуулиар хориглосон аливаа үйл ажиллагааг энэ домэйн нэр дээр явуулсан эсэх нь гол харгалзан үзэх үндэслэл болно.

2. Домэйн нэр эзэмшигч нь маргалдагч талтай садан төрлийн холбоотой, бизнесийн хамтрагчид, тухайн байгууллагад ажиллаж байгаад ажлаас гарсан, гэрээ дуусгавар болсон зэрэг үндэслэлээр домэйн нэрийн бүртгэлээ шинэчлээгүй, шилжүүлээгүй эсхүл бусдыг хууран мэхлэх зорилгоор домэйн нэрийг ашиглаж байгаа үндэслэлээ гаргаж нотлох шаардлагатай.

3. Тухайн домэйн нэр дээр холбогдсон вэб доторх мэдээ мэдээлэл, зураг, дуу, дүрс, агуулгатай холбоотой маргаан гарсан тохиолдолд уг домэйн нэрийг хаах, бүртгэлийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг зөвхөн ХХЗХ-ны шийдвэрийг үндэслэж гаргана. Бусад тохиолдолд Бүртгэгч ийм төрлийн маргаан нь домэйн нэрийн эзэмшигчтэй холбоотой маргаан биш гэж үзэж зөвхөн тухайн цахим сайтын эзэн холбогдогчийн бүртгүүлсэн хаяг, мэдээллээр хангаж ажиллана. Тодруулбал цахим вэбийн агуулга, мэдээнд бусдын нэр төрд халдах, гүтгэлгийн шинжтэй мэдээ материал нийтлэгдсэн гэж үзсэн этгээд маргаан үүсгэсэн тохиолдолд шийдвэр гаргах эрх бүхий этгээд үүнийг домэйн нэрийн маргаан гэж тооцохгүй, харин уг домэйн нэр эзэмшигч эсхүл тухайн цахим вэб сайтыг хариуцагч этгээдэд хандаж шийдвэрээ гаргаж ажиллана.

ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ

Шинэчлэн найруулсан огноо: 2018 оны 6 сарын 13 өдөр

Энэхүү хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ (цаашид “гэрээ” гэнэ) нь Датаком ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд багтах .MN домэйн нэрийн бүртгэл, вэб байршуулах үйлчилгээ, бизнес имэйлийн үйлчилгээ болон бусад дагалдах үйлчилгээнүүдийг дангаар нь болон үйлчилгээнүүдийг цахимаар болон хэвлэж гарын үсэг зурж баталгаажуулсан аль нэг хэлбэрээр Датаком ХХК (цаашид “Датаком” гэнэ)-ын болон Датакомын .MN домэйн нэр бүртгэлийн журмыг хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн хэрэглэгч (цаашид “хэрэглэгч” гэнэ) иргэн . . . . . . . . . . . . . . . . . . . . тоот регистрийн дугаартай . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . (Хуулийн этгээдийг төлөөлж буй бол хуулийн этгээдийн нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . , байнгын хаяг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . улсын бүртгэлийн дугаар . . . . . . . . . . . . . . . . . . . ), гар утас: . . . . . . . . . . . . . . . . . . . , имэйл хаяг: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . нарын хооронд харилцан энэхүү гэрээнд заагдсан нөхцлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулагдав.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Энэхүү гэрээ нь Датаком ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд болон шинэ үйлчилгээний бүртгэл, бүртгэлтэй хэрэглэгчийн үйлчилгээний сунгалтын харилцаа, төлбөр тооцоо болон талуудын хүлээх эрх, үүрэг, хариуцлагатай холбоотой бусад асуудлуудыг хамруулан энэхүү гэрээгээр хүлээх талуудын харилцааг бичгээр болон цахим онлайн орчинд талууд хүлээн зөвшөөрснөөр бичгээр байгуулсан гэрээтэй нэг адил хүчинтэйд тооцож Монгол улсын хууль журамж заасан зохицуулалтаар шийдвэрлэх харилцааг хамруулан зохицуулахаар заалаа.

НӨХЦЛҮҮД

1. Бүртгүүлэх хүсэлт.

Бүртгүүлэгч нь нэг болон түүнээс дээш .MN домэйн нэр(c)ийг ашиглах хүсэлт гаргахдаа энэхүү гэрээ болон Датакомын журамд хамаарах дор дурдсан гэрээ, журам, хавсралт (эдгээр нь бүгд энэ гэрээнд хамаарна) болон тэдгээрийн нөхцөл, зүйл заалтуудыг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсөн байна.

  • Домэйн нэр бүртгэлийн журам
  • Нууцлалын журам
  • ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers)-аас гаргасан ийн нийтлэг стандарт, журам
  • Одоо үйлчилж байгаа Датакомын журам, стандарт, гэрээ болон цаашид http://www.datacom.mn вэб сайтад Датакомоос хэвлэн нийтлэх журам, стандарт, гэрээ

Домэйн нэр бүртгэлийн журамнь .MN өргөтгөлөөр төгссөн дээд болон дэд түвшний бүх .MN домэйн нэр(с)үүд болон Датаком, бүртгүүлэгч хоорондын эрх үүргийг тодорхойлоход хэрэглэгдэнэ. Энэхүү гэрээтэй холбогдож буй Датакомын дээрх журам түүний хэсгүүд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. Датаком нь хялбарчилсан бүртгэлийг хүлээн авч .MN домэйн нэр(с)ийг бүртгэж болох бөгөөд бүртгэлийг Датаком, түүний Итгэмжлэгдсэн бүртгэгч болон ресэллэрүүдийн ажлын байранд болон интэрнэт цахим орчинд явуулна.

Датаком нь бүртгэлийн журам, гэрээ, төлбөр болон бусад журмуудад хэдийд ч нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Шинэчлэн найруулсан журмыг http://www.datacom.mn вэб сайтад шууд болон холбоос үүсгэн байрлуулна. Датакомын журам, гэрээ нь вэб сайтад тавигдсан өдрөөс эхлэн хуанлын 5 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэхүү 5 хоногийн дотор Датакомын гэрээ, журмуудын өөрчлөлтийг эс зөвшөөрвөл хариуг бичгээр мэдэгдэж, гэрээг цуцлах ба энэ тохиолдолд бүртгэлийн төлбөрийг буцааж олгохгүй. Хэрэв бүртгүүлэгч 5 хоногийн дотор хариуг бичгээр мэдэгдээгүй бол Датакомын гэрээ, журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Бүртгүүлэгч нь журам хүчин төгөлдөр болсон өдрөөс .MN домэйн нэр(с)ийг хэрэглэснээр Датакомын шинэчлэн найруулсан журам, гэрээг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв бүртгүүлэгч нь Датакомын шинэчлэн найруулсан журамд заасны дагуу үүрэг хүлээхийг түтгэлзэх бол Датакомын гэрээний .MN домэйн нэр(с)ийг цуцлах тухай заалтыг баримтлан .MN домэйн нэр(с)ийн бүртгэлийг цуцлуулж болно.

2. Бүртгэлийн төлбөр

A. Итгэмжлэгдсэн бүртгэгчээр дамжуулан бүртгэлийн хүсэлт гаргасан тохиолдолд бүртгүүлэгч нь Итгэмжлэгдсэн бүртгэгчид зөвшөөрөгдсөн төлбөрийг төлнө. Итгэмжлэгдсэн бүртгэгч нь бүртгэлийн хүсэлтийг баталгаажуулж, Датакомд зохих журмын дагуу төлбөр төлсөн үеэс эхлэн бүртгэл баталгаажина. Энэхүү гэрээний дагуу төлсөн бүртгэлтэй холбоотой бүхий л төлбөр буцаан олгогдохгүй. Итгэмжлэгдсэн бүртгэгч нь Датакомд төлбөл зохих төлбөр болон бусад хураамжийг хариуцан төлөх бөгөөд уг төлбөрийг Датакомд бүрэн төлөх хүртэл домэйн нэр бүртгэл баталгаажихгүй ба Датаком нь бүртгэлийн хураамжийг бүртгүүлэгчид буцаан олгохгүй. Бүртгүүлэгч нь бүртгэлийн төлбөр буцааж олгогдохгүй, төлсөн төлбөрт дүйцэх хугацаанд энэхүү гэрээнд нийцүүлэн, домэйн нэрээ ашиглахыг хүлээн зөвшөөрнө.

Б. Хэрэглэгч үйлчилгээний төвд биеэр ирж үйлчлүүлж байгаа тохиолдолд бүртгэлийн мэдээлэл болон сонгосон домэйн нэр нь өөр эзэмшигч дээр давхардаж бүртгэгдээгүй бөгөөр төлбөрөө бүрэн төлж баримтаа авч баталгаажуулсаны дараа хэрэглэгчийн бүртгэл болон домэйн нэр эзэмших эрх нь идэвхижинэ. Хэрвээ төлбөр дутуу эсвэл төлөгдөөгүй тохойлдолд бүртгэл цуцлагдах, сонгосон домэйн нэрийг зохих бүрэн гүйцэтгэт бүртгэл болон төлбөрөө бүрэн төлж авсан гуравдагч этгээдэд уг домэйн нэрийн эзэмших эрх шилжсэн тохиолдолд бүртгэгч нь хариуцлага хүлээхгүй болохыг хүлээн зөвшөөрнө.

В. Бүртгүүлэгч нь цахим интэрнэт орчинд бүртгэл үйлчилгээний бүртгэлээ бүртгүүлэн үйлчилгээгээ шинээр болон сунгалт хиймэгц төлбөр тооцоогоо бүрэн дуусгах ёстой гэдгийг бүртгүүлэгч бүрэн хариуцна. Цахим онлайн орчинд бүртгэлээ дутуу хийсэн эсвэл төлбөрөө төлөөгүй, эсвэл банкаар шилжүүлэх сонголт хийсэн ч төлбөрөө дутуу шилжүүлсэн эсвэл, бүрэн шилжүүлсэн боловч гүйлгээний утга дээр “домайн нэр эсвэл тухайн үйлчилгээний нэр, шилжүүлэгчийн утасны дугаар”-аа бичээгүй тохиолдолд бүртгэлийг баталгаажуулалт амжилтгүй болох ба энэ тохиолдолд гарч болох эрсдэл (сонгосон домэйн нэр бүртгэгдэхгүй эсвэл сунгагдахгүй байх, үйлчилгээ цуцлагдах г.м) -г бүртгэгч хариуцахгүй бүртгүүлэгч 100% хариуцана гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хэрвээ дээрх шалтгаанаар бүртгүүлэгчийн үйлчилгээ сунгагдахгүй, хаагдсан, устгагдсан тохиолдолд уг домэйн нэр дээрх холбоотой үйлчилгээнүүдийн контент агуулга, дуу дүрс, текстэн мэдээлэл болон санхүүгийн хариуцлагыг бүртгэгч тал огт хариуцахгүй болохыг хүлээн зөвшөөрнө.

3. Cунгалт

Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө Датакомын журамд нийцүүлэн домэйн нэрийн хугацааг сунгах үүрэгтэй.

Үйлчилгээний хугацаа дуусахаас тодорхой давтамжтайгаар автоматаар системээс сануулга имэйл болон үйлчилгээний нэхэмжлэл бүртгүүлэгчийн бүртгэлтэй имэйл хаягаар очих бөгөөд имэйлийг хүлээн авсан ч үйлчилгээгээ сунгаагүй тохиолдолд хэрэглэгчийг сайн дураараа үйлчилгээний гэрээгээ цуцлах саналтай байна гэж шууд ойлгоно.

Үйлчилгээний хугацааг сануулах имэйл нь бүртгэгчийн албан ёсны сануулах суваг гэж ойлгоно. Үүнээс өөрөөр утасаар болон утасны текст богино захидал (SMS) хэлбэрээр болон аливаа 3-дагч этгээдээр дамжуулан сануулга илгээгдэхгүй болно. Гэвч бүртгэгчийн зүгээс бүртгүүлэгч руу утсаар мэдэгдэж сануулж болох бөгөөд энэ нь бүртгэгчийг заавал утасдаж мэдэгдэх үүрэгтэй гэсэн үг биш болно.

Бүртгүүлэгч нь үйлчилгээг сунгах тухай албан мэдэгдэл авснаас хойш мэдэгдсэн хугацаа дуусахаас 24 цагийн өмнө төлбөрөө бүрэн төлж, бүртгэгчид мэдэгдэж баталгаажуулаагүй тохиолдолд үйлчилгээ цуцлагдах, устгалд орж өөр бусад 3-дагч этгээдэд эзэмших эрх нь шилжих зэрэг асуудалд бүртгэгч хариуцлага хүлээхгүй.

4. Бүртгүүлэгчийн мэдээлэл.

Бүртгүүлэгч нь (i) гэрээний хугацаанд Датакомын журамд нийцүүлэн .MN домэйн нэр(с)д холбогдох үнэн зөв, одоогийн, бүрэн гүйцэд, бодит, найдвартай мэдээллээр хангах, (ii) Датакомын журамд зөвшөөрсний дагуу мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд, бодит, найдвартай мэдээллийг мэдээлэх, шинэчлэн сэргээх, зөрчилгүй үргэлжлүүлэх үүрэгтэй. Датаком нь дараах тохиолдолд бүртгэлийн мэдээлэлд нэмэлт тодруулга гаргуулах болон бүртгүүлэгчийн .MN нэр(с)ийн бүртгэлийг цуцлах эрхтэй. Үүнд: (i) Датакомд өгсөн бүртгүүлэгчийн мэдээлэл нь худал, бүрэн бус, алдаатай, эргэлзээтэй, (ii) бүртгүүлэгч нь өөрийн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд, бодитоор мэдээлээгүй, нэмэлт өөрчлөлтийг сэргээж шинэчлэх үүргээ эс биелүүлсэн болон энэхүү гэрээний 4 дэх хэсэгт заасан бүрдүүлэх материалын заалтыг тус тус зөрчсөн бол Датаком нь бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр, бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүйгээр энэхүү гэрээг нэн даруй дуусгавар болгоно.

(i) ICANN -аас тогтоосон журам, стандартын дагуу Датаком болон итгэмжлэгдсэн бүртгэгч нь бүртгүүлэгчийн болон гуравдагч этгээдийн “WHOIS” мэдээллийн сан дахь бүхий л мэдээллийг олон нийтэд ил харуулна.

(ii) Бүртгүүлэгч нь Датаком, итгэмжлэгдсэн бүртгэгч болон ресэллэрийг дараах мэдээллээр хангах үүрэгтэй:

  • Бүртгүүлэгч этгээдийн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн овог, эцэг (эх)ийн нэр, өөрийн нэр;
  • Бүртгүүлэгч нь МУ-ын байгууллага, төрийн бус байгууллага, хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаат компани (хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагат компани) эсвэл МУ-ын хуулийн дагуу зохион байгуулагдсан хуулийн этгээдийн албан ёсны нэр (хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд домэйн нэрийн хүсэлт гаргана);
  • Бүртгүүлэгчийн Регистерийн дугаар/ эсвэл хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн дугаар
  • Бүртгүүлэгчийн албан ёсны шуудангийн хаяг;
  • Бүртгүүлэгчийн албан ёсны имэйл хаяг;
  • Бүртгүүлэгчийн албан ёсны утас (улсын болон орон нутаг, бүсийн кодыг оруулна)

Хангаж буй үнэн зөв, бүрэн гүйцэд, бодитой холбогдох мэдээлэл нь .MN домэйн нэр(с)ийн бүртгэлийн үндсэн нөхцөл байна. Бүртгэлийн хугацаанд бүртгүүлэгч нь мэдээллээр хангасан болон цаашид өөрчлөн шинэчлэн хангах мэдээлэл нь худал, бүрэн бус, бодит бус, далд утга санаатай болох нь тогтоогдвол Датаком бүртгүүлэгчид мэдэгдэлгүй .MN домэйн нэр(с)ийн бүртгэлийг түдгэлзүүлэх, цуцлах ба энэ нөхцөлд бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй.

(iii) Бүртгүүлэгч нь бүртгэгдсэн .MN домэйн нэр(с)ийн бүртгэлийг байнга хянаж, бүртгэлийн мэдээллийн өөрчлөлтийг тухай бүр нь өөрчлөх, мэдээлэх үүрэгтэй.

5. Төлөөлөгч

Хэрэв төлөөлөгч (Үүнд интернэт үйлчилгээгээр хангагч, вэб дизайн, вэб хийх болон вэб хостоор хангагч, вэбийг хөгжүүлэн хөтлөх үйлчилгээ үзүүлж этгээд, вэб мастер, домэйн нэрийг жижиглэн худалдаалагч болон энэхүү үйлчилгээг санал болгож буй этгээд гэх мэт этгээд хамаарна) нь бүртгүүлэгчийг төлөөлж энэхүү гэрээнд оролцож байгаа бол бүртгүүлэгч нь энэхүү гэрээний (энэхүү гэрээнд Датакомын журам нь хамаарна) хүрээнд .MN домэйн нэр(с)ийн ашиглалт болон бүртгүүлэгчийн эрх үүргийг ойлгож, уншиж танилцан зөвшөөрсөн байна. Бүртгүүлэгч нь цаашид бүхий л мэдээллийг төлөөлөгчөөр баталгаажуулах үүрэгтэй. Төлөөлөгч нь бүртгэлийн үйл ажиллагаа болон бүртгүүлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийг эс биелүүлсэн, дутуу хангасан, алдагдуулсан бол Датаком нь бүртгүүлэгчид мэдэгдэлгүй, бүртгэлийн төлбөрийг буцаан олголгүйгээр .MN домэйн нэр(с)ийн бүртгэлийг түдгэлзүүлэх, цуцлах болон зогсоох эрхтэй. Бүртгүүлэгч нь олгогдсон үүргийн дагуу энэхүү гэрээнд (энэхүү гэрээнд Датакомын журам нь хамаарна) заасан бүртгүүлэгчтэй холбогдох нөхцөл, заалтын хүрээнд шууд бүрнээр нь бүртгэгчид мэдээлнэ.

6. Гэрээний хэмжээ хязгаар

Бүртгэгч нь бүртгүүлэгчийн гаргасан .MN домэйн нэр(с)ийн хүсэлтийг .MN үйлчилгээний нөхцлийн хүрээнд зөвшөөрснөөр бүртгэлийн хураамжыг бүрэн төлж, тухайн домэйн нэрийг эзэмшинэ. Бүртгүүлэгч нь .MN домэйн нэр(с)ийг бүртгүүлэх, ашиглалтын явцад хууль бус үйл ажиллагаа, Датакомын журмыг зөрчих, гэрээгээр хориглосон нөхцлөөр ашиглах, үйлчилгээ үзүүлэх, хэрэглэхийг тус тус хориглоно. Бүртгүүлэгч нь гэрээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд Датаком нь энэхүү гэрээг нэн даруй цуцлах ба бүртгэлийн хураамжийг буцааж олгохгүй.

7. Бүртгүүлэгчийн мэдэгдэл болон баталгаа

Бүртгүүлэгч нь мэдэгдэж, баталгаа гаргах нь:

(i) Бүртгүүлэгч нь бүртгэлээр олгосон нөхцлөөр .MN домэйн нэр(с)ийг ашиглах эрхтэй болж байгаа ба .MN домэйн нэр(с)ийг ашиглахдаа энэхүү гэрээ (Датакомын журам нь энэхүү гэрээнд хамаарна) болон бусад зөвшөөрөгдсөн журам, бодлого, барааны тэмдэг болон оюуны өмчид хамаарах болон бусад хууль тогтоомжийн нөхцөл, зүйл заалтын хүрээнд хэрэгжиж байгааг тухай бүр нь хянаж байна.

(ii) Бүртгүүлэгч нь .MN домэйн нэр(с)ийг бүртгүүлэх болон үйл ажиллагаа нь аливаа этгээдийн оюуны өмчийн болон бусад хууль ёсны эрхийг шууд ба шууд бусаар зөрчихгүй байх талаар бүрэн дүүрэн мэдлэг, ойлголтыг авсан байна.

(iii) Бүртгүүлэгч нь .MN домэйн нэр(с)ийг Датаком болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчилгүйгээр Монгол улсын хууль, Олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон зөвшөөрөгдсөн улсын хуулийн дагуу ашиглаж, шударга хэрэглэнэ.

(iv) Бүртгүүлэгчийн Датакомд өгч буй мэдээлэл нь үнэн зөв, бодит байх ба тухайн мэдээлэл нь өөрчлөгдөх, солигдох тохиолдолд Датакомд мэдэгдэн шинэчлүүлнэ.

(v) Бүртгүүлэгч нь а/ МУ-н иргэн (18 нас хүрсэн байна) эсхүл б/ МУ-ын хуулийн этгээд байна (үүнд хязгаарлагдмал хариуцлагатай компани, нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллага, хувьцаат компани г.м)

(vi) Бүртгүүлэгч нь бусдын бүртгүүлсэн .MN домэйн нэр(с)ийн үгийг ашигласан, эсвэл бусад үгтэй холбон хэрэглэснээс гарах аливаа бодит буюу гарч болох маргаан, эрсдлийн талаар Датакомд нэн даруй мэдэгдэнэ.

(vii) Бүртгүүлэгч нь .MN домэйн нэр(с)ийг шууд болон шууд бусаар ашиглаж болохгүй тохиолдол:

  • a) .MN домэйн нэр(с)ийг бусад вэб сайт болон бизнес худалдааг саатуулах, саад болох зорилгоор;
  • b) Барааны тэмдэгт, брэндийн нэр болон бусдад танигдаж алдаршсан хувь хүн, хуулийн этгээдийн нэр хүндийг санаатайгаар .MN домэйн нэр(с)ээр бүртгүүлэх
  • c) Бүртгүүлэгч нь домэйн нэрээ эзэмших явцад ямар нэг бэрхшээл, хүндрэлийг арилгахад түүний эрх хэмжээ нь бүртгэлийн гэрээгээр олгогдсон эрх хэмжээгээр хязгаарлагдаж байгаа ба тухайн үйлдэл, эс үйлдэл хийх бичгэн зөвшөөрлийг Датаком олгоогүй болон ашиг сонирхол, аюулгүйн баталгаа гаргаагүй тохиолдолд

(viii) Бүртгүүлэгч нь Датакомын журмын шаардлагыг хангаж, .MN домэйн нэр(с)ийн ашиглалт, бүртгэлийг түүний нөхцөл, шаардлагад нийцүүлнэ.

(ix) Бүртгүүлэгч холбогдох мэдээллийг энэхүү гэрээний 4 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу гэрээний 4 дэх хэсэгт заасан бүртгэлийн мэдээлээр хангана.

(x) Бүртгүүлэгч нь бүртгэл дэх урьд өмнө бүртгэгдсэн домэйн нэртэй адил төстэй үг, утга агуулга, илэрхийлэлтэй дараах хүсэлтийг гаргахгүй:

  • (a) бусад этгээдэд холбогдох домэйн нэртэй адил төстэй хүсэлтийг бүртгүүлэгч нь өөртөө найдаж гаргасан
  • (b) урьд өмнө бүртгэгч адил төстэй домэйн нэрийг бүртгэхээс татгалзаж байсан

(xi) .MN домэйн нэр(с)тэй вэб сайтдаа аливаа вэб сайт, URL (Uniform Resource Locatorын агуулга, материал болон вэб сайтад холбож, материалыг нь ашиглахдаа Датакомын журам, Интернэтийн нийтлэг стандартуудад нийцүүлж, ашиглана. Түүнчлэн зүй зохисгүй зүйл, садар самууныг сурталчлах зэрэг хууль бус, хориотой агуулга бүхий .MN домэйн нэр(с) бүхий вэб сайтаас шууд холболт үүсгэхийг хориглоно.

(xii) .MN домэйн нэр(с)ээс аливаа вэб сайт, “URL” –д нэвтэрч ашиглахдаа

Датакомын, журамд нийцүүлсэн байна. Энэхүү ашиглалт, журамд спам хамаарахгүй.

8. Датакомын мэдэгдэл болон баталгаа

Датаком нь мэдэгдэж, баталгаа гаргах нь:

(i) Датаком нь .MN тэргүүлэх түвшний домэйн нэр(с)ийг хөтлөн явуулах;

(ii) Датаком нь энэхүү гэрээнд оролцох бүрэн эрхтэй ба дор дурдсан нөхцөл заалтыг биелүүлнэ;

(iii) Датаком нь бүртгүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч энэхүү гэрээ (үүнд Датакомын журам хамаарна)-д заасан шалгуурын дагуу харгалзаж, хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах гэсэн ажиллагааг хэрэгжүүлнэ.

Датаком нь энэхүү гэрээний үүрэг, баталгааг зөрчих нь энэхүү гэрээний үүргийн зөрчил болно. Датаком нь зөрчил гаргасан тохиолдолд бүртгүүлэгч нь энэхүү гэрээг дуусгавар болгохоор Датакомд хүсэлт гаргах ба ДАТАКОМ НЬ АРИЛЖААНЫ ЗОРИЛГО БҮХИЙ, ЭСВЭЛ ЯМАРВАА ТУХАЙЛСАН ЗОРИЛГОД НИЙЦСЭН, ЭСВЭЛ ХУУЛИЙН ЭСРЭГ АЛИВАА ДАЛД БУЮУ ШУУД БАТАЛГААГ ОРОЛЦУУЛААД (ГЭХДЭЭ ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ) ШУУД БОЛОН ШУУД БУС АЛИВАА ТӨРЛИЙН ӨӨР БУСАД БҮХИЙ Л БАТАЛГААГ ӨӨРИЙН БОЛОЛЦООНЫ ХЭМЖЭЭГЭЭР ГАРГАХГҮЙ ГЭДГЭЭ МЭДЭГДЭЖ БАЙНА. ДАТАКОМ НЬ ӨӨРӨӨ БОЛОН ӨӨРИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН БҮРТГЭГЧЭЭР ДАМЖУУЛАН БҮРТГҮҮЛЭГЧИД ӨГСӨН ЭНЭХҮҮ ГЭРЭЭНД ДУРДАГДААГҮЙ МЭДЭЭЛЭЛД БАТАЛГАА ГАРГАХГҮЙ БА УГ МЭДЭЭЛЭЛ НЬ АЛИВАА ШУУД БОЛОН ШУУД БУС БАТАЛГАА ҮҮСГЭХГҮЙ. ДАТАКОМ НЬ “АЛЬ БОЛОХ” БОЛОН “БОЛОМЖТОЙ БОЛ” ЗАРЧМЫН ҮНДСЭН ДЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БӨГӨӨД ДОМЭЙН НЭРИЙГ ХЭН ТҮРҮҮЛЖ ТӨЛНӨ, ТЭР ХҮН ТҮРҮҮЛЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ГЭСЭН ЗАРЧИМД ТУЛГУУРЛАН БҮРТГЭХИЙГ БҮРТГҮҮЛЭГЧ ЗӨВШӨӨРНӨ. БҮРТГҮҮЛЭГЧ НЬ ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ, ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГҮҮЛЭН АШИГЛАЖ БАЙГАА НЬ УГ ДОМЭЙН НЭРИЙГ ЭЗЭМШИХ БАТАЛГАА БИШ БӨГӨӨД ДОМЭЙН ЭЗЭМШИГЧИЙН ЭРХГҮЙ ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ. Бүртгэлийн системийн алдаа, техник технологийн доголдлоос шалтгаалан домэйн нэрийн бүртгэл алдагдсан, алдаатай бүртгэгдсэний улмаас домэйн нэрийг давхардуулан олгосон бол хоёрдогч этгээдийн эрх авсан домэйн нэр хүчингүй болох ба Датаком нь энэхүү гэрээний 12 дахь заалтын хүрээнд хариуцлага хүлээнэ.

9. Гэрээний үүргийн зөрчил

Бүртгүүлэгч энэхүү гэрээний аливаа зүйл заалтыг эс биелүүлбэл гэрээний үүргийн зөрчил гэж үзнэ. Энэ тохиолдолд Датаком нь нь зөрчлийг тайлбарласан имэйлээр эсвэл шуудангаар мэдэгдэл өгч, арга хэмжээ авна. Бүртгүүлэгч нь мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд хуанлын 5 хоногийн дотор алдаагаа засах, зөрчлийг арилгах эсхүл Датакомын журмыг зөрчөөгүй болохыг батлан тайлбарлана. Бүртгүүлэгч нь зөрчлийг арилгаж засаагүй болон Датакомын шаардлагыг үндэслэлгүйгээр няцаасан бол Датаком нь бүртгүүлэгчийн бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүйгээр түүнчлэн урьдчилан мэдэгдэлгүйгээр бүртгүүлэгчийн бүртгэл болон .MN домэйн нэр(с)ийн ашиглалтын зөвшөөрлийг цуцалж болох бөгөөд өөрийн эрхийг хамгаалах болон бусад бүхий л эрх зүйн хамгаалалтын арга хэмжээг авна. Датаком нь бүртгүүлэгчийн зөрчлийн хариу арга хэмжээ аваагүй байхад бүртгүүлэгч нь энэхүү гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй. Зөрчил нь Датакомын сүлжээ, зөвшөөрөгдсөн хууль, журам, зохицуулалтыг зөрчиж байгаа болон нийтийн ашиг сонирхолд шууд хор аюул хүргэж байгаа тохиолдолд Датаком болон итгэмжлэгдсэн бүртгэгчийн санаачлагаар бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй үйлчилгээг өөрчилж, түдгэлзүүлж, цуцалж болох ба энэхүү өөрчлөлт, цуцлалт, түдгэлзүүлэлтийн үндэслэлийг Бүртгүүлэгчид мэдэгдэнэ. (Энэхүү зүйлд заасны дагуу Датаком болон итгэмжлэгдсэн бүртгэгчдийн хийх үйлдэлтэй холбогдуулан тэдний хариуцлагын хязгаарлалтын талаар 12 дугаар зүйлд тодотгосон).

10. Датаком ХХК ийн эрх

Бүртгүүлэгчийн бүртгүүлсэн домэйн нэрийг бүртгэгч нь ажлын 3 хоногт багтаан шалгаж сэжигтэй луйврын гүйлгээ хийгдсэн эсэх, Монгол улсын одоо мөрдөгдөж буй хууль дүрэм зөрчсөн эсэхийг шалгаж хянах бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүртгэлийн журмын заалтуудыг зөрчсөн нь, хуурамч сэжигтэй луйврын гүйлгээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд, Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж зөрчсөн бол бүртгүүлэгчийн бүртгэлийг түдгэлзүүлэх, шууд цуцлах бүрэн эрхтэй. Бүртгэлийг цуцлаж байгаа талаар бүртрүүлэгчид мэдэгдэхийн хамт бүртгэлийн төлбөрийг бүргүүлэгчид буцаан шилжүүлнэ.

11. Бүртгүүлэгчид хамаарах маргаан

Бүртгүүлэгч нь тухайн илэрхийлэл бүхий үг, хэллэгийг .MN домэйн нэр(c)ээр ашиглах эрхтэйгээ өөрөө батлах ба энэ талаар маргаан, хариуцлагыг бүрэн хариуцана. Датаком нь тухайн үг, хэллэг бүхий .MN домэйн нэр(с)ийг ашиглах эрхтэй эсэх мөн домэйн бүртгүүлэх, ашиглах хүсэлтийг хянан шалгаж баталгаажуулахгүй. Бүртгүүлэгч нь .MN домэйн нэр(с)ийг бүртгүүлэх, ашиглахдаа аливаа этгээдийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хориотой материалыг үзүүлсэн, холбогдох вэб сайттай холболт хийсэн тохиолдолд Датаком болон бүртгүүлэгч нь Датакомын маргаан шийдвэрлэх журам, этгээдийгг хүлээн зөвшөөрч түүний хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлүүлнэ. Бүртгүүлэгч нь .MN домэйн нэр(с)ийн хүсэлт гаргахдаа бусдын барааны тэмдэгтэд хамаарах үг болон адил илэрхийлэлтэй үг, хэллэгийг оруулахгүй байх үүрэгтэй ба бусдын барааны тэмдгийн эрхийг хүндэтгэж хайлт хийнэ. Бүртгүүлэгч нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн .MN домэйн нэр(с)ийг сонгож, ашиглахгүй байх үүрэгтэй.

12. Нөхөн төлбөр

Бүртгүүлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, эс биелүүлснээс гуравдагч этгээд, Датаком болон түүний бүртгэлийн оператор, итгэмжлэгдсэн бүртгэгч болон тэдгээрийн албан тушаалтан, гишүүд, хувь нийлүүлэгчид, өмчлөгчид, менежер, ажиллагсад, төлөөлөгч, ажил гүйцэтгэгчид, нэгдмэл сонирхолтой этгээдүүд, хуульч болон өмгөөлөгчид (хамтад нь Датакомтой харилцан хамаарал бүхий этгээд гэх) нарт үүссэн бүх гарз хохирол, хариуцлага, нэхэмжлэл, шаардлага, хохирол, зардал, өртөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн тогтоол, шийдвэр, захирамж, шийдвэр гүйцэтгэл, барьцааны эрх, хуульчийн болон өмгөөлөгчийн хөлс (нөхөн төлбөр хүлээн авагч талын бүрэн үзэмжээр хуульч болон өмгөөлөгчийг хөлсөлнө) болон зардал (эрх зүйн ач холбогдолгүй нэхэмжлэлүүдийг оролцуулаад) болон эдгээртэй холбоотой хариуцлага, зардал зэргийг бүрэн нөхөн төлж хохиролгүй болгоно, Датаком ба түүнд хамаарах этгээдүүд, гуравдагч этгээдүүдэд дээрхтэй холбогдон гарсан зардал, хохирлыг бүртгүүлэгч нь бүрэн төлж, хохиролгүй болгоно. Хэрэв гуравдагч этгээд, нөхөн төлбөр авагч гомдол, нэхэмжлэл гаргасан бол нөхөн төлбөр авагч нь бүртгүүлэгчээр хохирол, зардал нөхөн төлөх баталгааг бичгээр хийлгэж болно. Бүртгүүлэгч нь нөхөн төлбөр авагч болох Датакомд болон гуравдагч этгээдэд нөхөн төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол Датаком нь шүүх болон хуульд заасан дарааллаас өмнө .MN домэйн нэр(с)ийн үйлчилгээг цуцалж, түдгэлзүүлж эсхүл домэйн нэрийг эзэмшигчийг өөрчилж болно.

13. Гэрээний хариуцлагын хязгаарлалт

Бүртгүүлэгч нь .MN домэйн нэр(с)ийн хугацаа түүний сунгалтыг хийж бүртгэлийг баталгаажуулна. Талууд шууд ба шууд бус тохиолдол, онцгой үр дагавар, үйл явдал, аюул, гамшиг, системийн алдаа, ашиг орлогын алдагдлын улмаас .MN домэйн нэр(с)ийг ашиглаж чадаагүй болон домэйнд хамаарах бусад үйл ажиллагаа, үйлчилгээнд доголдол гарсан бол Датаком болон Датакомд хамаарах этгээд нь хариуцлага хүлээхгүй. Бүртгүүлэгч нь домэйн нэртэй холбогдох үйлчилгээ, мэдээллийн сан, үйлчилгээний серверүүдэд хандах эрх, нууц үгээ хадгалах, өөрчлөх, сүлжээгээр дамжуулах мэдээллээ нууцлах, компьютерийн вирус, бусад гадны халдлагаас хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй ба үүнтэй холбоотой асуудлыг Датаком болон Датакомд хамаарах этгээд хариуцахгүй.

Датаком болон түүнд хамаарах этгээд хохирол учирч болзошгүй талаар мэдэгдэж, урьчилан сэргийлэх талаар анхааруулж байсныг бүртгүүлэгч үл хайхарснаас тухайн Датаком болон түүнд хамаарах этгээдийн .MN домэйн нэр(с)тэй холбоотой аливаа үйлдэл, эс үйлдэл нь энэхүү гэрээний 9 дүгээр зүйлд заасан зөрчилд тооцогдож, үүнийг Датакомын маргаан шийдвэрлэх алба, эсхүл шүүхээс буруу гэж тооцсон тохиолдолд үүнээс гарах хариуцлагыг Датаком, түүнтэй хамаарал бүхий этгээд нь хариуцахгүй болохыг бүртгүүлэгч бүрэн зөвшөөрч байна. Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд бүртгүүлэгчийн Датакомд төлсөн дүнд дүйцүүлэн өөр төрлийн үйлчилгээ үзүүлэх, эсхүл бүртгэлийн болон сунгалтын төлбөр (тухайн нөхцөл байдал нь гэрээний сунгалтын үед бий болсон бол)-ийг буцаан олгох бөгөөд энэ нь энэхүү гэрээнээс үүдэн гарч болох шууд хохирлыг арилгах цорын ганц арга мөн болохыг бүртгүүлэгч хүлээн зөвшөөрч байна.

Домэйн нэрийн системийн алдаа, үйлчилгээ болон системийн, үндсэн сервэрийн алдаа, халдлага, интернэт протокол хаягийн алдаа, хандалтын удаашрал, тасалдал, мэдээлэл хүргэгдэхгүй байх, хүргэлт алдагдах, нууц үг, кодын хууль бус ашиглалт зэрэг бүхий л халдлага, эс үйлдлээс хамгаалах үүрэг, хариуцлагыг бүртгүүлэгч хариуцна. Мөн энэхүү гэрээний дагуу хангагдаж буй үйлчилгээ, аливаа мэдээлэл алдагдах, вэб сайтын хөгжүүлэлтудаашрах, тасалдах .MN дээд түвшний домэйн нэр(с)ийн дахин дамжуулалт, эдгээрийн аюулгүй байдал, халдлага, зөрчилтэй холбогдсон хохирол, зардлыг бүртгүүлэгч нь бүрэн хүлээж хариуцах ба үүнтэй холбогдсон хариуцлагыг Датаком болон түүнд хамаарах этгээд хариуцахгүй. Датаком болон түүнд хамаарах этгээд нь энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйээс шууд гэм хор учирсан тохиолдолд .MN домэйн нэр(с)ийн үйлчилгээний хугацааг нөхөн гүйцэтгэх, бүртгэлийн төлбөрийг буцаан олгох болон бүртгэлийн сунгалтын төлбөр (зөрчил нь сунгалтын хугацаанд гарсан бол)-ийг буцаан олгож хохирлыг барагдуулна. Энэхүү гэрээтэй холбогдсон бүртгэгчийн аливаа үйлдлээс үүдэн гарсан хохирлыг арилгах үйлдэл нь бүртгүүлэгчээс Датаком болон түүнд хамаарах этгээдэд төлсөн мөнгөн дүнгээр хязгаарлагдана.

14. Мэдэгдэл

Датаком нь мэдэгдлийг цахим support@datacom.mn имэйл хаягаар болон баталгаат болон буухиа шуудангаар, дур дурдсан хаягаар хүлээн авна.

Датаком ХХК Үйлчилгээний төв

Хан уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж Галакси Тауэр, 4005 тоот

Утас: 327309, 329688

Бүртгэлтэй буюу баталгаат шуудангаар мэдэгдлийг илгээснээр түүнийг хүлээн авсанд тооцно. Хэрэв Датаком болон түүнд хамаарах этгээдийн зөвшөөрвөл и-мэйл болон факсаар илгээсэн мэдэгдлийг хүлээн авсанд тооцно.

15. Мэдээлэл, мэдээллийн сангийн өмчлөл

Датаком болон Датакомын төлөөлөгч нь бүртгүүлэгчийн мэдээ, мэдээлэл болон .MN домэйн нэр(с)ийн мэдээллийн сан буюу а) домэйн нэр(с) анх үүссэн огноо б) домэйн нэрийн бүртгэл дуусах хугацаа, с) бүртгүүлэгчийн нэр, шуудангийн хаяг, цахим шуудангийн хаяг, холбоо барих утас, факсын дугаар, д) бүртгэгдсэн домэйн нэр(с)д хамаарах тайлбар, бусад мэдээллийг “WHOIS” болон адилтгах харагдах мэдээллийн санд аливаа хязгаарлалттгүй үзүүлэх, түүнчлэн домэйн нэр(с)ийн мэдээллийн сан, үүнтэй холбогдсон үүсмэл мэдээллийг санг Датаком өмчлөхийг бүртгүүлэгч нь зөвшөөрнө. Датаком болон Датакомын төлөөлөгч нь бүртгүүлэгчийн мэдээллийн сангаас бусад тусгай мэдээллийг ашиглахгүй.

16. Тусгаарлалт

Хэрэв энэхүү гэрээний аль нэг нөхцөл нь хууль зүйн хувьд хүчин чадалгүй, шаардах эрх хангагдахгүй, хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол тодорхой гэм хор учиртал энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр үргэлжилнэ. Датаком нь холбогдох засвар, боломжит агуулга бүхий нөхцлийг тусгаж болох бөгөөд, бүртгүүлэгч нь энэхүү гэрээ, гэрээний нэмэлт нөхцлийг дагаж мөрдөнө.

17. Татгалзах эрхгүй

Гуравдагч этгээдийн улмаас талууд энэхүү гэрээг зөрчсөн, гэрээний үүргийг эс биелүүлсэн бол талууд тухай бүр зөрчил, дутагдлыг арилгаж, үүргийг хэвийн үргэлжлүүлэх ба гуравдагч этгээдийн улмаас гэрээнээс татгалзах нь гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

18. Бүрэлдэхүүн

Энэхүү гэрээ нь бүртгүүлэгч болон Датаком хоорондынх байх ба гэрээ болон гэрээнд хамааралтай Датакомын журмуудаас бүрдэнэ. Датаком болон бүртгүүлэгч нь

.MN домэйн нэр(с)д хамаарах гэрээг бичгээр, амаар, цахим хэлбэрээр хийж болох ба эдгээр хэлцлийн хэлбэрүүд нь гэрээг нэгэн адил орлоно. Хэрэв бүртгүүлэгч, итгэмжлэгдсэн бүртгэгчтэй нэмэлт гэрээ байгуулж, домэйн нэр(с)ийн үйлчилгээ, бүртгэх гэрээний нөхцөлөөс татгалзах, цуцласнаас Датакомд ямар нэг үүрэг хариуцлага үүсэхээргүй бол бүртгүүлэгч нь Датакомоос бичгэн зөвшөөрөл авалгүй тухайн нэмэлт гэрээг итгэмжлэгдсэн бүртгэгчтэй байгуулна. Хэрэв тухайн нэмэлт гэрээнд ямар нэг зөрчил, маргаан гарвал энэхүү гэрээг удирдлага болгон дагаж мөрдөнө.

19. Гэрээ

Энэхүү гэрээ нь бүртгүүлэгч болон Датаком хоорондын цаасан хэлбэрийн бичгэн эсхүл цахим хэлбэрийн бичгэн гэрээ хийгдэнэ. Энэхүү гэрээний хэвлэсэн цаасан эсхүл цахим хувилбар болон энэхүү гэрээнд хамаарах тэмдэглэл, мэдээлэл бүхий цахим хувилбар нь хууль зүйн хувьд адил хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө.

20. Зөвшөөрөл

Энэхүү гэрээний эрхийг одоогийн Бүртгүүлэгч, эрхийг хүлээн авагч буюу гуравдагч талууд харилцан тохирч шилжүүлэх ба талууд бүртгэгчид мэдэгдэнэ.

21. Үлдэх үүрэг, хариуцлага

Энэхүү гэрээний хугацаа дуусгавар болоход талууд энэхүү гэрээний 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 дахь хэсэгт заасан үүрэг дуусгавар болохыг зөвшөөрч байна. Энэхүү гэрээ нь Датаком гэрээг зөвшөөрсөн өдрөөс (.MN домэйн нэр(с)ийг бүртгэсэн өдрөөс) эхэлнэ.

Нууцлалын Бодлого

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү нууцлалын бодлого нь Датаком ХХК (цаашид Датаком гэх) хэрэглэгчийн систем (цаашид талбар гэх) хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулах, ашиглах, арчлах, хаах харилцааг зохицуулна. Энэ бодлого нь хэрэглэгчийн систем төдийгүй Датакомоос санал болгож буй бүх бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарна.

1. Хувийн мэдээлэл

Бид хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч талбарт хандах, бүртгүүлэх, нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Хэрэглэгчээс гол төлөв имэйл хаягийг нь асуудаг. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр бас талбарт зочилж болох юм. Хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас хэрэгтэй контент, үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно.

2. Хувийн бус мэдээлэл

Бид хэрэглэгчийг талбарт ажиллах үед хувийн бус мэдээлэл авч болно. Хувийн бус мэдээлэл гэдэгт ашиглаж буй вэб хөтөч, төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг техникийн мэдээлэл орно.

3. Вэб хөтчийн cookie

Бид талбарынхаа үйлчилгээг сайжруулахын тулд 'cookies' ашигладаг. Вэб хөтчүүд нь хэрэглэгчийн үйлдлийг товчоо болгох, зарим тохиолдолд тэдний талаар мэдээлэл цуглуулах зорилгоор cookies-ийг хатуу дискэнд хадгалдаг. Хэрэглэгч вэб хөтөчдөө cookies ашиглахаас татгалзах, эсвэл cookies-ийг цааш талбарт илгээх үед сануулга гарч ирэхээр тохируулж болно. Гэвч зарим тохиолдолд cookie хааснаас үүдэн талбарын зарим хэсэг ажиллахгүй болох нь бий.

4. Бид цуглуулсан мэдээллээ хэрхэн ашигладаг вэ?

Датаком хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, ашигладаг:

  • Үйлчилгээний чанарыг сайжруулах

Таны ирүүлсэн мэдээллийн дагуу бид үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, илүү бүтээлчээр ажиллах боломжтой болно.

  • Хувь хэрэглэгч бүрд тохирсон үйлчилгээ үзүүлэх

Хэрэглэгчид манай талбарын үйлчилгээ, эх сурвалжуудыг хэрхэн ашиглаж буйг ажиглаж мэдэхэд ач тустай.

  • Имэйл илгээх

Бид хэрэглэгчийн болон үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой мэдээлэл илгээхэд тэдний имэйл хаягийг ашигладаг. Түүнчлэн хэрэглэгчийн асуулт, хүсэлт, лавлагаанд хариу өгөхөд ашиглана. Хэрэглэгч манай имэйлийн жагсаалтад бүртгүүлбэл Датакомын мэдээлэл,нийтлэлүүдийг имэйлээр хүлээж авна. Хүссэн үедээ энэ жагсаалтаас хасуулж болно. Илгээж байгаа имэйл бүрийн төгсгөлд жагсаалтаас хасуулах холбоос бий.

5. Бид таны мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Манай талбарт хадгалагдсан таны хувийн мэдээлэл, хэрэглэгчийн нэр, нууц үг, гүйлгээний мэдээлэл, өгөгдөлд зөвшөөрөлгүй хандах, хувиргах, илчлэх, устгахаас хамгаалахын тулд бид өгөгдөл цуглуулах, хадгалах, боловсруулах болон аюулгүй байдлын зохих арга хэрэгслийг авч ашигладаг.

6. Хувийн мэдээллийг хуваалцах нь

Бид хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг бусдад дамжуулдаггүй. Зөвхөн нэгтгэсэн ерөнхий мэдээллийг хуваалцаж болно.

7. Гуравдагч этгээдийн вэбсайт

Хэрэглэгч манай талбарт хандаж байхдаа сурталчилгаа зэрэг бусад гуравдагч этгээдийн вэбсайтад хандах холбоос бүхий контентуудтай таарч болно. Бид эдгээр вэбсайтуудын агуулгыг удирдах боломжгүй бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. Тодруулахад, эдгээр вэбсайтуудын агуулга байнга өөрчлөгдөж байх талтай бөгөөд тус тусын ашиглалтын болон нууцлалын журмаар зохицуулагддаг.

8. Нууцлалын бодлогыг өөрчлөх

Датакомын зүгээс энэхүү нууцлалын бодлогод хэзээ ч өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт орсон тухай бүрт вэбсайтын хөлд огноог оруулж байх болно. Хэрэглэгч мэдээллээс хоцрохгүй байх үүднээс энэ хуудсыг тогтмол шалгаж байх нь зүйтэй. Ингэснээр та мэдээллийг тань бид хэрхэн хамгаалж байгаа талаар мэдээлэлтэй байх болно. Түүнчлэн шинэ мэдээллээс хоцрохгүй байх нь таны хүлээх үүргийн нэг хэсэг юм.

9. Нууцлалын бодлогыг зөвшөөрөх

Датакомын хэрэглэгчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрэв та хүлээн зөвшөөрөхгүй гэвэл талбарыг ашиглахгүй байх эрхтэй. Нөхцөл өөрчлөгдсөн огнооноос хойш хэрэглэгч талбарыг ашигласнаар нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.