Датаком ХХК нь 1994 оноос үйл ажиллагаа явуулж, Мэдээллийн Технологийн олон дэвшилтэт технологи, шинэ үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлсэн Монголын Интернэт Үйлчилгээний анхдагч компани юм. Бид албан байгууллага, ажил хэрэгч хүн бүрт Интернэтээр үйл ажиллагаагаа цогцоор явуулах, шинэ дэвшилтэт технологийг ашиглан виртуаль ертөнцөд бизнес үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжыг олгохын төлөө зорин ажиллаж байна. Датаком ХХК нь ICANN (International Corporation for Assigned Names and Numbers) олон улсын корпорацийн албан ёсны итгэмжлэлтэй .MN Домэйн нэрийн бүртгэгч байгууллага бөгөөд мөн Google компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг.
Бид албан байгууллага, ажил хэрэгч хүн бүрт Интернэтээр үйл ажиллагаагаа цогцоор явуулах, шинэ дэвшилтэт технологийг ашиглан виртуаль ертөнцөд бизнес үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжыг олгохын төлөө зорин ажиллаж байна.
Хүн бүрт технологийн шийдлийг хүргэнэ.
Эх хэлээрээ домэйн нэр бүртгүүлэн ашиглаарай.
ДэлгэрэнгүйИлүү мэргэжлийн, бизнес хаягаа үүсгэх боломжтой нэр@таныдомэйн.mn
ДэлгэрэнгүйАНУ-д байршилтай, тасралтгүй найдвартай ажиллагаатай вэб байршуулах үйлчилгээ.
ДэлгэрэнгүйБие даасан хүчин чадалтай, бүрэн хандалтын эрхтэй сервер ашилган хямд зардлаар вэбээ байршуулаарай.
ДэлгэрэнгүйВэб сервер болон хэрэглэгчийн хооронд дамжиж буй мэдээллийг тусгай кодчиллоор нууцлах боломж.
ДэлгэрэнгүйВэб сайтын код, өгөгдлийн мэдээллийн санг автоматаар нөөцөлж авах төгс шийдэл.
ДэлгэрэнгүйВэбсайтын халдлага болон сул талыг тогтмол хянах боломжийг олгоно.
ДэлгэрэнгүйДуртай газраасаа, дурын төхөөрөмжөө ашиглан баг хамт олонтойгоо хамтран ажиллахад тусална.
Дэлгэрэнгүй1994 онд Мэдээллийн харилцаа ББХК нэртэйгээр анх байгуулагдаж, Монголд анх удаа дотоодын сүлжээ болон Интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн.
Энэ өдрөөс Монголчууд Интернэтэд онлайнаар холбогдох гарцтай болж, Интернэт хэрэглэгчдийн тоо 500 гаруй болсон байв.
"PAN Asia Networking" Пан Азийн сүлжээний Олон улсын хурлыг Улаанбаатар хотноо Чингис хаан зочид буудалд зохион байгуулав. Азийн орнуудын 100 гаруй төлөөлөгчид хуралд оролцлоо.
Датакомын анхны охин компани болох Датанэт ХХК байгуулагдав. Энэ компани улс хоорондын болон орон нутгийн холбоо, Интернэт бусад төрлийн өгөгдлийн сүлжээний үр ашигтай, өндөр хурдын суваг түрээслэх, холболт хийх, сүлжээний нууцлал, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, байгууллага хоорондын виртуаль сүлжээ байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Mэйжикнэт буюу MagicNet гэсэн нэр нь Mongolian Acsess to Global Information and Communication гэсэн англи үгний товчилсон хэлбэр юм. Мэйжикнэт нь ХХК болон зохион байгуулагдсан.
Америкийн АТ&Т компанийн холбооны шугамаар АЙ-ПИ технологид суурилсан Олон улсын телефон ярианы НэтФон-NetPhone үйлчилгээг амжилттай нэвтрүүлэв.
2002 онд Нэткарт ХХК анхны элетрон төлбөр тооцооны НэтБилл үйлчилгээ, онлайн төлбөрийн Нэткарт дебит картыг үйлчилгээнд гаргалаа. Монголчууд Интернэт дэлгүүр, вэбэд суурилсан төрөл бүрийн үйлчилгээ эрхлэн, төлбөр тооцоогоо Интернэтээр шууд хүлээн авах анхны боломжийг олов.
"МэйжикНэт" болон "ДатаНэт" компаниуд нэгдэн Мэйжикнэт ХХК нэрээр бие даан үйл ажиллагаагаа явуулах болов.
Мэдээллийн Технологийн Yндэсний Парктай хамтран Интернэт хэрэглээг нэмэгдүүлэх, вэб хуудсыг нийтийн хүртээл болгох, вэбийн үйлчилгээ болон энэ чиглэлийн байгууллагуудын талаарх мэдээллийг үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй, нэг цэгээс хүргэх цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор WWW Express вэб салоныг нээн ажиллуулав. Энэ нь Монголын зах зээл дээр маш амжилттай ажиллаж, вэб сайт боловсруулах өртгийг хямдруулахад гол үүрэг гүйцэтгэсэн.
Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны eLibrary.MN электрон номын сангийн програм хангамж, вэб сайтыг боловсруулан, нээлтийг хийв.
Монгол Улсад Интернэт нэвтэрсний 10 жилийн ойн өдөр. Датаком компаниас санаачлан Мэдээлэл Технологийн Газар, ISPнүүдтэй хамтраад, төр захиргааны удирдлага, DNS администаторууд, инженер техникийн ажилтнууд, Интернэт хэрэглэгчдээ оролцуулсан Үндэсний семинарыг Чингис Зочид буудалд амжилттай зохион байгуулж, тэргүүний ажилтнуудаа тодрууллаа.
MN Домэйн нэрийн бүх Ресэллэрүүдийг домэйн нэр болон түүний дагалдах үйлчилгээ вэб байршуулах, и-мэйл, вэб болон и-мэйл форвардинг зэрэг үйлчилгээнүүдийг түгээх нэгтсэн удирдлагын панелаар хангаж, онлайнаар төлбөр тооцоо авах бололцоогоор бүрэн хангав.
АНУ-ын Мэдээлэл Харилцааны Яаманд 200 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Интернэт домэйн нэрийн удирдах байгууллага (ICANN)-ын үйл ажиллагааны талаар санал илгээж, байр сууриa илэрхийлэв. Линк
Канадын Интернэт судалгааны төв IDRCийн санхүүжилттэйгээр DREAM IT судалгааны төслийг 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ. www.dreamit.mn
Цааснаас цахим руу уриатай Онлайн сэтгүүлүүд гарч эхэллээ. Линк
Датакомчууд Монгол улсад Интернэт нэвтэрсний 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Төрийн шагналтнууд, Салбарын тэргүүний ажилтнууд, шилдэг залуусаа алдаршууллаа. Зураг
Монголын хамгийн олон хэрэглэгчтэй үнэгүй и-мэйлийн үйлчилгээ @mail.mn нь Google компанийн албан ёсны илүү найдвартай системд шилжив.
2012 оны зургаадугаар сард кирилл үсгээр интернэт хаяг ашиглах технологийг нэвтрүүлэх ажлын эхний шат амжилттай хийгдэж, ICANN-д манай IDN хаягийг .МОН нэрээр албан ёсоор бүртгэв.
Google Education боловсролын хөтөлбөр болон Gsuite бизнесийн багцыг түгээх борлуулах эрхийг авч, 2012 онд Google корпорацийн албан ёсны партнер боллоо.
Хэрэглэгчидтэйгээ хурдан шуурхай харилцаж SUPPORT үзүүлж байхын тулд Хэрэглэгчийн шинэ системийг Үйлчилгээний албандаа нэвтрүүллээ.
2014 оны 10 дугаар сарын 15-наас нээлттэй бүртгэл эхлэв. Монгол домэйн нэрийг нэвтрүүлэх талаар Оюуны өмчийн газар, Үндэсний Дата төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
2014 оноос хэрэглэгчдийн үйлчилгээний системийг нэвтрүүлж, ажлын 2 цагт багтаан хэрэглэгчийн асуудлыг шийддэг болж үйлчлүүлэгч, хэрэглэгчид танхимд ирэлгүйгээр бүх үйлчилгээг онлайнаар авдаг болов.
2016 оноос Бизнес 2.0 Академийг нээж, Learn.one.mn онлайн сургалтын талбарыг нэвтрүүлэн нийт хэрэглэгч байгууллага хувь хүмүүст танхимын болон онлайн сургалт хийх, техникийн шийдэл боловсруулан зөвлөх үйлчилгээг нэвтрүүлсэн.
2018 оны 2 сараас Ask.one.mn хэрэглэгчийн асуулт хариултыг талбарыг нэвтрүүлэв.
2018 оны 3 сараас Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд бичлэг хийж, судалгаа хийдэг боллоо
2018 оны 5-р сараас Датакомын хэрэглэгчийн панел шинэчлэгдэж datacom.mn сайтаар бүртгэл үүсгэн 100% онлайнаар үйлчилгээ авах боломжтой боллоо.
2019 оноос Хэрэглэгчид төлбөр төлсөн НӨАТ-н баримтаа онлайнаар авч, байгууллагын төлбөрийн систем автоматаар НӨАТ шивэх боломжтой болсон
2019 оны 5-р сараас Шинэ Wordpress хост, Multidomain хост танилцууллаа. Wordpress вэб байршуулах үйлчилгээ: Компанийн вэбсайт Wordpress платформ дээр хийгдсэн бол энэхүү хостингийн үйлчилгээг санал болгож байна. Multidomain вэб байршуулах үйлчилгээ: Бага зардлаар олон сайтыг нэг доор байршуулан бизнесийн зардлаа хэмнэх боломжтой SHARED MULTI DOMAIN HOSTING үйлчилгээг танилцуулж байна.
Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia төслийн хүрээнд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын цахим системийг 2020 онд хийж гүйцэтгэв.
2020 оны 4-р сард Бизнес эрхлэгчдэд цахим шуудан болон файл хадгалах функцийг агуулсан OFFICE MAIL хэмээх шинэ, иж бүрэн шийдлийг танилцууллаа.
Датаком компанийн хэрэглэгчийн систем Төрийн үйлчилгээний ДАН системтэй холбогдож, домэйн нэр эзэмшигчдийн болон нийт хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв мэдээллээр танин баталгаажуулдаг болсон.
2021 оны 3-р сараас Датаком ХХК нь Microsoft-ын албан ёсны гэрээт борлуулагч болж Microsoft office 365 үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ санал болголоо.
.RU ccTLD (ОХУ)-с зохион байгуулж буй #TLDCON олон улсын ccTLD домэйн нэр БҮРТГЭГЧ нарын хуралд Монголоос Датаком ХХК-ын CTO Ц.Анхзаяа "Verified WHOIS" сэдвээр илтгэл тавилаа
2021 оны 11 сард Сингапурт байрлах Шинэ дэвшилтэт VPS сервер БАГА ӨРТГӨӨР ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ СЕРВЕР ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ хэрэглэгчдэдээ танилцууллаа.
Хэрэглэгчдийн хүсэл сонирхол дээр үндэслэн гарааны бизнесүүдийн тренд домэйн нэр .IO албан ёсоор www.datacom.mn бүртгэлийн систем дээр 2022 оны 2-р сараас бүртгэх боломжтой боллоо.
Гадаад хэрэглэгчдэд зориулсан domain.mn-ийг 2022 оны 10 сард бүрэн шинэчиллээ.Бид үүн дээр үндсэн төлбөрийн систем болон хэрэглэгчийн UX-г өөрчилсөн. Шинэчлэлтүүд нь таны домэйн нэрийг хялбархан удирдахад шаардлагатай бүх функцийг багтаасан.
Датаком ХХК нь mnNOG-ийн (Mongolia Network Operators' Group) үйл ажиллагааг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд 2022 онд зохион байгуулагдах mnNOG 4 арга хэмжээнд мөнгөн ивээн тэтгэгчээр оролцож байна.
Oman улсын Muscat хотод болсон APTLD82 (Asian Pacific Top Level Domain Registry Community Conference) хуралд Монголоос Датаком ХХК-ын систем инженер Б.Тулга "Rebranding our international channel" сэдвээр илтгэл тавилаа.
Датаком ХХК нь үйл ажиллагааны чиглэлээр Датаком Системс ХХК, Датаком Клауд ХХК, эМэН Режистри ХХК компани байгуулж өргөжлөө.
Дотоодод байрлах, Монголдоо хурдны хязгааргүй Single domain linux - Shared host үйлчилгээг 2023 оноос хэрэглэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо.