Бусад

Оффис чат ашиглах заавар.

2025.06.13

Оффис имэйлийн чат ашиглах заавар Хэрхэн холбоо барих хүн нэмэх вэ? Эхний удаа нэвтрэх үед таны холбоо барих жагсаалт хоосон байна. Та чатлах болон уулзалт хийхийг хүссэн хүмүүсээ гараар нэмэх шаардлагатай. - Чатын самбар дотор байрлах “Contact” дээр дарна. - “Contact” бичгийн хажууд байрлах гурван хэвтээ зураастай цэс дээр дарна. - Цэснээс “Start a new chat” гэдгийг сонгоно. Байгууллага дотор буюу домэйн дотроо хэрэглэгчдийн хувьд: И-мэйл хаягийг “email@otherdomain.com” хэлбэрээр Нэр эсвэл имэйл хаяг хайх талбарт зөв оруулаж чат эхлүүлэх боложтой.тэрний дараагаар Видео дуудлага хийж болно Жишээ: bat@otherdomain.com Видео дуудлага Шинээр нэвтэрсэн видео дуудлага нь байгууллага доторх үйл ажиллагааг хялбар болгох олон төрлийн боломжуудтай: - HD видео болон аудио: Өндөр нягтаршилтай, тод, чанартай харилцаа холбоо. - Уулзалтын үеийн чат: Уулзалтын чат дотор бичвэрээр харилцах боломжтой. - Бичлэг хийх: Уулзалтыг хожим дахин харах зориулалтаар бичиж хадгалах боломжтой. . Аюулгүй байдлын функцүүд: - гараар зөвшөөрөх: Оролцогчдыг шууд нэвтрүүлэхгүйгээр хүлээлгийн өрөөнд байлгаж, модератороор зөвшөөрөл авах боломжтой. - Модераторын эрх: Уулзалтыг илүү үр дүнтэй удирдуулахын тулд бусад оролцогчдод модераторын эрх олгох боломжтой.

Хэрхэн купон код ашиглах вэ ?

2022.01.17

Та домэйн нэр бүртгүүлэхийн тулд datacom.mn сайтад хандан хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ. Нэвтэрч орсноор, хэрэглэгчийн удирдлагын талбар дараах байдлаар харагдана. Эндээс домэйн нэр цэсний домэйн нэр бүртгүүлэх гэсэн холбоосыг дарна. Эхлээд бүртгүүлэх гэж сонгосон домэйн нэрээ хайлт хийх талбарт оруулан боломжтой байгаа эсэхийг шалгана. Үүний тулд Хайх талбарт домэйн нэрээ оруулаад хайх товчийг дарна. Таны хайсан домэйн нэр бүртгэх боломжтой байвал ийм байдлаар харагдана. Хэрэв бүртгүүлэх боломжгүй байвал та ахин өөр хэлбэрээр хайгаад үзээрэй. Домэйн нэрээ бүртгүүлэхийн өмнө, үг үсгийн алдаагаа хянаж, нэрийн сонголтоо баталгаажуулсан байх шаардлагатай. Захиалгаа эхлүүлэхийн тулд Сагсанд нэмэх товчийг дарна. Үүний дараа Төлөх товчийг дарна. Гарч ирэх цонхонд нэмэлт үйлчилгээнүүд харагдах бөгөөд Домэйн нэрний тохируулга хэсэг дэх dns удирдлага, имэйл форвард нэмэлтүүд автоматаар чагтлагдсан байна. Эдгээр нь үнэгүй авах боломжтой нэмэлт үйлчилгээнүүд юм. Харин id protection нэмэлт үйлчилгээ нь таны домэйн нэрний whois буюу эзэмшигчийн мэдээллийг бусдад харагдуулахгүй байх үйлчилгээ бөгөөд та энэ үйлчилгээг авах бол нэмэлт төлбөр төлөх болно. Үргэлжлүүлэх товчийг дарна. Үүний дараа захиалга хэсэг дахь ХЯМДРАЛЫН КОДОО ОРУУЛНА УУ хэсэгт купон кодыг оруулж код уншуулах товчыг дарна. Сүүлийн үйлдэл болох төлөх товчыг дарснаар үйлчилгээгээ авна.