Оффис имэйлийн чат ашиглах заавар
Хэрхэн холбоо барих хүн нэмэх вэ?
Эхний удаа нэвтрэх үед таны холбоо барих жагсаалт хоосон байна. Та чатлах болон уулзалт хийхийг хүссэн хүмүүсээ гараар нэмэх шаардлагатай.- Чатын самбар дотор байрлах “Contact” дээр дарна.
- “Contact” бичгийн хажууд байрлах гурван хэвтээ зураастай цэс дээр дарна.
- Цэснээс “Start a new chat” гэдгийг сонгоно.
Жишээ: bat@otherdomain.com
Видео дуудлага
Шинээр нэвтэрсэн видео дуудлага нь байгууллага доторх үйл ажиллагааг хялбар болгох олон төрлийн боломжуудтай:
- HD видео болон аудио: Өндөр нягтаршилтай, тод, чанартай харилцаа холбоо.
- Уулзалтын үеийн чат: Уулзалтын чат дотор бичвэрээр харилцах боломжтой.
- Бичлэг хийх: Уулзалтыг хожим дахин харах зориулалтаар бичиж хадгалах боломжтой. (хэрэв идэвхжсэн бол).
Аюулгүй байдлын функцүүд:
- гараар зөвшөөрөх: Оролцогчдыг шууд нэвтрүүлэхгүйгээр хүлээлгийн өрөөнд байлгаж, модератороор зөвшөөрөл авах боломжтой.
- Модераторын эрх: Уулзалтыг илүү үр дүнтэй удирдуулахын тулд бусад оролцогчдод модераторын эрх олгох боломжтой.