Registrer

Opret en konto hos os…
Та бүртгэл үүсгэхдээ иргэн бол иргэний үнэмлэх, байгууллага бол байгууллагын гэрчилгээний зургийг хавсаргаж баталгаажуулах шаардлагатай.

Registrer


Yderligere information


Kontosikkerhed


Adgangskodens styrke: Indtast en adgangskode
Tips til en god adgangskode
Brug både store og små bogstaver
Inkluder mindst et symbol (# $ ! % & osv...)
Brug ikke almindelige ord




Хэрэглэгчийн гэрээ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

1.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫН ЗҮЙЛ

1.1 Үйлчилгээний танхимаар үйлчлүүлж буй тохиолдолд цаасан хэлбэрээр үйлчилгээний гэрээ байгуулж түүнд энэхүү журмыг хэрэглэгч (үйлчлүүлэгч) заавал хүлээн зөвшөөрсөн байхаар тусгасан болно

1.2 Хэрвээ онлайн орчинд Датаком ХХК-ын үндсэн вэбсайт www.datacom.mn хандан бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт хийж байгаа нөхцөлд энэ журмын 9.2-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээтэй дүйцүүлэн адилтган тооцно.

Датаком ХХК -н бүтээгдэхүүн үйлчилгээнд дараах бүтээгдэхүүнүүд багтана:

  • 1.2.1 MN Домэйн нэр бүртгэлийн үйлчилгээ
  • 1.2.2 .мон цахим хаягийн бүртгэлийн үйлчилгээ
  • 1.2.3 Вэб байршуулах үйлчилгээ
  • 1.2.4 Бизнес имэйлийн үйлчилгээ
  • 1.2.5 Вэб дизайны үйлчилгээ
  • 1.2.6 SSL нууцлалын түлхүүрийн үйлчилгээ
  • 1.2.7 G Suite (Google байгууллагад зориулагдсан багц)-н үйлчилгээ
  • 1.2.8 Webcity -үнэгүй вэб дизайны үйлчилгээ

1.3 Энэхүү гэрээнд “хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээ” гэдэгт энэ гэрээний 1.2-д заагдсан бүтээгдэхүүн үйлчилгээнээс хэрэглэгчийн сонгож төлбөрөө төлж баталгаажуулсан, гэрээний хүчинтэй хугацаанд идэвхтэй ашиглагдаж буй нэг буюу хэд хэдэн үйлчилгээ(нүүд)-г нэгтгэн хамруулан ойлгоно.

1.4 Энэхүү гэрээгээр Датаком ХХК болон хэрэглэгч сонгосон 1.2-д дурьдсан үйлчилгээний (дангаар буюу хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэгтгэн ойлгоно) талуудын эрх үүрэг, үйлчилгээний нөхцөл, хугацаа, харилцааг зохицуулахад оршино.

2.БОРЛУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1 Датаком ХХК нь доорх эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:

  • 2.1.1 Энэ гэрээний 1.2-р зүйлд дурьдсан үйлчилгээнүүдээс хэрэглэгчийн сонгосон үйлчилгээг борлуулагчаас шалтгаалах болон техникийн доголдолгүй, найдвартай ажиллагаагаар хангаж үйлчлэх үүрэг хүлээнэ.
  • 2.1.2 Датаком ХХК нь хэрэглэгчдэд үйлчилгээний тусламж зөвлөгөө өгөх зорилгоор үйлчилгээтэй холбоотой гарсан асуудлыг инженер техникийн ажилтнууд support@datacom.mn имэйл хаягаар болон 7000-0505 харилцах утсаар ажлын өдрүүдэд цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.
  • 2.1.3 Датаком ХХК нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдал, нууцлалын хамгаалалтыг олон улсын аюулгүй байдлын стандартад тулгуурлан шийдвэрлэж, засаж сайжруулахын тулд үйлчилгээний хэвийн үйл ажиллагаагаар хангах үүрэг хүлээж ажиллана.
  • 2.1.4 Датаком ХХК -нь өөрийн 1.2-д дурьдсан бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт, сайжруулалт, үнэ тарифийн өөрчлөлт болон төлөвлөгдөөгүй техникийн шинэчлэлийг хэрэглэгчдэд урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр хийх эрхтэй.
  • 2.1.5 Датаком ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай хэрэглэгчийн бүртгэлтэй үндсэн имэйл хаягаар болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэж, заагдсан хугацаанаас эхлэн шинэ өөрчлөлт, үнэ тарифийг мөрдөж эхэлнэ.
  • 2.1.6 Датаком ХХК нь өөрийн хэрэглэгч болох хувь хүн, албан байгууллагын ажилтан, харилцагч хариуцсан мэргэжилтэнд нууцлал аюулгүй байдлын зөвлөмж өгөх болон хэрэглэгчийн журмын үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.
    • 2.1.6.1 Хэрвээ Датаком ХХК -с шалтгаалахгүйгээр хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тухайн хэрэглэгчид хамаарах нууцлал алдагдах, вэбийн кодчлолын алдаа, програмын вирус, кодчлолын цоорхой, хуурамч имэйл болон холбоосоор дамжуулан халдлагад өртөх, хөрөнгө санхүүгийн алдагдал хүлээх зэрэг сэжигтэй үйлдэл илэрмэгц нэн дариу хэрэглэгч талд мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авахуулах талаар зөвлөж шийдвэрлүүлэх алхмыг авна.
    • 2.1.6.2 a Дээрх 2.1.6.1 -д дурьдсан урьдчилсан тооцох боломжгүй аюулгүй байдлын тохиолдолд зөвлөмж хэрэглэгчид хүргээгүй, хүргэсэн ч хугацаа хоцорсон, аюулгүй байдлын шийдэл нь сүүлд гарсан, эсвэл Датаком ХХК -с хамаарахгүй гадаад орчинд хэрэглэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан аливаа бусад тохиолдлоор хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүйгээс шалтгаалах,
      • б. мөн хэрэглэгч нь хуурамч имэйл холбоос ашигласан, бүтээгдэхүүн үйлчилгээний ашиглалтын нууцлал хамгаалалтаа бусдад алдсан, вэбийн кодчлолын алдаа зэргээс шалтгаалан хөрөнгө болон санхүүгийн алдагдалд хүрэх,
      • в. нэр хүнд, албан тушаалын эрсдэлд орж хохирох
    • зэрэгт Датаком ХХК нь хариуцлага хүлээхгүй болохыг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.

  • 2.1.7 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран Датаком ХХК -с олгогдсон бүтээгдэхүүн үйлчилгээг удирдах эрхийг ашиглах явцдаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор бүтээгдэхүүнийг устгах эсвэл нууцлал хамгаалалтаа бусдад алдах нөхцөлд Датаком ХХК нь хариуцлага хүлээхгүй.
  • 2.1.8 Датаком ХХК нь хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ(нүүд)-ийн дуусах огноо, үйлчилгээний сунгалтын болон төлбөрийн нэхэмжлэл, бусад албан ёсны сануулга мэдээллүүдийг зөвхөн тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаягаар илгээх болно.
    Жич: энэхүү имэйл хаяг нь тухайн хэрэглэгчтэй харилцах үндсэн эзэмшигчийн хаяг гэж үзнэ.
  • 2.1.9 Датаком ХХК нь хэрэглэгч нэг бүрт тэгш эрхтэй хандах ба аливаа хэлбэрээр шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл зэргээр ялгаварлан гадуурхахгүй бүгдэд тэгш эрхтэй, хэн түрүүлж бүртгүүлж төлбөрөө урьдчилан төлсөн нь тухайн төлбөрийн хугацаандаа бүтээгдэхүүн үйлчилгээг эзэмших эрхтэй байна. Жич: хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь өмчлөх эрхгүй бөгөөд зөвхөн төлбөр төлсөн хугацаандаа эзэмших эрхтэй байна.

3.ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1 Хэрэглэгч дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд.

3.2 Хэрэглэгч нь Датаком ХХК -н бүтээгдэхүүн үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд, Интернетийн нийтлэг стандарт, домэйн нэрийн бүртгэлийн журам, үйлчилгээний журмын хүрээнд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмийн хүрээнд ашиглана.

3.3 Хэрэглэгч нь Датаком ХХК -с өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний өмчлөгч биш болно. Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь жил бүр урьдчилсан төлбөр төлж сунгалт хийгдэх байдлаар явагдах бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийг төлснөөр үйлчилгээг гэрээний хугацаанд л эзэмших эрхтэй болдог мэдээллийн сангийн бүртгэлийн үйлчилгээ юм.

3.4 Хэрэглэгч нь Датаком ХХК - д үйлчилгээний мэдээллээ солиулах нөхцөлд хувь хүн бол бүртгэлтэй имэйл хаягаасаа иргэний үнэмлэхийн хуулбар бүхий имэйлийг илгээнэ. Хэрвээ төрийн байгууллага, хувийн компани бол захирлын гарын үсэг, тамга тэмдэгтэй албан хүсэлтээ имэйлээр илгээж, эх хувийг нь үйлчилгээний төвд хүргүүлнэ.

3.5 Хэрэглэгч нь Датаком ХХК -с өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж заавар зөвлөгөө, бүтээгдэхүүн ашиглалтын талаар туслалцаа авах эрхтэй.

  • 3.5.1 Хэрэглэгч нь өөрийгөө батлах, гэрчлэх үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.
  • 3.5.2 Хэрэглэгч нь бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахдаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүй байх, бусад журамд заагдсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, нийгмийн хэм хэмжээг сахин ашиглах үүрэгтэй болно.
  • 3.5.3 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан хохирол, учирсан санхүүгийн зардал, хөрөнгө мөнгөний асуудлаа хууль зүйн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх ба ямар ч тохиолдолд Датаком ХХК -с холбогдогчоор татан оролцуулахгүй байхыг хүлээн зөвшөөрнө.

3.6 Хэрвээ тухайн үйлчилгээ бүтээгдэхүүн нь өөрийн бүртгэлийн журам болон гэрээтэй бол түүнтэй танилцаж хүлээн зөвшөөрнө. (Үйлчилгээний журмыг https://www.datacom.mn/tos.php холбоосоор танилцана).

3.7 Хэрэглэгч нь өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний хугацаа дуусахаас 15-30 хоногийн өмнө үйлчилгээгээ сунгах талаар мэдээлэл болон төлбөрийн нэхэмжлэлийг имэйлээр авснаар үйлчилгээний албан ёсны сунгалтын мэдэгдэл, нэхэмжлэлийг хүлээн авсанд тооцно. Жич: Чат, утсаар, SMS-р эсвэл бусад хэлбэрээр мэдэгдэл хүлээн авсан бол тэр нь зөвхөн албан бус нэмэлт мэдэгдэл болно.

3.8 Хэрэглэгч нь имэйлээр үйлчилгээний төлбөрийн мэдэгдэл авсан ч бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн үйлчилгээний хугацаа дуусмагц тухайн үйлчилгээ нь дангаараа болон домэйн нэрийн үйлчилгээтэй холбоотой байхаас үл хамаарах бүх үйлчилгээ түр зогсож мөн цуцлагдана. Цуцлагдсан тохиолдолд тухайн дан болон бүх бүтээгдэхүүн үйлчилгээний доторх контент агууламж, зураг дуу дүрс, имэйлийн архив, текстэн мэдээллүүд нь эргэж сэргээгдэхгүйгээр устгагдах, үүнээс гарах хохирлыг хэрэглэгч дангаараа хариуцна.

3.9 “Вэб байршуулах” үйлчилгээ болон “Бизнес Имэйл” үйлчилгээг шинээр авсан тохиолдолд 29 хоногийн дотор үйлчилгээгээ цуцалж төлбөрөө 100% буцаан авах эрхтэй. Энэ заалт нь үйлчилгээний сунгалт хийгдсэн бүтээгдэхүүнд хамаарахгүй.

4. НУУЦЫГ ХАДГАЛАХ

4.1 Талууд энэ гэрээний дагуу хүлээн авсан мэдээлэлийн нууцыг чанд хадгална.

4.2 Борлуулагч болон хэрэглэгчийн нууцын гэрээтэй ажилтан буюу эрх бүхий хүмүүс талуудын хооронд шилжүүлэн өгсөн нууцын чанартай мэдээлэл, баримт бичигтэй танилцана.

5. ТӨЛБӨР, ТООЦООНЫ ЖУРАМ

5.1 Хэрэглэгч бүртгэлтэй албан ёсны имэйл хаягаараа үйлчилгээний нэхэмжлэл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна.

5.2 Төлбөр төлөөгүйгээс хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээ нь дангаараа болон бүгд түр хугацаагаар эсвэл бүр мөсөн зогсох нь нэгэнт худалдан авсан үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх шалтгаан болохгүй.

5.3 Хэрэглэгч нь нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлөхдөө төлбөрийн дараах хэлбэрүүд болох, цахим төлбөрийн хэрэгслүүд, онлайн төлбөрийн картаар, банкны шилжүүлгээр дамжуулан эсвэл бэлнээр үйлчилгээний заалинд ирж төлж болно.

5.4 Хэрэглэгч нь банкны шилжүүлгээр дамжуулан үйлчилгээний төлбөр төлж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр домэйн нэр, нэхэмжлэлийн дугаар болон компаний регистерийн дугаарыг заавал бичсэн байна. Гүйлгээний утга тодорхойгүйгээс шалтгаалан гарах эрсдэлд Датаком ХХК хариуцлага хүлээхгүй.

6.ХАРИУЦЛАГА

6.1 Датаком ХХК болон хэрэглэгч нар энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

7. МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

7.1 Үйлчилгээний журам болон гэрээтэй холбоотой асуудлаар маргаан гарвал талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авна. Хэрэв асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

8. ДАВТАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

8.1 Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Датаком ХХК нь энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй техник технологийн саатал учирсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно.

9. БУСАД

9.1 Цаасан хэлбэрээр гэрээнд талууд гарын үсэг зурж, төлбөр төлөгдсөнөөр хүчин төгөлдөр болно.

9.2 Энэхүү журамтай онлайнаар уншиж танилцаж “БИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА” товчийг дарснаар цаасан дээр байгуулсан гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр гэрээтэй дүйцүүлж тооцно. Онлайн орчинд журмыг зөвшөөрсөн тохиолдолд энэ журмыг хэвлэж авч хүчин төгөлдөр гэрээтэй дүйцүүлэн ашиглаж болно.

  • 9.2.1 Хэрвээ онлайн орчинд “БИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ” товч дарснаар Датаком ХХК -р үйлчлүүлэхгүй байх бүрэн эрх нь нээлттэй бөгөөд энэ журмыг хүчингүйд тооцож сонгосон үйлчилгээ цуцлагдана.
  • 9.2.2 Харин үйлчилгээний танхимаар үйлчлүүлсэн тохиолдолд цаасан гэрээг тус бүр нэг хувийг хадгална.

9.3 Борлуулагч нь онлайн, буухиа шуудангаар болон дор дурдсан хаягаар хүсэлт, мэдэгдлийг хүлээн авна.

Борлуулагчийн хаяг:

Датаком ХХК Үйлчилгээний төв

Хан уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж Галакси Тауэр, 4005 тоот

Вэб сайт: www.datacom.mn

Утас: 7000 0505