"mnNOG-6 Conference" арга хэмжээний Панел хэлэлцүүлгийн Панелист: Датаком ХХК-ийн CTO Ц.Анхзаяа

"mnNOG-6 Conference" арга хэмжээний Панел хэлэлцүүлгийн Панелист: Датаком ХХК-ийн CTO Ц.Анхзаяа

Датаком ХХК
2024 оны 10-р сарын 16

10-р сарын 4-нд болсон mnNOG-6 Conference арга хэмжээний "DNS security and best practices" сэдэвт панел хэлэлцүүлэгт NSRC, Юнител ХХК, Хаан банк болон Датаком компанийн төлөөллүүд оролцлоо.

Панелистаар Датаком ХХК-ийн CTO Ц.Анхзаяа дараах сэдвийн талаар хэлэлцлээ:

-DNS яагаад чухал болох DNS унахад юу болдог, гэмтэл саатлын цар хүрээ

-Найдвартай байдлаас гадна DNS дээр суурилсан халдлагууд, тэдгээрийн нөлөө болон DNSSEC энэ бүхнээс хамгаалж чаддаг эсэх

-Олон төрлийн DNS халдлагуудаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах, урьдчилан сэргийлж буй бидний туршлага

-DNS ийм чухал юм бол Google, Cloudflare гэх мэт алдартай том компаниудын DNS-г яагаад ашиглаж болохгүй вэ?

-Зарим байгууллагууд домэйн нэрээ өөрсдөө зохицуулахаас илүү гуравдагч газрын сервер дээр хадгалах сонирхолтой байдаг. Монгол биш гадаадын хостууд дээр байрлуулахын давуу болон сул тал

-DNS over HTTPS, DNS over TLS, DNS over QUIC гэж яг юу вэ, Үүнийг яаж хэрэгжүүлдэг талаар

-DNS-н хяналт хийхэд тохирсон/шалгарсан арга, хэрэгслүүд

-KINDNS-н талаар, түүний DNS-н найдвартай, аюулгүй байдлыг яаж сайжруулдаг талаар мөн эдгээр зөвлөмжүүдийг ямар байгууллагууд илүү хэрэгжүүлэх шаардлагатай талаар