Юуны өмнө Та өөрийн сонгосон нэрээ авах боломжтой эсэхийг www.datacom.mn сайтаар шалгаарай. 

Үүний тулд datacom.mn сайтад хандан Домэйн нэр оруулах хэсэгт авах гэж буй домэйн нэрээ оруулаад хайлт хийнэ. Хайлтын үр дүн Боломжтой гэж байвал та энэ нэрийг худалдан авч болно. Интернэтээр  үргэлжлүүлэн худалдан авалтаа хийх буюу Үйлчилгээний төвд ирж үйлчилгээгээ авч болно.

Онлайнаар худалдан авалт хийх бол ХХБ, Голомт, Хадгаламж банкны дотоодын карт болон Мost Money, Pay Pal төлбөрийн системүүдийг ашиглах боломжтой. Үйлчилгээний төв дээр ирж үйлчлүүлэх бол Хан Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Галакси Тауэр, 5007 тоотод Датакомын  Үйлчилгээний Төв ажиллаж байна. Домэйн нэрийн жилийн төлбөр 132.000 /НӨАТ орсон/ төг.