Юуны өмнө Та өөрийн сонгосон нэрээ авах боломжтой эсэхийг www.datacom.mn сайтаар шалгаарай. 

Үүний тулд datacom.mn сайтад хандан Домэйн нэр шалгах хэсэгт авах гэж буй домэйн нэрээ оруулаад хайлт хийнэ. Хайлтын үр дүн Боломжтой гэж байвал та энэ нэрийг худалдан авч болно. Интернэтээр үргэлжлүүлэн худалдан авалтаа хийх буюу Үйлчилгээний төвд ирж үйлчилгээгээ авч болно.

Онлайнаар худалдан авалт хийх бол Дансаар шилжүүлэх, ХХБ, ХААН банкны карт, QPay, SocialPay төлбөрийн системүүдийг ашиглах болон StorePay, PocketZero зээлийн апп -уудыг ашиглан төлбөр төлөх боломжтой. Үйлчилгээний төв дээр ирж үйлчлүүлэх бол Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Галакси Тауэр, 4005 тоотод Датакомын Үйлчилгээний Төв ажиллаж байна. Домэйн нэрийн жилийн төлбөр 165.000 /НӨАТ орсон/ төг.