Хувь хэрэглэгч бүртгэл үүсгэх
- 2021-12-07 12:14 PM
Datacom.mn сайтад шинээр Хувь хэрэглэгчийн бүртгэл үүсгэх заавар хүргэе.
1. Datacom.mn сайтад хандан Баруун дээд буланд байрлах Нэвтрэх товчлуурыг дарна.
2. Нэвтрэх хэсэгт хандахад дараах цонх гарч ирэх ба шинээр бүртгэл үүсгэх учир
Бүртгүүлэх товчлуурыг дарна.
3. Бүртгэл нь хувь хүн болон байгууллагаар үүсэх боломжтой ба хувь хэрэглэгчийн бүртгэл үүсгэхийн тулд дараах байдлаар сонголт хийж Бүртгүүлэх товчлуурыг дарна.
4. Үүний дараа emongolia системийн нэвтрэх хэсэг ажиллах ба үүнээс 1 удаагийн кодоор нэвтрэх хэсэгт өөрийн регистерийн дугаар болон emongolia системд нэвтрэх нууц үгийг оруулж Нэвтрэх товчлуур дарна.
5. Өөрийн нэр дээрх бүртгэлтэй утасны дугаараар ирсэн 1 удаагийн нэвтрэх нууц кодыг оруулж Үргэлжлүүлэх товчлуур дарснаар emongolia системд нэвтэрнэ.
6. Үргэлжлүүлэх товчлуур дарсны дараа таны улсын бүртгэлийн мэдээллийг авахыг зөвшөөрч байна уу гэсэн цонх гарч ирнэ. Зөвшөөрөх товчлуурыг дарна.
7. Үүний дараа улсын бүртгэлийн сангаас таны мэдээллийг татах үйл явц эхлэнэ.
8. Ачааллаж дууссаны дараа datacom.mn сайтын бүртгэлийн хуудас гарч ирнэ. Цаашид бүтгээгдэхүүн болон үйлчилгээг удирдах админ имэйл хаяг, утасны дугаар болон нэвтрэх нууц үгийг оруулж Бүртгүүлэх товчлуурыг дарна.
9. Бүртгэлийн мэдээллийг оруулснаар таны хувийн мэдээллийг улсын бүртгэлийн сангаас оруулж дэлгэцэнд харуулна. Та өөрийн имэйл хаяг, утасны дугаар болон бусад мэдээллийг сайтар шалган алдаагүй тохиолдолд Хадгал товчлуурыг дарснаар хэрэглэгчийн бүртгэл үүснэ.
10. Хадгал товчлуурыг дарснаар дараах үр дүн харагдана.