Та домэйн нэр бүртгүүлэхийн тулд
1. datacom.mn сайтад хандан хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ.

323905b53558288241691563449fb9d0ecc4b472116c3b4e1c1973a131d4185636d1ecefccb6ea68?t=644bbf7325707df0a1f5058a695c5201

2. Нэвтэрч орсноор, хэрэглэгчийн удирдлагын талбар дараах байдлаар харагдана. Та дараах 3 сонголтоор домэйн нэрээ хайлт хийх талбарт оруулан боломжтой байгаа эсэхийг шалгана.

54790630b203c6063f944d274193b3b3743ef12e6d5d484dc1cd03a7e0dad007ed1e04ed62e55a1d?t=aadd165d32af62340abed479171dff82

3. Таны хайсан домэйн нэр бүртгэх боломжтой бол дараах байдлаар харагдана.

5e7399ef4bd9f83b3f453331d07ba81400677a889bd378fab1c661e769f934cbe45c3a7681f7711f?t=3dbbcdf7a28a75d07303cbe58fbba6c8

Хэрэв бүртгүүлэх боломжгүй байвал та ахин өөр хэлбэрээр хайгаад үзээрэй.
Домэйн нэрээ бүртгүүлэхийн өмнө, үг үсгийн алдаагаа хянаж, нэрийн сонголтоо баталгаажуулсан байх шаардлагатай. Буруу бүртгүүлсэн бол домэйн нэрийг солих, өөрчлөх, төлбөр буцаах боломжгүй байдгийг анхаарна уу.

4. Захиалгаа эхлүүлэхийн тулд Бүтээгдэхүүн нэмэх товчийг дарна.
Энэ товчийг дарснаар таны үйчилгээний захиалга хийгдсэн гэсэн үг биш бөгөөд цааш үргэлжлүүлж үйлчилгээн дээрээ нэхэмжлэл үүсгэсний дараа таны захиалга амжилттай хийгдэх болно.
Үргэлжлүүлэх товчийг дарна.
58773dcdb77c1975c95d8c38e126a80e2d4c100c116cbc29d376692a690f90a77acee7ebfc21ab93?t=fb78e9210945c88f8713f771ffea43e6

5. Гарч ирэх цонхонд нэмэлт домэйн нэр дээр дагалдах үйлчилгээнүүд харагдах бөгөөд DNS удирдлага, Имэйл форвард нэмэлтүүд нь автоматаар сонгогдсон байна.
Эдгээр нь үнэгүй авах боломжтой нэмэлт үйлчилгээнүүд юм. Харин ID хамгаалалт нэмэлт үйлчилгээ нь таны домэйн нэрний WHOIS буюу эзэмшигчийн мэдээллийг бусдад харагдуулахгүй байх үйлчилгээ бөгөөд та энэ үйлчилгээг нэмэлт төлбөртэйгөөр авах боломжтой.
Домэйн нэрийн нэмэлт тохиргоог хийсний дараа Үргэлжлүүлэх товчлуур дарна /Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээ заавал сонгоно уу/
e1105b12760cfbeb8f1c1c70494566518f92f2b72aa57c9a630b654e4ebf301f533f45f3bd233edd?t=fc03247eab5cab7fc750fbf1f4f81b63

6. Энэ хэсэгт та домэйн нэр бүртгүүлэх жилийн сонголтоо хийнэ /5 ба түүнээс дээш жилээр төлбөр төлөх тохиолдолд домэйн нэрийн төлбөр хөнгөлөгдөнө/
86c48b6359d846d6cb4dcd3d94360083d79aabd62df0cf7cd0f106b69b7cc159890342d9817277fe?t=8d83ad06fa027066bc94ee816d7fe347
Жишээ болгон 1 жилийг сонгоё.

7. Та төлбөрийн хэлбэрээ дараах төрлүүдээс сонгох боломжтой ба хэрэв Дансаар шилжүүлэх төрлийг сонгож захиалгыг баталгаажуулсан тохиолдолд таны хэрэглэгчийн талбарт үйлчилгээний нэхэмжлэл үүсэх ба бүртгэлтэй админ имэйл хаягт мөн .pdf өргөтгөлтэй нэхэмжлэл системээс автоматаар үүсч илгээгдэнэ.
Картаар төлөх, QPay болон SocialPay ашиглан төлбөр төлөх сонголт хийж захиалгыг баталгаажуулсан тохиолдолд банкны картын бөглөх хэсэг болон QR код зэрэг тухайн хэлбэрт тохирох талбарт шилжинэ.
c71075f350c86970bc60628385946ddbf53bf5a630f0843471fcd9db7d355a779837f9ab66c82afd?t=c72342afc3e493c32de8c18c4f80e9bc

Төлбөр амжилттай төлөгдсөнөөр таны захиалсан домэйн нэр тань идэвхжих болно. Төлбөрөө шилжүүлэхдээ нэхэмжлэл дээрх зааврын дагуу Гүйлгээний утга -г ЗӨВ бичээрэй.
Гүйлгээний утгаа зөв бичсэнээр, таны үйлчилгээ автоматаар идэвхижинэ. Хэрэгтэй бол нэхэмжлэлээ татаж эсвэл хэвлэж авч болно.

Хэрэглэгчийн удирдлагын талбар луу буцах товч дээр дарж үндсэн панель руугаа шилжихэд Төлбөр тооцоо цэсний --> Нэхэмжлэх, НӨАТ хэсэгт байгаа таны бүртгэл дээрх нэхэмжлэлийн жагсаалт харагдана. Та уг талбараас төлбөрийн түүх болон НӨАТ баримтаа авах боломжтой.