1. Та миний авсан үйлчилгээнд дээр даран үйлчилгээний Node.js Hosting "Тохиргооны удирдлага" хэсэг рүү хандана. Зураг .1 Зураг .2 2. Та "Node.js hosting Удирдлага" хэсэг рүү хандана. Зураг .3 3. Та "File Manager" хэсэгт нэвтэрч шинэ Folder-ийг үүсгэж өөрийн nodeJS App - ийг хуулна. 4. Та Шинэ Folder үүсгэхдээ +Folder дээр дарж үүсгэнэ. Зураг .4 Зураг .5 5."New folder Name:" App ажиллах Folder ийн нэрийг зохиож өгнө. Зураг .6 6.Та Folder оо үүсгэсний дараа тухайн Folder луу шаардлагатай File-у удаа хуулж оруулна. Зураг .7 7.Хуулж дууссаны дараа та cPanel хэсэг рүү буцаж "Setup Node.js App" дээр дарж орно. Зураг .8 8. "Create Application" дээр даран NodeJS ажиллуулах хэсэг рүү шилжинэ. Зураг .9 Зураг .10 9.NodeJS ажиллуулах хэсэг рүү шилжсэн бол та Application root хэсэг дээр өөрийн NodeJS APP ийн замыг зааж өгөн Create товчийг дарна. Зураг .11 10.NodeJS амжиллтай ажилласан бол доорх мэдээллэл гарж ирнэ. Зураг .12
1. Та миний авсан үйлчилгээнд дээр даран Wordpress үйлчилгээний "Тохиргооны удирдлага" хэсэг рүү хандана. Зураг .1 Зураг .2 2. Та "Wordpress hosting Удирдлага" хэсэг рүү хандана. Зураг .3 3. Та "Wordpress hosting Удирдлага" хэсэгт нэвтэрч шинэ цонх үүссэний дараа "Wordpress Manager" дээр дарна. Зураг .4 4. Та "Wordpress Manager" дээр дарсны дараа "Install" хэсэг дээр даран суулгах хэсэг рүү шилжинэ. Зураг .5 5. "Install" хэсэг дээр даран суулгах хэсэг рүү шилжсэний дараа Installation Directory-г хоосноор үлдээж, мөн доорх админ мэдээллийг хадгалж авна. Зураг .6 6. "Install" дээр даран Wordpress суулгаж дууссан гэх мэдээлэл гарж иртэл хүлээнэ. Зураг .7 7. Wordpress суулгаж дууссан гэх мэдээлэл гарж ирсний дараа "Scan" дээр дарж амжилттай суулгасан үгүйг шалгана. Зураг .8 8.Амжилттай суусан бол Login дээр даран Wordpress Admin хэсэг рүү нэвтэрнэ. Зураг .9
Та эхлээд cPanel-руу хандсан байх хэрэгтэй. Хэрхэн хандах зааварыг линк дээр дарж үзнэ үү. cPanel үндсэн цонхны "DATABASES" хэсгийн "Mysql Databases" товч дээр дарна. "Create New Database" хэсгийн "New Database" цонхонд үүсгэх гэж байгаа өгөгдлийн сангийн нэрээ өгөөд "Create Database" товч дээр дарна. Өгөгдлийн сан хэрэглэгч үүсгэхдээ "Mysql Users Add New User" хэсгийн "Username" цонхонд хэрэглэгчийн нэрээ өгнө. "Password" болон "Password Again" цонхонд нууц үгээ оруулана. Нууц үг үүсгэхдээ тоо, тусгай тэмдэгт, том жижиг үсэг холилдсон 6 дээш тэмдэгт оруулах хэрэгтэй. "Password Generator" товч дээр дараад тоо үсэг тусгай тэмдэгт холилдсон нууц үг автоматаар үүсдэг байгаа. "I have copied this password in a safe place." сонгоод "Use Password" товч дээр дараах нууц автоматаар хуулагдана. "Create" товч дээр дарна. Өгөдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгчээ хооронд холбох хэрэгтэй. "Add User to Database" хэсгээс тухайн "User" хэсгээс өгөгдлийн сангийн хэрэглэгч "Database" хэсгээс тухайн хэрэглэгчтэй холбох өгөдлийн сангаа сонгоод "ADD" товч дээр дарна. Гарч ирэх цонхноос тухайн өгөгдлийн санд хэрэглэгчийн хандах эрхийг тохируулж өгнө. "ALL PRIVILEGES" сонгоод "Make Changes" товч дээр дарна. Өгөгдлийн сан болон хэрэглэгчийг холбогдсон шалгахдаа "Current Databases" хэсгээс харах боломжтой.
Та эхлээд сайтад хандаж орно. Хандаж орсоныхоо дараа баруун дээд буланд байрлах "НЭВТРЭХ" товч дээр дарж өөрийн үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг хэрэглэгчийнхээ нууц үгээ ашиглан удирдлагын панельдаа нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараа удирдлагын талбарын үндсэн хэсэгт байрлах ногоон өнгийн "Миний үйлчилгээ" хэсгийн товч дээр дарснаар таны авсан үйлчилгээнүүд гарч ирнэ. Дээрхи үйлчилгээнүүд дотроос тухайн авсан хостын үйлчилгээний ард байгаа тохиргооны удирдлага товч дээр дарна. Гарч ирэх цонхны "Control Panel" хэсгийн "Web Hosting" товч дээр дараад cpanel руугаа хандаж орно. Энэ товч дээр дарнаас хэрэглэгчээс ямар нэг cPanel нэр болон нууц үг асуухгүйгээр орно. Хэрэв та cPanel-хаа нэвтрэх нэр болон нууц үгийг мэдэж байвал интернет хөтөч дээрээ өөрийнхөө домэйн нэрээ бичээд хойшоо налуу зураас cpanel гэж бичээд орно. Жишээ нь: http://www.test.mn/cpanel Гарч ирэх хэсгийн "Username " хэсэгт cPanel нэвтрэх нэр, "Password" хэсэгт cPanel нууц үгээ оруулаад "Log in" товч дээр дарна. http://test.mn/cpanel
1. Windows хостинг дээр permission эрх тохируулахын тулд Websites & Domains хэсгээс > File Manager хэсэгт орно. 2. Permission солих хавтас дээр очиход нэмэлт сумны хэсэг гарч ирэх бөгөөд гарч ирсэн сонголтоос "Change Permissions" товчыг дарна. 3. Дараах сонголтоос өөрийн нөхцөлд тохируулан файл болон хавтасын permission эрхүүдийг нээх, хаах боломжтой. Advanced хэсэг дээр дарж нарийвчилсан эрхийг нээх болон хаах боломжтой.
FTP протокол ашиглан вэб серверт холбогдохын тулд таньд FTP клиент програм хэрэг болно. Үүнд : Filezilla, CuteFTP, WinSCP гэх мэт. Та бүхэнд FTP програм болох Filezilla -г ) ашиглан серверт хэрхэн холбогдох талаар заавар танилцуулья. 1. Програмаа татаж аваад ажиллуулана. 2. File -> Site Manager цэс рүү орон шинэ холболт үүсгэх. 3. Дараах холболтын цонхонд өөрийн мэдээллийг оруулах. Host : Таны сонгосон домэйн нэр Encryption : Require explicit FTP over TLS Logon Type : Normal User : Та Датаком -с webhosting -н үйлчилгээ сонгоход илгээгдэнэ Password : Та Датаком -с webhosting -н үйлчилгээ сонгоход илгээгдэнэ 4. Дээрх мэдээллүүдээ зөв оруулаад "Connect"-т товч дээр дарна. 5. Гарч ирэх цонх дээрээс "Always trust certificate in future sessions" хэсгийг сонгоод "OK" товч дээр дараахаар та өөрийн сонгосон вэб серверт холбогдоно.
Та өөрийн вэбийн CPANEL систем руу орох гэхээр "IP address has changed" гэж гарч ирээд байвал энэ нь таны интернэтийн гарцын IP хаяг үргэлж солигдож байгаа гэсэн үг ба CPANELсистем нь үүнийг аюултай IP хаяг гэж ойлгон таныг цааш нэвтрүүлэхгүй. Энэ асуудал ихэвчлэн өндөр хурдны интернэт болон гурвалсан үйлчилгээ ашигладаг хэрэглэгчидэд тулгардаг асуудал юм. Тиймээс таньд дээрх асуудал тулгарвал та өөрийн ISP-д хандан IP хаягаа шалгуулах хэрэгтэй ба эсвэл аль болох тогтмол IP хаягтай ISP -с CPANEL систем руу хандан орно уу!