Имэйлийн нууц үг солих заавар  列印本文

Сайн байна уу?
Өнөөдөр та бүхэнд Cpanel хостын имэйлийн нууц үг хэрхэн солих талаар заавар өгье.
Эхлээд тухайн домэйнхоо cpanel хандаж орно. Интернет хөтөч дээрээ өөрийнхөө домэйн нэрээ бичээд хоошоо налуу зураас тавиад ард нь cpanel гэж бичээд орно.
Жишээ нь: http://www.test.mn/cpanel
Дараа нь cpanel-хаа хандах эрх болон нууц үгээ бичээд Login товч дээр дарна. 
Cpanel password login

 
1. Харагдаж байгаа Cpanel-н үндсэн цонхны Mail хэсэгт байгаа -> Email accounts товч дээр дарна.


2. Тухайн нууц үгийг солих гэж байгаа имэйл хаягаа сонгоод баруун хэсэгт байх Password холбоос . 
3. Password хэсэгт тухайн имэйл хаягынхаа шинэ нууц үгийг бичнэ. Нууцлал өндөртэй нууц үг ашиглах бол Password Generator багажийг ашиглахийг зөвлөж байна. Энэ багажийг ашигласанаар автоматаар шинэ нууц үг үүсгэх бөгөөд тоо, тэмдэгт, том жижиг үсэг ашиглаж үүсэх болно.


4. Тухайн шинэ нууц үгийг та тэмдэглэж авсанийхаа дараа нууц үгийг хуулах сонголтийг сонгоод Use Password товчыг дарна.


5. Одоо Change Password товчыг дарсанаар тухайн сонгосон пассвордоор солигдоноо.


 
6. Хэрэглэгч нь вэбмэйл дээрээсээ нууц үгээ солих боломжтой. Вэбмэйлээр орсоныхоо дараа баруун дээд буланд байх тухайн имэйл хаягынхаа доош буух товч дээрээ дараад Password & Security сонгоод дээрхийн адил солих боломжтой.


 
Анхаарал тавьсанд баярлалаа.

這篇文章有幫助嗎?

Also Read

Cpanel-аар ороод өгөдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгчийг устгах
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгчийг хэрхэн...
Вэбсайттай болохоор шийдсэн хүмүүсийн хамгийн түрүүнд анхаарах зүйлс
Вэб сайт бол хүмүүст хүргэхийг зорьсон мэдээллийг сонирхол татахуйцаар Интернэтэд байршуулж...
Имэйл хаяг үүсгэх
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас имэйл хэрэглэгч хэрхэн үүсгэх талаар заавар өгье....
Cpanel- аар ороод өгөдлийн сан, хэрэглэгч үүсгэх
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгч хэрхэн...
PHP version солих
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас хэрхэн php хувилбарыг солих талаар заавар өгье....