Teadmistebaas

Thunderbird дээр имэйл хаягаа тохируулах нь /IMAP  Prindi artikkel

Та бүхэнд Бизнес имэйл үйлчилгээний имэйл хаягийг Thunderbird програм дээр тохируулах заавар хүргэж байна.
 
1. Эхлээд програмаа нээнэ.
2. Аккаунтын тохиргоог харах гэсэн товч дээр дарна.
3. Account actions дээр дарна
4. Add mail account дээр дарна
5. Your name хэсэгт нэрээ бичнэ. Энэ хэсэгт бичиж өгж байгаа нэр таны илгээж байгаа имэйл дээр харагдах болно
email хэсэгт имэйл хаягаа бичнэ.
password хэсэгт имэйл хаягынхаа нууц үгийг бичнэ.
6.  continue товчийг дарна



 
Account ийн төрөл дээр POP болон IMAP гэсэн 2 cонголт байдаг.
POP тохиргоотой үед thunderbird програм нь серверийн зөвхөн inbox хавтастай харицаж, inbox хавтас дахь мэйлүүдийг компьютер дээр татаж аваад сервер дээрээс устгадаг.  thunderbird програмаас илгээсэн бүх имэйл компьютер дээр хадгалагдаж байдаг. Сервер дээр хадгалагддаггүй. Таны мэйлбоксийн хэмжээ буюу имэйлийн багтаамж дүүрсэн үед энэ тохиргоог ашиглана. 
Харин IMAP тохиргоотой үед  thunderbird програм нь серверийн бүх хавтастай харилцдаг.   thunderbird програм дээр имэйл унших, зөөх, илгээх, утсгах зэрэг бүх үйлдэлүүд вэбмэйл болон сервер дээр давхар хийгдэж байдаг. Хэрэв та имэйлээ гар утас,  
таблет компьютерийн аль алинаас нь шалгадаг бол эдгээр төхөөрөмж дээр мэйл хаягаа  IMAP  аар тохируулж ашиглаарай. 
Та бүхэнд thunderbird програм дээр мэйл хаягыг IMAP оор тохируулж үзүүлэе
aккаунтын төрөл дээр IMAP ийг сонгоно.
8. manual config товчийг дарна.


Incoming mail cервер хэсэгт өөрийн ашиглаж байгаа IMAP холболт үүсгэх серверийн нэрийг бичнэ.
Windows dos цонхыг нээж ямар серверийн нэр бичихээ харцгаая.
ping командыг бичээд IMAP. гээд өөрийн домэйн нэрээ бичээрэй. Харин миний хувьд test.mn гэж бичнэ.
keyboard ний enter товчийг дарна.
test.mn домэйн нэрний хувьд дэлгэцэнд харагдаж байгаа энэ нэр нь IMAP серверийн нэр юм. Харин та Pinging гэдэг үгний ард ямар нэр гарж ирсэн тухайн нэрээ incoming mail server хэсэгт бичиж өгөөрэй.
incoming port ийг 993 болгоно
incoming ssl хэсэгт ssl болон tls сонгогдсон байна.



 
Outgoing mail server  хэсэгт өөрийн ашиглаж байгаа SMTP холболт үүсгэх серверийн нэрийг бичнэ. 
Windows dos цонхоо ахин нээж ямар серверийн нэр бичихээ харцгаая.
ping командыг бичээд SMTP. гээд өөрийн домэйн нэрээ бичээрэй. Харин миний хувьд test.mn гэж бичнэ.
keyboard ний enter товчийг дарна.
test.mn домэйн нэрний хувьд дэлгэцэнд харагдаж байгаа энэ нэр нь SMTP серверийн нэр юм. Харин та Pinging гэдэг үгний ард ямар нэр гарж ирсэн тухайн нэрээ outgoing mail server хэсэгт бичиж өгөөрэй.
outgoing port нь 587  outgoing ssl хэсэгт STARТTLS сонгогдсон байна.
username хэсэгт имэйл хаягаа бүтнээр нь бичнэ.




10. re-test товчийг дарна


11. Done товчийг дарж тохиргоог дуусгана.





 

Kas see vastus oli kasulik?

Loe veel

Mac дээр имэйл хаягаа тохируулах нь (Mail App/ IMAP)
Сайн байна уу? Бизнес имэйл үйлчилгээний email хаягыг MAC ийн Mail app дээр тохируулах заавар...
Android утас дээр имэйл хаягаа тохируулах нь
Сайн байцгаана уу? Энэхүү видео заавраар Android үйлдлийн системтэй утсан дээр вэб байршуулах...
Thunderbird дээр имэйл хаягаа тохируулах нь /POP
Сайн байна уу? Та бүхэнд Бизнес имэйл үйлчилгээний имэйл хаяг дах мэйлүүдийг Thunderbird програм...
Outlook IMAP сонголтоор и-мэйл тохируулах
Сайн байна уу? Бизнес имэйл үйлчилгээний имэйл хаягийг Outlook програм дээр тохируулах зааврыг...
Android утасан дээрх Outlook app дээр имэйл хаягаа тохируулах нь
Сайн байна уу? Та бүхэнд бизнес имэйл хаягийг Android үйлдлийн системтэй утас дээрх Outlook...