МОН домэйн нэрийн үйлчилгээ нь монгол хэлээр буюу кирилл үсгээр домэйн нэр бүртгэж ашиглах үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь Интернэт технологийн шийнэ үе болох IDN (Intetnationalized Domain Name) хэмээх улс орон бүр өөрийн эх хэлээр дотооддоо домэйн нэр бүртгэх боломжтой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм.

МОН домэйн нэр нь:
  • Монгол цагаан толгойн 35 үсэг (а-я), 0-9 хүртэлх тоо, дундуур зураас болон .мон өргөтгөлөөс бүтнэ. Жишээлбэл: датаком.мон
  • Эх хэлээрээ, дэлхийн хаанаас ч хандах боломжтой.
  • Олон улсын нээлттэй стандарт кодчилолтой.
  • Өөрийн вэб хуудас руугаа холбох болон ямар ч вэб хост руу заах боломжтой.
  • Нэмэлт программ хангамж шаардахгүй.
  • Бусад Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP)-ээс хамаарахгүй.