Android утасан дээрх Outlook app дээр имэйл хаягаа тохируулах нь


Сайн байна уу?
Та бүхэнд бизнес имэйл хаягийг Android үйлдлийн системтэй утас дээрх Outlook имэйл Application дээр хэрхэн тохируулах тухай заавар хүргэж байна.


Comment (Анхааруулга: Энэ тохиолдолд бидний зүгээс test.mn домэйн нэрийг ашиглан уг зааврыг хүргэж байгаа болно. Харин та энэ домэйн нэрний оронд өөрийн домэйн нэрээ ашиглан тохиргоогоо хийх болно.)


1. Та утасныхаа Apps цэс рүү орно.
2. Outlook app ийг дарна.
3. Get Started товчийг дарна.
4. Имэйл хаяг хэсэг дээр өөрийн мэйл хаягаа бичнэ.
5. Continue буюу үргэлжлүүлэх товч дээр дарна.
6. Аккаунтаа гараар тохируулах хэсгийг дарна.
7. Advanced хэсгийн IMAP дээр дарна.
8. Password дээр нууц үгээ бичнэ.
9. Display name болон description хэсэг дээр өөрийн ямар нэр өгөх тэр нэрээ бичиж өгнө.
10. Advanced settings хэсгийг on болгоно.
11. Imap incoming mail server
Imap host name дээр imap.test.mn гэж бичнэ.
Imap username хэсэг дээр Имэйл хаягаа бүтнээр нь бичиж өгнө.
Imap password дээр имэйл хаягынхаа нууц үгийг бичнэ.
12. SMTP Outgoing mail server
Smtp host name дээр imap.test.mn гэж бичнэ.
Smtp username хэсэг дээр Имэйл хаягаа бүтнээр нь бичиж өгнө.
Smtp password дээр имэйл хаягынхаа нууц үгийг бичнэ.
13. Мэдээллээ зөв оруулсан эсхээ шалгаад done товч дээр дарна.







  Хэвлэх