- 1970-01-01 7:00 AM
Та эхлээд cPanel-руу хандсан байх хэрэгтэй. Хэрхэн хандах зааварыг энэ линк дээр дарж үзнэ үү.
cPanel үндсэн цонхны "Email" хэсгийн "Email Accounts" товч дээр дарна.
Гарч ирэх цонхны баруун хэсэгт байрлах "Create" товч дээр дарна уу.
"Username" хэсэгт тухайн үүсгэх гэж байгаа имэйл хаягаа бичнэ.
"Password" хэсэгт тухайн имэйл хаягынхаа нууц үгийг бичнэ. Та имэйлийнхээ нууц үгийг зохиохдоо тоо, тэмдэгт, том жижиг үсэг оруулаад хамгийн багадаа 6-с дээш тэмдэг оруулах хэрэгтэй.
Эсвэл "GENERATE" товч дээр дараад тоо үсэг тусгай тэмдэгт холилдсон нууц үүсдэг байгаа.
"Storage Space" хэсэгт үүсгэх байгаа имэйл хаягынхаа багтаамжийг зааж өгнө.
Хамгийн сүүлд "Create" товч дээр дараад имэйл хаягаа үүсгэнэ.
Үүссэн имэйл хаягаа шалгахдаа интернет хөтөч дээрээ "http://webmail.таны домэйн нэр" гэж бичээд орно.
"Email Addresses" хэсэгт имэйл хаягаа бүтнээр бичнэ.
"Password" хэсэгт имэйлийнхээ нууц үгийг оруулаад "Log in" товч дээр дарна.