1. Та хэрэглэгчийн панельд өөрийн нэрээр нэвтэрнэ.
  • Хандах хаяг: datacom.mn
  • Эзэмшигчийн и-мэйл хаяг: Таны анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг
  • Нууц үг: Шинээр хэрэглэгч болох үед таны гараас үүсгэсэн нууц үг
  • Та нууц үгээ мартсан бол : Энд дарж нууц үг сэргээнэ.
323905b53558288241691563449fb9d0ecc4b472116c3b4e1c1973a131d4185636d1ecefccb6ea68?t=644bbf7325707df0a1f5058a695c5201


2. Нэвтэрсний дараа доорх зураг дээрх  "Домэйн нэр" цэсрүү орж өөр дээр бүртгэлтэй байгаа домэйн нэрийн жагсаалтаа гаргана.

02fcf377cdd6f6ac61a8df42cf9150b9d86601795bb106923bb5924ecab617b83c67dcf048062511?t=da00aceaba664babb020b7fc09f3c978

3. Тохиргоо хийх гэж байгаа домэйн нэрийн "Удирдах" -руу орно.
3976795c7f84b173b0f0df82e65fa2e80f5bb1b7121652ff4be173841a35b80e37b1cc1f35867bab?t=cc517f061a954d4b8682e6e8fc684331

4.Дэлгэцийн зүүн гар талд байгаа Удирдах талбарт байгаа "DNS удирдлага" хэсэгт дарна.
13e32bc2cb29f0bce186ce37a4d43031f3e9c652ce5e95ab77fc647d08dd5cbcb1494fb7a2d1a8c4?t=df8b47053e7cf2ec121558dfc6bb3e77



5. Домэйн нэрээ сервер лүү чиглүүлэхдээ Nameserver-ээр болон IP хаягаар чиглүүлж болно.

  • Nameserver - ээр нь чиглүүлэх бол "Удирдах" хэсгээс "Нэрийн серверүүд" -ыг дарна.
  • Гарч ирсэн цонхонд хамгийн багадаа хоёр nameserver - ийн хаяг бичиж өгөх естой.
  • Нэрийн сервер өөрчлөх товчийг дарж хадгална.
    599dd724e4e125ad9fc689c6c0905a2a3a465303c0f36536bcaa99bd6558a2c083856dbc367cd39c?t=de62ba9d3d572e8afb733941eae0b8ce

  • IP хаягаар нь чиглүүлэх бол "DNS Удирдлага" хэсгээс A бичилтүүдийг сонгож "Шинээр нэмэх A Record" - дарна.
2acad23326b5d9cbc7f931609d270c2144107a043ae44f3f3ac02b4f99ef46a108cbe04921384463?t=268dc22f46b99dcecb73522c9892f985


Чиглүүлэх IP хаягийг гараас оруулж өгөөд "Бичилт нэмэх" товчийг дарна. "хост нэр" хэсэг дээр www-г оруулж болон хоосон утгаар 2 удаа бичилт хийнэ. Жишээ нь: test.mn домэйнийг чиглүүлэхдээ Host name талбарт эхлээд www.test.mn гэсэн бичилт оруулаад, 2 дахь удаад www-г оруулалгүй талбарыг хоосон орхиж, test.mn гэсэн хэлбэрээр бичилт оруулна. Ингэснээр Вэб броузерт www.test.mn болон test.mn гэж аль алинаар нь бичихэд тухайн IP руу чиглүүлэгдэнэ гэсэн үг юм.
04be81f993105f034a06c0dcc86413614df407245a1987cef70f46558bc74e107766c28114986e0e?t=b188a0cb77d76194734711f11815bc59

Жич: DNS management - ийг ашиглан аль нэг бичлэгээр сервер рүүгээ чиглүүлэлт хийж байгаа нөхцөлд Nameserver нь манай үндсэн 4 NS - руу буюу
ns1.dns.mn, ns2.dns.mn, ns3.dns.mn, ns4.dns.mn рүү заагдсан байх ёстой.
DNS -ийг сольсноос хойш 3 -аас 24 цагийн дараа шинэчлэлт бүрэн хийгдэнэ. Энэ хооронд хугацаанд ISP-үүдийн DNS мэдээллээ шинэчлэх хугацаа зарцуулагддаг болно.