[] Домайныг IP хаягаар чиглүүлэх - ДАТАКОМ ХХК

Домайныг IP хаягаар чиглүүлэх


1. Та хэрэглэгчийн панельд өөрийн нэрээр нэвтэрнэ.
  • Хандах хаяг: datacom.mn
  • Эзэмшигчийн и-мэйл хаяг: Таны анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг
  • Нууц үг: Шинээр хэрэглэгч болох үед танд илгээгдсэн нууц үг
  • Та нууц үгээ мартсан бол : Энд дарж нууц үг сэргээнэ.
781c48b7dc10632271efc826bb09cb5612b84550?t=6d8fcf42db77b4d6cfd04e1a7d183831


2. Нэвтэрсний дараа та зүүн дээд буланд байрлах "Миний домэйн" цэсрүү орж өөр дээр бүртгэлтэй байгаа домэйн нэрийн жагсаалтаа гаргана.

924e005e423a1e064829631c2ad905ec40846cdb?t=0bfd13dcec92714031b290b94a403142


3. Тохиргоо хийх гэж байгаа домэйн нэрийн "Тохиргооны удирдлага" - руу орно.

ed826968ff20b2d16655dca2a976d5b930da64de?t=f61ebb65e727cdb5042aeeb2d6f6f483

4.Дэлгэцийн баруун талд байгаа Тохиргооны удирлага талбарт байгаа "DNS удирдлага" - хэсэгт дарна.

a42bf80287d4d4bc4093ac7351e4a95661e01d4a?t=741174bbf7c97fb11e3ccbb2c32ebfd0

5. IP хаягаар нь чиглүүлэх бол "DNS Удирдлага" хэсгээс "Шинээр нэмэх A Record" - дарна.


ae4ce7ac9d260e9c1cbaa0ddc407ed5d1c632513?t=e27aab290d93e651c6e8d2434caef36b


Чиглүүлэх IP хаягийг гараас оруулж өгөөд "Add Record" товчийг дарна. "хост нэр" хэсэг дээр www-г оруулж болон оруулалгүйгээр 2 удаа бичилт хийнэ. Жишээ нь: test.mn домэйнийг чиглүүлэхдээ Host name талбарт эхлээд www.test.mn гэсэн бичилт оруулаад, 2 дахь удаад www-г оруулалгүй талбарыг хоосон орхиж, test.mn гэсэн хэлбэрээр бичилт оруулна. Ингэснээр Вэб броузерт www.test.mn болон test.mn гэж аль алинаар нь бичихэд тухайн IP руу чиглүүлэгдэнэ гэсэн үг юм.


6f9b246e64c32ddcff8a8756d69f2b0372b9aa5a?t=b03372d37181110916e18acbfcded69b


Жич: DNS ийг солиноос 3 аас 24 цагийн дотор өөрчлөлт мэдэгдэх болно. Энэ хооронд хугацаанд ISP-үүдийн DNS мэдээллээ шинэчлэх хугацаа зарцуулагддаг болно.