•   2022-01-17 9:30 AM
  •  

Та домэйн нэр бүртгүүлэхийн тулд datacom.mn сайтад хандан хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ.
33058711d0a187bed43c9c99a74a7735b6bd0c09?t=9b7bf931f87d008cad8e2feffac2aa69

Нэвтэрч орсноор, хэрэглэгчийн удирдлагын талбар дараах байдлаар харагдана.
Эндээс домэйн нэр цэсний домэйн нэр бүртгүүлэх гэсэн холбоосыг дарна.

c360f960a3c747dd77d074668356d05a21bd3b5e?t=abadd4b7b89f43375f2c92279c878652

Эхлээд бүртгүүлэх гэж сонгосон домэйн нэрээ хайлт хийх талбарт оруулан боломжтой байгаа эсэхийг шалгана.
Үүний тулд Хайх талбарт домэйн нэрээ оруулаад хайх товчийг дарна.

a3622546b49e260a5a3da2b39eaa098e3a1f73fe?t=76b576b9dd126d7fc36d5b91ebfa3ada

Таны хайсан домэйн нэр бүртгэх боломжтой байвал ийм байдлаар харагдана.

82a66d2f7b0d0a9cc9d849d5271f9db5093ee182?t=2b4a2698f16e6113198932a3883506d8

Хэрэв бүртгүүлэх боломжгүй байвал та ахин өөр хэлбэрээр хайгаад үзээрэй.
Домэйн нэрээ бүртгүүлэхийн өмнө, үг үсгийн алдаагаа хянаж, нэрийн сонголтоо баталгаажуулсан байх шаардлагатай.

Захиалгаа эхлүүлэхийн тулд Сагсанд нэмэх товчийг дарна. Үүний дараа Төлөх товчийг дарна.

Гарч ирэх цонхонд нэмэлт үйлчилгээнүүд харагдах бөгөөд Домэйн нэрний тохируулга хэсэг дэх dns удирдлага, имэйл форвард нэмэлтүүд автоматаар чагтлагдсан байна.

e26a67bb3d11bb03e153b543a7f090c265978d31?t=be7f997863e84c13f558c22308685aa8


Эдгээр нь үнэгүй авах боломжтой нэмэлт үйлчилгээнүүд юм. Харин id protection нэмэлт үйлчилгээ нь таны домэйн нэрний whois буюу эзэмшигчийн мэдээллийг бусдад харагдуулахгүй байх үйлчилгээ бөгөөд та энэ үйлчилгээг авах бол нэмэлт төлбөр төлөх болно.

Үргэлжлүүлэх товчийг дарна. 

Үүний дараа захиалга хэсэг дахь ХЯМДРАЛЫН КОДОО ОРУУЛНА УУ хэсэгт купон кодыг оруулж код уншуулах товчыг дарна.

df1f60d5034f7feaf50ccef12e9fbc4d9b317f81581da68301a1c98ac4794c3d1cceeb57bfb9a23f?t=a14b7dbeeecaf57047ceb517ef86b063



Сүүлийн үйлдэл болох төлөх товчыг дарснаар үйлчилгээгээ авна.

5b24162414353d5789a2609e7f9f532411b71e4a28fefcc4bf1577ee54382f53f130cccbaa99d223?t=7a102c0eb7ec980353eb8b90a6d29d3b