Нэмэлт имэйл хаяг үүсгэх
- 2021-11-29 3:59 PM
Оффис имэйл үйлчилгээний хэрэглэгчийн имэйл хаяг нэмэлтээр үүсгэх заавар хүргэе.
1. Datacom.mn дээр хэрэглэгчийн бүртгэлтэй админ имэйл хаягаар нэвтэрч орно.
2. Зүүн гар талын Миний үйлчилгээ цэснээс Миний авсан үйлчилгээнүүд цэс рүү орно.
3. Бүтээгдэхүүн үйлчилгээ хэсгээс тухайн домэйн нэрийн Оффис имэйл үйлчилгээний Тохиргооны удирдлага товчлуур дээр дарна.
4. Баруун гар талд байрлах Нэмэлт цэснээс Имэйл хаягууд товчлуур дээр дарна.
5. Имэйл хаягийн жагсаалт хэсгийн дээр байрлах Имэйл хаяг нэмэх товчлуур дээр дарна.
6. 1. Имэйл хэрэглэгчийн нэрийг оруулах
2. Хэрэглэгчийн имэйл аккаунтыг оруулах /зөвхөн аккаунтыг оруулна/
3. Үүсгэж буй имэйл хаягийн домэйн нэр өгөгдсөн байгаа
4. Имэйл хэрэглэгчийн нууц үгийг оруулах /Хамгийн багадаа 8 тэмдэгтэй, том үсэг, тоо, тусгай тэмдэгт орсон байх ёстой/
5. Нууц үг үүсгэх товчлуур нь системээс шаардлага хангах нууц үгийг автоматаар үүсгэж өгдөг.
6. Дээрх хэсгийг бөглөж дууссаны дараа Бүртгэл үүсгэх товчлуур дээр дарж имэйл хаягийг үүсгэнэ.
7. Имэйл хаяг амжиллтай үүссэн тохиолдолд дараах мэдэгдэл гарах ба Имэйл хаягийн жагсаалт хэсэгт үүсгэсэн имэйл хаяг харагдана.