OX Appsuite Mail filtering / Имэйл шүүлтүүр


Сайн байна уу?
Танд бизнес имэйл дээр мэйл шүүлтүүр буюу мэйл филтер үүсгэх зааварыг хүргэе. Мэйл филтерийг тохируулснаар та өөрт ирэх мэйлүүдийг зохицуулж удирдах болно. Интернэт хөтөчөө нээгээд хаягийн талбарт webmail.домэйн нэрээ бичээд орно. User name дээр имэйл хаягаа, Password хэсэгт нууц үгээ бичээд нэвтэрнэ.
Дэлгэцийн баруун дээд буланд System menu цэсний Тохиргооны хэсэг буюу Settings дээр дарж орно.
Зүүн талд байгаа мэйлийн тохиргоо буюу Mail-руу ороод Filter Rules дээр дарна.
Гарч ирсэн цонхны баруун дээд буланд Add new Rule буюу шинэ дүрэм нэхэм товч дээр дарахад Create New rule буюу шинэ дүрэм гэсэн цонх гарч ирнэ.
Rule name хэсэг дээр та шинээр үүсгэх филтерийн нэр эсвэл зорилгыг нь товч бичиж болно.
Condition хэсгээс филтер үүсгэх нөхцөлөө сонгоно.
Add Condition дээр дарж ямар ямар нөхцөлүүд байгааг харъя.
- Sender /From буюу илгээгч тал
- Any recipient буюу аль нэг хүлээн авагч
- Subject буюу мэйлийн гарчгаар
- Mailing list буюу мэйл жагсаалтаар
- To буюу to талбар дээр бичигдсэн хаягаар
- CC буюу cc талбар дээр бичигдсэн хаягаар
- Header буюу имэйлийн толгой мэдээллээр
- Envelope - To
- Size (bytes) буюу мэйлийн хэмжээгээр
- Content буюу мэйлийн агууллагаар
- Current Date буюу огноогоор
- Sender address буюу тухайн имэйлийн хаягаар нь имэйлүүд дээр шүүлт хийж болно.
Дараагийн хэсэг Actions буюу хариу үйлдэлийн хэсэг байна. Add actions дээр дарж авч болох хариу үйлдлүүдийг харъя.
- Keep буюу хадгалах
- Discard буюу татгалзах
- Redirect to буюу захидлыг дахин өөр хаягруу илгээх
- Move to folder буюу ямар нэгэн фолдерруу зөөх
- Reject with reason буюу ямар нэгэн шалтгаанаар хүлээн авахгүй байх
- Mark mail as буюу захидлыг уншсэн эсвэл устгасан болгох
-Tag mail with буюу хаяглах
-Flag mail with буюу өнгөөр тэмдэглэх зэргээр имэйлүүдээ ангилаж болно


Жишээ болгож customertechsupp@gmail.com хаягаас ирсэн мэйлийг INBOX-оос өөр хавтсанд хүлээн авдаг байя.
Нөхцөлөөс Sender address-ийг сонгоод имэйл талбар дээр customertechsupp@gmail.com гэж бичээд Action хэсэгээс Move to folder-ийг сонгоод ямар хавтсанд хийхээ сонгоод Save товчийг дарж хадгалая.
Үүсгэсэн филтер ажиллаж байгаа эсэхийг шалгая.
Энэхүү бичилэгээрээ танд бизнес имэйл дээр мэйл филтер үүсгэх заавар хүргэлээ.