•   2019-04-02 11:07 AM
  •  
  •  

Google Workspace хэрэглэгчдийн анхааралд



Google компаниас Google Workspace - ийн Basic болон G-business үйлчилгээнүүдийн үнэд тодорхой өөрчлөлтүүд оруулсан талаар энэхүү мэйлээр мэдэгдэж байна. Тус үнийн өөрчлөлтүүд нь Google компаний дэлхий даяарх бүх борлуулагч нарт хамаатай бөгөөд албан ёсоор 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлсэн байгаа. Датаком ХХК нь дээрх үйлчилгээнүүдийн албан ёсны борлуулагчийн хувьд тус үйлчилгээнүүдийн үнэд мөн адил 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өөрчлөлтүүдийг оруулж байгааг үүгээр мэдэгдэж байна.



Яагаад тус үйлчилгээнүүдийн үнэ өссөн бэ ?



Google Gmail болон Google Calendar-г багтаасан G-Suite үйлчилгээг нэвтрүүлсэнээс хойш 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд хэрэглэгчдийн хүсэлт, технологийн өсөлт дэвшлийн хэрээр ухаалаг аппликейшнүүдийг нэмсээр ирсэн билээ.
Үүнд:



Мөн түүнчлэн Business Gmail-д зориулан дэвшилтэт хиймэл оюун ухаанд суурилсан /artificial intelligence/, өгөгдлөөс мэдээлэл олж авах /gather insights from data/, фишинг төрлийн халдлагаас хамгаалах /protect against phishing attacks/ системүүдийг нэвтрүүлсэн.



Үнийн шинэчлэлт хэзээнээс эхлэх болон хэрхэн өөрчлөгдөх вэ ?



2019 оны 04 сарын 02 өдрөөс өмнө төлбөрөө төлсөн хэрэглэгчдийн хувьд дээрхи өөрчлөлтөөс шалтгаалан зөрүү төлбөр төлөхгүй бөгөөд дараагийн үйлчилгээний сунгалтанд шинэчилсэн үнийн дагуу төлбөр төлөгдөнө. Google компани өөрсдийн онлайн хэлбэрээр Google Workspace-ийг зарах үнэ 72$ байгаа бөгөөд уг үнэ нь бүх борлуулагч нарт хамааралтай байдаг ба бид хэрэглэгчиддээ зориулж 70$+7$ (НӨАТ) үнээр шинэчлэн борлуулах болсон байгаа.



Шинэчлэгдсэн үнийн дүн



Хуучин үнэ /нөат орсон/
Шинэчлэгдсэн үнэ /нөат орсон/

G Suite Basic 55$

Google Workspace Business Starter 77$

G Suite Business 110$

Google Workspace Business Standard 144$