Мэдлэгийн сан

.MN​ ​ДОМЭЙН​ ​НЭР​ ​БҮРТГЭЛИЙН​ ​ЖУРАМ  Хэвлэх

.MN​ ​ДОМЭЙН​ ​НЭР​ ​БҮРТГЭЛИЙН​ ​ЖУРАМ 1. ЖУРАМ 1.1 Домэйн нэр бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дамжуулах, шилжүүлэх болон домэйн нэрийн маргаантай холбогдох үйлдлүүд нь .MN домэйн нэр бүртгэгч, ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers), Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд хийгдэнэ. 1.2 Энэхүү журам нь ICANN-ын стандарт, журамд захирагдана. 2. ДОМЭЙН​ ​НЭР​ ​БҮРТГЭЛИЙН​ ​ЗАРЧИМ 2.1 MN домэйн нэр бүртгэх үйлчилгээ нь бүгдэд нээлттэй бөгөөд бүртгүүлэгч бүр тэгш эрхтэйгээр, эхэлж ирсэн нь эхэлж бүртгүүлэх зарчмаар явагдана. 3. ДОМЭЙН​ ​НЭРИЙН​ ​СОНГОЛТ 3.1 Домэйн нэр нь А-Z, a-z англи цагаан толгойн үсэг, 0-9 тоо болон зураас (“-”) тэмдэгтүүдээс бүртсэн 3-63 тэмдэгийн урттай байна. Нэрийн хамгийн эхний ба сүүлийн тэмдэгт нь үсэг эсвэл тоо байх ѐстой. Нэгэнт cонгож, бүртгүүлсэн домэйн нэрийг өөрчлөх боломжгүй. Жич:​ ​.MN​ ​домэйн​ ​нэр​ ​ ​ ​ ​нь .МОН домэйн нэртэй холбогдолгүй болно. Жишээ нь та datacom.mn гэсэн домэйн нэрийн эзэмшигч байлаа гэхэд датаком.мон гэсэн домэйн нэрийн​ ​эзэмшигч​ ​гэсэн​ ​үг​ ​биш​ ​болно 3.2 Бүртгэгч нь домэйн нэрийг идэвхтэй (домэйн нэрийн төлөөлөлтэй), идэвхгүй (нөөцлөгдсөн) гэсэн хоѐр төлвөөр бүртгэнэ. 4. ИТГЭМЖЛЭГДСЭН​ ​БҮРТГЭГЧ 4.1 Итгэмжлэгдсэн бүртгэгч буюу Ресэллэр гэдэг нь Датаком ХХК-тай байгуулсан гэрээний дагуу .MN домэйн нэрийг бүртгэх эрхийг олж авсан бүртгэгчийг хэлнэ. 4.2 Итгэмжлэгдсэн бүртгэгч буюу Ресэллэр нь .MN домэйн нэрийн гэрээ, журамыг үйлчилгээний нэмэлт гэрээгээр өөрчлөх, зөрчихийг хориглоно. 4.3 Итгэмжлэгдсэн бүртгэгчийн гэрээ болон энэ гэрээний хооронд зөрчил гарсан тохиолдолд энэ гэрээг дагаж мөрдөнө. 5. БҮРТГЭЛИЙН​ ​ТӨЛБӨР 5.1 Итгэмжлэгдсэн бүртгэгчээр дамжуулан бүртгэлийн хүсэлт гаргасан тохиолдолд бүртгүүлэгч нь Итгэмжлэгдсэн бүртгэгчид төлбөрийг төлнө. 5.2 Итгэмжлэгдсэн бүртгэгч нь бүртгэлийн хүсэлтийг баталгаажуулж, Датакомд зохих журмын дагуу төлбөр төлсөн үеэс эхлэн бүртгэл баталгаажна. 5.3 Итгэмжлэгдсэн бүртгэгч нь Датакомд төлбөл зохих төлбөр болон бусад хураамжийг хариуцан төлөх бөгөөд уг төлбөрийг Датакомд бүрэн төлөх хүртэл домэйн нэр бүртгэл баталгаажихгүй 5.4 Бүртгэлийн төлбөр буцааж олгогдохгүй, төлсөн төлбөрт дүйцэх хугацаанд энэхүү гэрээнд нийцүүлэн, домэйн нэрээ ашиглана. 6. СУНГАЛТ 6.1 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө домэйн нэрийн хугацааг сунгах эрхтэй. 7. БҮРТГҮҮЛЭГЧИЙН​ ​ШААРДЛАГА 7.1 Бүртгүүлэгч нь доорхи шаардлагыг хангасан байна 7.2 Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн; 7.3 Монгол Улсын хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага 7.4 Гадаадын хөрөнгө оруулалттай компани 8. ДОМЭЙН​ ​НЭР​ ​БҮРТГҮҮЛЭГЧИЙН​ ​МЭДЭЭЛЭЛ 8.1 Бүртгэгч нь бүртгүүлэгчийн мэдээлсэн хаягаар нь бүртгэнэ. Бүртгүүлэгч нь онлайнаар болон өөрийн биеээр ирж бүртгүүлэхдээ доорхи мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй. 8.1.1 овог, нэр; 8.1.2 төрсөн он сар өдөр (нийтэд ил харагдахгүй); 8.1.3 регистрийн дугаар (нийтэд ил харагдахгүй); 8.1.4 оршин суугаа хаяг: 8.1.5 шуудангийн хаяг; 8.1.6 телефон утас, факсын дугаар; 8.1.7 и-мэйл хаяг 8.1.8 Бүртгүүлэгч бусдыг /хувь хүн, хуулийн этгээдийг/ төлөөлж буйгаа мэдэгдэх үүрэгтэй. 8.1.9 Бүртгүүлэгчийн албан ѐсны утас, факсын дугаар (улсын код, бүсийн код, тохирох өргөтгөлийг агуулах ѐстой) 8.2 Байгууллагын хэрэглэгч нь домэйн нэрийн үйлчилгээний гэрээг байгуулахдаа бүртгэгчид дараах мэдээллийг бүрдүүлж өгнө: 8.2.1 Байгууллагын нэр 8.2.2 Захирлын овог, нэр; 8.2.3 Байгууллагын албан ѐсны хаяг, байршил ; 8.2.4 Байгуулагын улсын бүртгэлийн дугаар 8.2.5 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 8.2.6 Утас, факсын дугаар ; 8.2.7 И-мэйл хаяг. 8.2.8 Монгол Улс дахь гадаадын хуулийн этгээдийн бие даасан салбарыг магадлан итгэмжлэлийг баталгаажуулсан баримт бичгийн хуулбар 9. БҮРТГЭХЭЭС​ ​ТАТГАЛЗАХ 9.1 Бүртгүүлэгч нь үйлчилгээний явцад 5 дугаар зүйлд заасан мэдээллүүдэд орсон өөрчлөлтүүдийг Бүртгэгчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй. Хэрэв бүртгэгч нь бүртгүүлэгчийн мэдээлэл худал эсвэл алдаатай байх нөхцөлд бүртгүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй тухайн домэйн нэрийг бүртгэхээс татгалзах, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй ба энэ нөхцөлд бүртгэлийн төлбөрийг буцаан олгохгүй. 9.2 Бусад этгээдэд холбогдох домэйн нэртэй адил төстэй хүсэлтийг бүртгүүлэгч гарган бүртгүүлсэнээс бусдын эрх ашгыг хохироосон нь хожим мэдэгдсэн 9.3 Урьд өмнө бүртгэгч адил төстэй домэйн нэрийг бүртгэхээс татгалзаж байсан; 9.4 Бүртгүүлэгчийн бүртгүүлсэн домэйн нэрийг бүртгэгч нь ажлын 3 хоногт багтаан шалгаж сэжигтэй луйврын гүйлгээ хийгдсэн эсэх, Монгол улсын одоо мөрдөгдөж буй хууль дүрэм зөрчсөн эсэхийг шалгаж хянах бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүргэлийн журмын заалтуудыг зөрчсөн нь, хуурамч сэжигтэй луйврын гүйлгээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд, Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж зөрчсөн бол бүртгүүлэгчийн бүртгэлийг түдгэлзүүлэх, шууд цуцлах бүрэн эрхтэй. Бүртгэлийг цуцлаж байгаа талаар бүртрүүлэгчид мэдэгдэхийн хамт бүртгэлийн төлбөрийг бүргүүлэгчид буцаан шилжүүлнэ. 10.​ ​БҮРТГЭЛИЙН​ ​ХУГАЦАА 10.1 Бүх домэйн нэр тодорхой хугацаатай бүртгэгдэнэ 10.2 Домэйн нэрийн үйлчилгээ нь төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдоно. 10.3 Бүртгүүлэгч нь домэйн нэрийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн Бүртгүүлэгчийн зүгээс уг домэйн нэрийг өөр бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрнө. 11.​ ​ТӨЛБӨР 11.1 Бүртгүүлэгч нь домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийг бүртгэгч, эсвэл Ресэллэрт (үүнийг итгэмжлэгдсэн бүртгэгч гэнэ) төлнө. 11.2 Домэйн нэр ашиглах үйлчилгээний төлбөрийг 1-10 жилээр тооцох ба нэг (1) жилийн үйлчилгээний хураамж 60000 төгрөг (НӨАТ нэмэгдэнэ) байна. 11.3 Устсан домэйн нэрийг дахин сэргээж, хугацааг сунгахад домэйн нэрийн жилийн сунгалтын төлбөрөөс гадна сэргээлтийн төлбөр 182245.45 төгрөг (НӨАТ нэмэгдэнэ) -ийг төлнө. 11.4 Сэргээгдэх хугацаа нь уг домэйн нэр устсанаас хойш 30 хоногийн хугацаанд /Redemption Period/ байна. 12.​ ​ГЭРЭЭ,​ ​ЖУРАМД​ ​ӨӨРЧЛӨЛТ​ ​ОРУУЛАХ 12.1 Бүртгэгч нь .MN домэйн нэр бүртгэлийн гэрээ, журамд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдэн өөрчлөгдсөн гэрээ, журам нь вэбэд илгээгдсэн өдрөөс эхлэн хуанлын 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Бүртгүүлэгч нь домэйн нэр бүртгэх гэрээ, журмын өөрчлөлт, шинэчлэлтийг бүртгэгчийн www.datacom.mn вэб сайтаас цаг алдалгүй уншиж танилцах үүрэгтэй. 12.2 Хэрэв бүртгүүлэгч Датакомын гэрээ, журмуудын өөрчлөлтийг эс 12.1-д заасан хугацааны дотор хариуг бичгээр мэдэгдээгүй бол гэрээ, журмын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. 13.​ ​НУУЦЛАЛ 13.1 Домэйн нэр эзэмшигч нь хувийн мэдээллээ нууцлалын бодлогын хүрээнд интернэт дэх олон нийтэд нээлттэй WHOIS мэдээллийн санд байрлуулахыг зөвшөөрнө. Нээлттэй болгох зорилго нь зөвхөн Интернет домэйн нэрийн системтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оршино.

Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?