Мэдлэгийн сан

Outlook POP / Мэйлээ хэрхэн компьютер дээрээ татаж авах вэ?/  Хэвлэх

Вэб байршуулах үйлчилгээний имэйл хаяг дахь мэйлүүдийг Outlook програм дээр татаж авах зааврыг танд хүргэе.
 
Дэлгэцэнд Outlook програмын эхлэл хуудас харагдаж байна. Эхлэл хуудас нь Outlook програмын хувилбар бүрт ижил байна.
Next товчийг дарна.
Yes гэж сонгоод Next дарна.
 
Outlook програмын хувилбараас хамаарч энэ хэсэг нь багахан ялгаатай байдаг. Үүнийг тус бүрд нь харуулъя:
 
1. Outlook 2007 ба 2010 хувилбарын хувьд
Серверийн тохиргоог гараар тохируулах сонголтыг чагтлаад Next ийг дарна.Internet email гэж сонгоод Next товчийг дарна.



 
2. Outlook 2013 ба 2016 хувилбарын хувьд:
Серверийн тохиргоог гараар тохируулах сонголтыг чагтлаад Next ийг дарна.



POP or Imap
гэж сонгоод Next дарна.
 
Үүнээс цааших тохиргоо хувилбаруудад ижил байна.


Имэйл хаягаа тохируулах үндсэн цонх дэлгэцэнд харагдаж байна.
 
1.  Эхлээд нэрээ бичье. Энэ нэр таны илгээж байгаа имэйл дээр харагдах юм. Имэйл хаягаа бичнэ.
 
2.   Account-ийн төрөл дээр POP болон IMAP гэсэн 2 cонголт байдаг.

POP тохиргоотой үед Outlook програм нь серверийн зөвхөн Inbox хавтастай харьцаж, Inbox хавтас дах мэйлүүдийг компьютерт татаж аваад сервер дээр устгадаг. Outlook програмаас илгээсэн бүх имэйл компьютер  дээр хадгалагдаж байдаг. Сервер дээр хадгалагддаггүй. Таны мэйлбокс буюу имэйлийн багтаамж дүүрсэн үед энэ тохиргоог ашиглана.
 
Харин IMAP тохиргоотой үед Outlook програм серверийн бүх хавтастай харилцдаг.  Outlook дээрх имэйл унших, зөөх, устгах, илгээх зэрэг бүх үйлдлүүд вэбмэйл болон сервер дээр давхар хийгдэж байдаг. Хэрэв та имэйлээ гар утас, таблет, компьютерийн аль алинаас нь шалгадаг бол эдгээр төхөөрөмж дээр мэйл хаягаа IMAP-аар тохируулж ашиглаарай.
 
Outlook дээр имэйл хаягийг POP-аар тохируулж үзэцгээе.
Аккаунтын төрөл хэсэгт  POP-ийг сонгоно.
 
Incoming mail cервер хэсэгт хэрэглэж байгаа вэб серверийнхээ нэрийг бичнэ.
Энэ тохиолдолд cp-34.webhostbox.net гэж бичнэ. Харин таны хувьд таны хэрэглэж байгаа вэб серверийн үндсэн нэр нь байна. Тухайн серверийн үндсэн нэрийг харахдаа имэйл хаягруугаа ороод харж болно. Жишээ: http://webmail.таны домэйн нэр
Configure Mail Client сонгоно.

 
Outgoing mail server нь Incoming mail cервертэй ижил.

3. Username дээр имэйл хаягаа бүтнээр нь бичнэ
Password хэсэгт имэйл хаягынхаа нууц үгийг бичнэ.
 
Ингээд more settings товчийг дарж бусад тохиргоогоо гүйцэтгэе.
 
1. outgoing server таб дээр дарна
SMTP сервер баталгаажуулалт шаардана гэсэн хэсгийг чагтлана.
“мэйл хүлээн авах серверийн тохиргоотой ижил тохиргоог ашиглана” гэсэн хэсэг мөн адил чагтлагдсан байна.
2. Advanced таб дээр дарна.
Incoming mail server хэсгийн портын дугаарыг 995 болгоно.
энэ сервер SSL холболтыг шаардана гэсэн хэсгийг чагтлана.
Outgoing mail server хэсгийн encrypte холболтын төрлийг SSL гэж сонгоно
имэйл илгээх сервертэй холбогдох портын дугаарыг 465 болон 587  болгоно
Delivery буюу дамжуулах хэсэгт байгаа "сервер дээр имэйлийн хуулбарыг үлдээх” гэсэн хэсгийг чагтлахгүй орхино.
 
OK товчийг дарж тохиргоогоо хадгалая.
Имэйлийн тохиргоог турших товчийг дарж имэйл хаягаа имэйл илгээх болон хүлээн авах сервертэйгээ холбогдож байгаа эсэхийг шалгана.
Тохиргоо зөв бол имэйл хүлээх авах серверт нэвтрэх болон тест мэйл илгээх хэсгийн статус нь хоёулаа Completed болно.
Close товчийг дарж цонхоо хаана.
Ингээд Next товчийг дарж ахин шалгана. Мөн адил 2 статус нь completed болно.
Close товчийг дарж цонхоо хаая.
Finish товчийг дарж тохиргоогоо дуусгана. 
Хамгийн сүүлд нь Send/Receive товч дээрээ дараад имэйлүүдээ татаж авна.

 

Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?

Холбоотой нийтлэлүүд

Outlook / IMAP SSL-тэй тохируулах
Вэб байршуулах үйлчилгээний имэйл хаягийг Outlook програм дээр тохируулах зааврыг танд хүргэе....
Mac Mail App / IMAP
вэб байршуулах үйлчилгээний email хаягыг MAC ийн Mail app дээр тохируулах заавар хүргэж байна....
Mac mail app / POP
вэб байршуулах үйлчилгээний email хаяг дахь мэйлийг MAC ийн Mail app дээр татаж авах заавар...
Thunderbird имэйлийн програм дээр POP-р тохируулах
Та бүхэнд вэб байршуулах үйлчилгээний имэйл хаяг дах имэйлүүдийг Thunderbird програм дээр татаж...
Android үйлдлийн системтэй утсан дээр имэйл тохируулах
Энэхүү заавраар Android үйлдлийн системтэй утсан дээр вэб байршуулах үйлчилгээний имэйл хаягыг...