Имэйл хаяг үүсгэх  Хэвлэх

Сайн байна уу?
Та бүхэнд Cpanel-аас имэйл хэрэглэгч хэрхэн үүсгэх талаар заавар өгье.
 
http://www.домэйннэр.mn/cpanel хаягаар ороод cpanel-хаа хандах эрх болон пассвордоо бичээд нэвтэрч орно.
 

1. Cpanel-н үндсэн цэсний Mail хэсэгт байгаа -> Email accounts цэсэнд нэвтэрч орно.


2. Email хэсэгт үүсгэх гэж байгаа имэйл хаягынхаа нэрийг бичнэ.
3. Password хэсэгт тухайн имэйл хаягынхаа шинэ нууц үгийг бичнэ. Тухайн имэйлийн шинэ нууц үгийг үүсгэхдээ Password Generator багажийг ашиглахийг зөвлөж байна. Энэ багажийг ашигласанаар автоматаар шинэ нууц үг үүсгэх бөгөөд тоо, тэмдэгт, том жижиг үсэг ашиглаж нууцлалын зэрэг өндөртэй нууц үг үүсэх болно.


4. Тухайн шинэ нууц үгийг та тэмдэглэж авсанийхаа дараа нууц үгийг хуулах сонголтийг сонгоод Use Password товчыг дарна. Энэ нь тухайн үүсгэсэн шинэ нууц үгийг сонгож байгаа гэсэн үг юм.


5. Mailbox quota хэсэгт тухайн имэйл хэрэглэгчийн ашиглах имэйлийн диск хэмжээ тавиж өгч байгаа юм. Үүнд unlimit буюу хязгааргүй эсвэл 1024megabyte буюу 1GB хэмжээг тавиж өгч болно.
6. Хамгийн сүүлд нь Create Account дээр дараад тухайн имэйл хаягаа үүсгэх юм.


 
Анхаарал тавьсанд баярлалаа.
 

Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?

Холбоотой нийтлэлүүд

Cpanel- аар ороод өгөдлийн сан, хэрэглэгч үүсгэх
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгч хэрхэн...
Cpanel-аар ороод өгөдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгчийг устгах
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгчийг хэрхэн...
PHP version солих
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас хэрхэн php хувилбарыг солих талаар заавар өгье....
Имэйл хаяг устгах
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас имэйл хэрэглэгч хэрхэн устгах талаар заавар...
Имэйлийн нууц үг солих заавар
Сайн байна уу? Өнөөдөр та бүхэнд Cpanel хостын имэйлийн нууц үг хэрхэн солих талаар заавар өгье....