Мэдлэгийн сан

Cpanel- аар ороод өгөдлийн сан, хэрэглэгч үүсгэх  Хэвлэх

Сайн байна уу?
Та бүхэнд Cpanel-аас өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгч хэрхэн үүсгэх талаар заавар өгье.
 
http://www.домэйннэр.mn/cpanel хаягаар ороод cpanel-хаа хандах эрх болон пассвордоо бичээд нэвтэрч орно.

 
1. Cpanel-н үндсэн цэсний Databases хэсгийн MySQL Databases цэсэнд дээр дарч орно.


2. Тухайн цэсэн дотор байгаа Create New Database хэсгийн New Database дээр үүсгэх гэж байгаа өгөгдлийн сангийн нэрээ бичээд
Create Database товчийг дарсанаар тухайн өгөгдлийн сан үүсэх болно. Өгөгдлийн сан үүсэн болохоор тухайн санд харгалзах хэрэглэгчийг үүсгэе. Ингэхийн тулд.






3. MySQL Users хэсгийн Add a New User хэсгийн Username дээр өгөгдлийн сангийн хэрэглэгчийн нэрээ бичнэ.




4. Password хэсэгт тухайн имэйл хаягынхаа шинэ нууц үгийг бичнэ. Тухайн имэйлийн шинэ нууц үгийг үүсгэхдээ Password Generator багажийг ашиглахийг зөвлөж байна. Энэ багажийг ашигласанаар автоматаар шинэ нууц үг үүсгэх бөгөөд тоо, тэмдэгт, том жижиг үсэг ашиглаж нууцлалын зэрэг өндөртэй нууц үг үүсэх болно. Тухайн шинэ нууц үгийг та тэмдэглэж авсанийхаа дараа нууц үгийг хуулах сонголтийг сонгоод Use Password товчыг дарна. Энэ нь тухайн үүсгэсэн шинэ нууц үгийг сонгож байгаа гэсэн үг юм.


5. Нууц үгээ сонгоод Create user товч дээр дарсанаар тухайн өгөгдлийн сангийн хэрэглэгч үүсэнэ.





6. Одоо тухайн өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгч хоёрыг хооронд холбох хэрэгтэй. Ингэхийн тулд Add a User to a Database хэсэгт User хэсэгээс өгөгдлийн сан хэрэглэгчээ сонгоод Database хэсгээс тухайн өгөдлийн сангийн хэрэглэгчтэй холбох өгөдлийн сангаа сонгоод Add товчийг дарна. Гарч ирэх хэсэгт тухайн өгөдлийн сангийн хэрэглэгчийн тухайн өгөдлийн санд хандах эрхийг тавиж өгөх юм. ALL PRIVILEGES тухайн өгөгдлийн санд холбосон хэрэглэгчид хандах бүх эрхийг олгож өгнө.



Гарч ирэх хэсэгт тухайн өгөдлийн сангийн хэрэглэгчийн тухайн өгөдлийн санд хандах эрхийг тавиж өгөх юм. ALL PRIVILEGES тухайн өгөгдлийн санд холбосон хэрэглэгчид хандах бүх эрхийг олгож өгнө.
Хамгийн сүүлд нь Make Changes товчийг дарна.



 
Анхаарал тавьсанд баярлалаа.
 

Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?

Холбоотой нийтлэлүүд

Cpanel-аар ороод өгөдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгчийг устгах
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн хэрэглэгчийг хэрхэн...
PHP version солих
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас хэрхэн php хувилбарыг солих талаар заавар өгье....
Имэйл хаяг үүсгэх
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас имэйл хэрэглэгч хэрхэн үүсгэх талаар заавар өгье....
Имэйл хаяг устгах
Сайн байна уу? Та бүхэнд Cpanel-аас имэйл хэрэглэгч хэрхэн устгах талаар заавар...
Имэйлийн нууц үг солих заавар
Сайн байна уу? Өнөөдөр та бүхэнд Cpanel хостын имэйлийн нууц үг хэрхэн солих талаар заавар өгье....