Мэдлэгийн сан

Mac дээр имэйл хаягаа тохируулах нь ( Mail App/ POP )  Хэвлэх

Сайн байна уу?
Бизнес имэйл үйлчилгээний email хаяг дах мэйлүүдийг MAC ийн Mail app дээр татаж авах заавар хүргэж байна.
 
1. эхлээд mail app наа нээнэ.
4. mail account provider хэсгийн other email account ийг сонгоно
үргэлжлүүлэх товчийг дарна.
4. name хэсэгт өөрийн нэрээ бичнэ. Энэ нэр таны илгээж байгаа имэйл дээр харагдах болно.
email хэсэгт тохируулах гэж байгаа имэйл хаягаа бичнэ
password хэсэгт имэйл хаягынхаа нууц үгийг бичнэ.
нэвтрэх товчийг дарна. 
5. Дэлгэцэнд мэйл хаяг тохируулах дэлгэрэнгүй тохиргооны хэсэг харагдаж байна.
username хэсэгт имэйл хаягаа бичнэ.
Account ийн төрөл дээр POP болон IMAP гэсэн 2 cонголт байгаа.
POP тохиргоотой үед mail app нь серверийн зөвхөн inbox хавтастай харицаж, inbox хавтас дахь мэйлүүдийг компьютер дээр татаж аваад сервер дээрээс устгадаг. mail app аас илгээсэн бүх имэйл компьютер  дээр хадгалагдаж байдаг. Сервер дээр хадгалагддаггүй. Таны мэйлбоксийн хэмжээ буюу имэйлийн багтаамж дүүрсэн үед энэ тохиргоог ашиглана.
 
Харин IMAP тохиргоотой үед mail app нь серверийн бүх хавтастай харилцдаг.  maill дээр имэйл унших, зөөх, илгээх, утсгах зэрэг бүх үйлдэлүүд вэбмэйл болон сервер дээр давхар хийгдэж байдаг. Хэрэв та имэйл хаягаа гар утас,  таблет. компьютер гэх мэт хэд хэдэн төхөөрөмжөөс зэрэг шалгадаг бол эдгээр төхөөрөмж дээр мэйл хаягаа  IMAP  аар тохируулж ашиглаарай.
 
mail app дээр имэйл хаягыг POP аар тохируулаж үзэцгээе.
аккаунтын төрөл хэсэгт POP ийг сонгоно.
 
 
Incoming mail cервер хэсэгт өөрийн ашиглаж байгаа POP холболт үүсгэх серверийн нэрийг бичнэ.
terminal app ийг нээж ямар серверийн нэр бичхээ харцгаая.
terminal app ийг нээнэ.
ping командыг бичээд POP. гээд өөрийн домэйн нэрээ бичээрэй. Харин миний хувьд test.mn гэж бичнэ.
keyboard ний enter товчийг дарна.
control C товчийг дарж ping командыг зогсооно.
test.mn домэйн нэрний хувьд дэлгэцэнд харагдаж байгаа энэ нэр нь POP серверийн нэр юм. Харин та Ping гэдэг үгний ард ямар нэр гарж ирсэн тухайн нэрээ incoming mail server хэсэгт бичиж өгөөрэй.
Outgoing mail server  хэсэгт өөрийн ашиглаж байгаа SMTP холболт үүсгэх серверийн нэрийг бичнэ. 
Ахин terminal app ийг нээнэ.
ping командыг бичээд SMTP. гээд өөрийн домэйн нэрээ бичээрэй. Харин миний хувьд test.mn гэж бичнэ.
keyboard ний enter товчийг дарна.
test.mn домэйн нэрний хувьд дэлгэцэнд харагдаж байгаа энэ нэр нь SMTP серверийн нэр юм. Харин та Ping гэдэг үгний ард ямар нэр гарж ирсэн тухайн нэрээ outgoing mail server хэсэгт бичиж өгөөрэй.
Ингээд нэвтрэх товчийг дарна.
 
Тохиргооны дараагийн хэсэг рүү орье.
7. mail цэс дээр дарна.
preference дээр дарна
8. Таны имэйл хаягын дэлгэрэнгүй тохиргоо харагдаж байна.
9. Advanced дээр дарна.
10. Хүлээн авсан имэйлийн хуулбарыг сервер дээрээс устгана гэсэн хэсгийг чагтлана.
11. Save товчийг дарж тохиргоогоо хадгална.

Энэ хариулт танд асуудлаа шийдэхэд тусалж чадсан уу?

Холбоотой нийтлэлүүд

Outlook POP / Имэйлээ хэрхэн компьютер дээрээ татаж авах вэ?/
Сайн байна уу? Бизнес имэйл үйлчилгээний имэйл хаяг дахь мэйлүүдийг Outlook програм дээр татаж...
Outlook IMAP сонголтоор и-мэйл тохируулах
Сайн байна уу? Бизнес имэйл үйлчилгээний имэйл хаягийг Outlook програм дээр тохируулах зааврыг...
Mac дээр имэйл хаягаа тохируулах нь (Mail App/ IMAP)
Сайн байна уу? Бизнес имэйл үйлчилгээний email хаягыг MAC ийн Mail app дээр тохируулах заавар...
Thunderbird дээр имэйл хаягаа тохируулах нь /IMAP
Та бүхэнд Бизнес имэйл үйлчилгээний имэйл хаягийг Thunderbird програм дээр тохируулах заавар...
Thunderbird дээр имэйл хаягаа тохируулах нь /POP
Сайн байна уу? Та бүхэнд Бизнес имэйл үйлчилгээний имэйл хаяг дах мэйлүүдийг Thunderbird програм...