Tudásbázis

НӨАТ-н баримт авах  Kinyomtatja ezt a cikket

Онлайнаар төлбөр төлсөн тохиолдолд:

  1. Төлбөр амжилттай төлөгдсөний дараа "НӨАТ баримт авах" товч дээр дарна. (Хэрэв дараах зураг дээр товч гарж ирэхгүй бол "Төлбөр тооцоо"  цэснээс ==>> "Нэхэмжлэх, НӨАТ"  гэсэн дарааллаар орно уу)

  2.  "Хувь хүн" эсвэл "Байгууллага" сонголтоос сонгож "Баримт авах" товч дээр дарна.
    Жич: Хэрвээ байгууллага сонгосон бол тухайн байгууллагын регистерийн дугаарыг оруулж баримт авах товчийг дарсанаар автоматаар НӨАТ шивэгдэх болно.



    Харин "Хувь хүн" сонголтыг сонгосон бол дэлгэцэн дээр QR код болон сугалааны код харагдах болно. Түүнийг ebarimt аппликейшнаар уншуулна.

 

Дансаар төлбөр шилжүүлж буй тохиолдолд:

Банк: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны нэр: Датаком ххк
Данс: 499042000
Гүйлгээний утга: jishee.mn #9581 РД20617059 (гэсэн загвартай байх ёстой. )
Өөрөөр хэлбэл [тухайн үйлчилгээний домэйн нэр] #[нэхэмжлэхийн дугаар] РД[Компанийн регистрийн дугаар] 
бүтэцтэй байна.


ЖИЧ:
Дээрх загвараар үнэн зөв гүйлгээний утгатай үйлчилгээний төлбөр шилжүүлсэн тохиолдолд таны үйлчилгээ автоматаар идэвхжиж, НӨАТ-н баримт мөн адил автоматаар шивэгдэх болно.

Хэрвээ таны НӨАТ-н баримт шивэгдээгүй бол:

1. Хэрэглэгчийн удирдлагын талбарт нэвтрэн орно. www.datacom.mn
2. "Төлбөр тооцоо" ==>> "Нэхэмжлэх, НӨАТ" гэсэн дэс дарааллаар нэхэмжлэл дээр байрлах "НӨАТ баримт" товч дээр дарна.

Hasznosnak találta ezt a választ?

Kapcsolódó cikkek

Домэйн нэрийн захиалга оруулах-Шинэ сайт
Домэйн нэр сонгохДомэйн хайлтын талбар дээр домэйн нэрээ бичээд “Хайх” товчийг дарна уу. Хэрэв...
Онлайн сунгалт-Шинэ сайт
Нэвтрэх Тухайн домэйн нэрийг эзэмшиж байгаа хэрэглэгчийн бүртгэлээр http://datacom.mn сайтаар...