Зарим бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах тухай

14 10-р сарын 2022

Бидний зүгээс домэйн болон имэйл системийн тогтвортой байдал, тасралтгүй ажиллагааг сайжруулах архитектурын өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүллээ. Үүнд сервер болон дэд бүтцийг шинэчлэх, өргөтгөх ажиллууд багтсан. 

 

Энэхүү шинэчлэлт хийгдсэнээр хэрэглэгчдэд тогтвортой, тасралтгүй  үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Товчхон дурдвал систем дээр хийгдсэн өөрчлөлт хурдан шинэчлэгдэх, хэрэглэгч имэйлийн багтаамжыг 100Гб хүртэл нэмэгдүүлэх, тус үйлчилгээнүүд дээр суурилан хэрэглэгчдэд хэрэгцээтэй байгаа шинэ хөгжүүлэлтийг хийхэд шаардлагатай байгаа дэд бүтцийн орчин бий болсон. 

 

Эдгээр сайжруулалтыг хийснээр үйлчилгээний өртөгт өөчлөлт орсон бөгөөд 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн домэйн нэр, оффис имэйл, вэб сайт байршуулах үйлчилгээнүүд дээр шинэчлэгдсэн үнийн өөрчлөлтийг мөрдөж эхэлж байна.